Маттеус Моуриньюг магтав
Германы хөлбөмбөгийн "Бавария” багийн домогт тоглогч Лотар Маттеус дасгалжуулагч Жозе Моуринью Мюнхэн хотын багийн удирдагч Хосеп Гуардиолагаас илүү чадварлаг гэдгийг өгүүлжээ. "Гуардиола энэ дэлхийн шилдэг дасгалжуулагч биш. Надад Моуринью илүү таалагддаг. Тэр нэг номерын дасгалжуулагч. Гуардиолагаас илүү шударга, түс тас яриатай хүн. Түүнтэй хамт ажиллаж байсан тоглогчид надад нэг бус удаа шулуун шударга зантайг нь хэлж байсан.

