Хонконг дахь Монголын консул агсан Н.Оюун-Эрдэнийг хэн гэгч эрх мэдэлтэн томилсон бэ

754
 Хонконг дахь Монголын консул агсан Н.Оюун-Эрдэнийг хэн гэгч эрх мэдэлтэн томилсон бэМонголчууд уг нь бие барсан хүний ясыг өндөл­зүүлэхийг цээрлэдэг ард түмэн билээ. Гэвч ясыг нь, нэрийг нь ч өндөл­зүүлэх нэгэн хэрэг Хонконгт гарсан талаар Өглөөний сонин өмнө нь мэдээлж байсан билээ. 
 
Тодруулбал, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт Монгол Улсыг төлөөлөн сууж байсан консул агсан Н.Оюун-Эрдэнэ золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг. 
 
Тэрээр тус улсад суух консулаар өнгөрсөн сарын 29-ний өдөр томилог­дон ажилдаа орсон боловч 11 хоногийн дараа 42 давхраас унаж, амиа алдсан нь нийгэмд гадны нөлөөтэйгөөр нас барсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд буй. 
 
Тэр ч бүү хэл, Хон­конгийн цаг­даагийн бай­гууллага талийгаачийг амиа хорлосон хэмээн үзэж хавтаст хэргийг нь хаа­сан тухай гадна дотны хэв­лэлүүд бичиж эхлэв. 
 
Талийгаач чухам яагаад амиа егүүтгэх болов гэх асуудал одоогоор оньсого мэт байгаа. Харин талий­гаа­чийн ойр дотныхон нь яав ч амиа хор­лох хүн биш хэмээж Хонконг улсын цагдаагийн байгууллагад өөрс­дийн мэ­дэх зүйлээ хэлж мэдүүлэг өгсөн байна.
 
Харин бидэнд олдсон мэдээллээр талийгаач Н.Оюун-Эрдэнэ нь тус улсад томилогдохоос өмнө АНУ-д нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байжээ.
 
Өглөөний сонин талийгаачтай холбоотой мэдээллийг эрэн сурвалжилсан боловч тэрээр өмнө нь ямар ажил хийж байсан болоод, ах дүү, амраг садных нь талаархи мэдээлэл олдохгүй байгаа юм. 
 
Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг Хонкгонгт ирж ажлаа хүлээн авах үеэр Консулын газраас орон байр гаргаж өгтөл тэрээр "Би энэ байранд орохгүй. Өөрөө байр сонгоно” хэмээж байсан аж.
 
Мөн консулаар томилогдохоос өмнө нь өөрийг нь үл таних хүмүүс дагаж байсан тухай ойр дотныхондоо хэлж байсан гэнэ. Тиймээс энэ бүхэн талийгаачийг санаатайгаар хөнөөсөн байж болзошгүй гэж хардах үндэслэл болж буй бололтой.
 
Уг нь Монгол Улсыг тө­лөөлөн суух консулын ажилтан амиа алдсан байхад ГХЯ түүний үхлийн тухай тодорхой мэдээлэл өгөхгүй өнөөдрийг хүрсэн нь дэндүү хачирхалтай.
 
Тэрээр бурхан болоод 20 гаруй хонож байгаа. Түүнийг нас барсных нь дараа ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар "Монгол Улсаас БНХАУ-д суугаа консул О золгүй байдлаар амиа алдсан. Энэ хэргийг Хонконгийн цагдаагийн газраас шалгаж байна” гэж мэдээлж байсан. 
 
Консулын газрын даргыг мэдээлэл хийсний дараа олон нийтэд талийгаачийн үхэл золгүй тохиолдол байв уу, эсвэл бусдад хорлогдов уу гэдэг нь тодорхой болсны дараа мэдээлэл өгөх юм байна гэсэн хүлээлт үүссэн.
 
Гэтэл өнөөдрийг хүртэл зарим эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар Хонконгийн цагдаагийн байгууллага талийгаачийг "амиа хорлосон” гэж үзэн хэргийг нь хаасанд элэг нэгтнүүд нь эгдүүцэж байна.
 
Бас нэгэн хачирхалтай албан бус мэдээлэл нь талийгаач Н.Оюун-Эрдэнийг хэн гэгч албан тушаалтан Монгол Улсыг төлөөлөн суух консулаар томилов гэх асуудал өнөөг хүртэл тодорхойгүй үлдэв. 
 
Мөн зарим эх сур­вал­жууд талийгаачийг мэдэх ёсгүй зүйлээ мэд­сэний улмаас гүйцэтгэх ажил­ла­гааны шугамаар амиа егүүтгэхэд хүргэв үү гэ­с­эн таамаглал ч дэвшүүлж байгаа юм. 
 
Харин олон нийтэд ил болсон зүйл гэвэл түүний нөхөр болох АНУ-ын иргэн Ж гурван хүүхдээ өөр дээрээ авна гэж сүрдүүлсэн учраас сэтгэл санааны гутралд орж 42 давхраас унасан байж болзошгүй гэх мэдээлэл.
 
Тэгвэл олон нийт "Цэл залуугаараа хорвоог орхисон талийгаач бүсгүйн үхлийн шалтгааныг холбогдох алб­ны хүмүүсээс тодруулан үнэн зөв бодит мэдээлэл өгөөч” гэсэн хүлээлт байгаа юм.
 
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Намсрайжав "Монгол Улсыг төлөөлөн маш олон хүн харьд ажиллаж амьдарч байгаа. 
 
Товчхондоо монгол хүний амь нас гадаадад ямар ч үнэ цэнэгүй үнэлэмжгүй болжээ гэдгийг талийгаачийн үхэл харууллаа. Манай улсын олон иргэн Азийн оронд цаг бусаар амиа алдсан. Энэ бүхэнд Гадаад хэргийн яам ямар нэг дорвитой арга хэмжээ авдаггүй.
 
Нэг ч гэсэн монгол хүний төлөө явсан уу. Маш цөөхөн тохиолдол гарч ирэх байх.  Малайз Улсад бусдад хорлогдож амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт анхаарал тавьж байгаа гэсээр шийдвэр тус улсын иргэний талд гарсан байх жишээтэй. Одоог хүртэл талийгаачийн аав Шаарийбуу маш их гомдолтой яваа” гэв.
 
Эндээс нэг зүйлийг ажиглахад олон нийт талийгаач Н.Оюун-Эрдэнийн үхлийг гадны нөлөөтэй байх магадлалтай. Ямар ч эх хүн тэр тусмаа хүүхдийнхээ нүдэн дээр амиа хорлодоггүй. 
 
Дип­ломат албан тушаал хашиж байгаа, боловсрол мэдлэгийн хувьд ч бодоод үзэхэд амиа егүүтгэх учиргүй гэх иргэнээ, эх хүнийг өмөөрсөн үгс сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр урслаа. 
 
Тэгэхээр ГХЯ дипломат эрх ямба эдэлж буй хү­ний­хээ эрх ашгийг хам­гаалж чадахгүй байгаа талаар баримт бидэнд бий. 
 
Ямартай ч дараагийн дугаартаа тали­гаач Н.Оюун-Эрдэнэ хэн байсан. Өмнө нь хаана ямар албан тушаал хашиж байв. Хэний томилгоогоор Хонконгт консулаар томилогдон ажиллаж байгаад амиа алдав гэдгийг эрэн сурвалжилж хүргэх болно.
 
Р.Саруул
 
Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

754 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex