Си Зинпинь 23-нд, В.В.Путин ирэх сарын 3-нд айлчилна
Ойрын
өдрүүдэд Монгол Улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчлах болсон
тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй билээ. ОХУ, БНХАУ-ын төрийн
тэргүүнүүд чухам хэзээ манай улсад айлчлахтай холбогдуулан олон янзын
таамаг гарч байгаа бөгөөд эдгээр хоёр хүний айлчлалын талаар байр сууриа
илэрхийлэх хүн ч олон байгаа юм.
Айлчлалын
үр дүн юу байх, ямар зорилго өвөртөлсөн талаар судлаачид, улстөрчид өөр
өөрсдийн өнцгөөс тайлбарлаж дэлхий дахины болон Монголын хэвлэл
мэдээллийн байгууллагууд энэхүү айлчлалын талаар өөр өөрсдийн хэмжээнд
дүгнэлт хийж байгаа. Тэгвэл албаны эх сурвалжууд "Монгол Улс хоёр
хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлэх бодлого баримталж
байгаа.
Энэ
удаагийн хоёр их хөршийн маань төрийн тэргүүнүүдийн айлчлал бол манай
орнуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсан түүхэн айлчлал болно гэж үзэж байна. Нийгмийн хүлээлт ч тийм
байна. Айлчлалын нь аль аль нь Монгол Улсын хөгжилд тэмүүлсэн бодлогыг
бодитоор дэмжсэн, чухал ач холбогдолтой шийдэл, тохиролцоонд хүрсэн
айлчлал болно гэдэгт итгэж байна.
Олон
баримт бичигт гарын үсэг зурна” хэмээн ярьж байгаа юм. Тэгвэл хоёр
хөршийн төрийн тэргүүний айлчлалын тов тодорхой болжээ. Хугацаа нь хэзээ
вэ гэдэгт анхаарал хандуулж байсан бол БНХАУ-ын дарга Си Зинпинь энэ
сарын 23-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирэх есдүгээр сарын 3-нд
айлчлахаар болсон байна. Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж буй хөрш
орны төрийн тэргүүнүүдийн айлчлалд УИХ, Засгийн газрын сайд,
Ерөнхийлөгчийн Тамгын газраас багтсан том баг ажиллаж байгаа бөгөөд
төрийн өндөрлөгүүд энэ асуудлаар байнга уулзаж бэлтгэл ажил, хамтын
ажиллагааны санамж бичиг, айлчлалын баг бүрэлдэхүүн, маршрутын талаар
ярилцаж байгаа аж.