АНУ “Исламтай улс”-тай тэмцэхэд өдөрт 9 сая доллар зарцуулдаг
АНУ алан хядагч "Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд өдөр бүр 9 сая гаруй ам.доллар зарцуулдаг тухай "BBC” агентлаг мэдээллээ.
"Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлснээс хойш тус улс агаарын цохилтод 2.7 тэрбум доллар зарцуулаад байгаа аж. АНУ-аар тэргүүлүүлсэн олон улсын цэргийн хамтрал өнгөрсөн наймдугаар сараас хойш Ирак, Сирийн нутагт исламын хэт даврагчдад агаарын цохилт өгч байгаа юм. Пентагоны мэдээлснээр уг үйл ажиллагаанд төсөвлөсөн мөнгөний гуравны хоёр нь агаарын цохилтод зарцуулагдаад байгаа аж.
Хэдхэн хоногийн өмнө Конгресс үйл ажиллагаанд цаашид мөнгө төсөвлөхийг хориглосон шийдвэр гаргасны дараа энэхүү мэдээлэл цацагджээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим батлан хамгаалахын төсвийг 579 тэрбум ам.доллараар баталсан билээ. Түүнчлэн хэрвээ Конгресс Исламын улсын эсрэг ажиллагаанд шинэ төсөв батлахыг эсэргүүцвэл уг үйл ажиллагаанд зарцуулж буй төсвийг зогсоох нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно хэмээн мэдээлж байсан юм.
Энэ долоо хоногт Цагаан ордон Ирак дахь 3500 цэргийн албан хаагч дээр нэмээд 450 зөвлөгч илгээх болсноо зарласан билээ.
Г.Үжин