Сү.Батболд: Чээжний бангаар нэг удаагийн сонгуулийг аргалдаг үе дууссан

738

"Бид хамтдаа" үндэсний форумд "Монгол Улсын хөгжлийн бодлого" сэдвээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд илтгэл тавилаа.

Илтгэлийнхээ эхэнд "2008-2012 онд Засгийн газрын үеийн тоотой харьцуулж баримттайгаар яръя. Гэхдээ аль нэг Засгийг газрыг нааш, цааш болгох, хэн нэгэн хүний хийсэн бүтээснийг дөвийлгөх, үгүйсгэх гэсэн агуулга байхгүй юм шүү. Бодит бэрхшээлтэй нүүр тулж түүнийгээ барьж авах, бодит үнэнийг сонсож түүнтэй эвлэрэх ёстой болно. Засгийн газрыг ээлжлэн барьсан МАН, Ардчилсан намын улс орныг авч явах улс төрийн туршлага, бодлогын ялгааг харах ёстой" гэдгийг онцолсон.

Ингээд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

2008-2012 оны Засгийн газрын тоог өнөөдрийн байдалтай харьцуулъя

"Эдийн засгийн өнөөгийн байдлыг манай Засгийн газрын үе буюу 2008-2012 оныхтой харьцуулж хэлье. Эдийн засгийн өсөлт 2009 онд -1 хувь байсан. Гэхдээ 2008, 2009 онд хямрал байсан. 2010 онд эдийн засгийн өсөлтийн хурдыг эрчимтэй нэмэгдүүлж 2011 онд 17.8 хувьд хүргэж байсан.

Гэтэл өнөөдөр энэ өсөлт гурван хувь хүрэхээ больсон. Эдийн засгийн өсөлт гэхээр олон нийт ойлгохгүй, хүнд наалдахгүй учраас хийсвэр тоо мэт санагддаг гэж улс төрчид ярьдаг. Тийм ч учраас эдийн засгийн өсөлтийн тоо хамаагүй, энэ бол хөөс гэж эрх баригч Ардчилсан намынхан сонгуулийн өмнө ч тэр, одоо ч ярьцгаасан.

Ядуурал 2008-2012 онд 11,4 хувиар буурсан бол түүнээс хойш таван хувьд хүрлээ.

Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлтийн талаар ярихаас өөр аргагүй. Яагаад гэвэл ажилгүй хүмүүсийн тоо анх удаа нэг оронтой тоонд орсон бол өнөөдөр эргээд огцом өсч байна. Ядуурал 2008-2012 онд 11,4 хувиар буурсан бол түүнээс хойш таван хувьд хүрлээ. Хот суурин газарт ядуурал 11 хувиар буурсан бол 2012-2014 онд дөнгөж гурван хувиар буурсан. Статистикийн тоо баримтаар нь хэлж байгаа шүү"

Хөрөнгө оруулагчдын итгэл 16 дахин буурсан

2011 оны дүнгээр Монгол Улсад 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан. Энэ тоо 2014 оны байдлаар 276 сая ам.доллар болсон. Нийтдээ 16 дахин буурсан.

Манай улсад хөрөнгө оруулагч нар хэр их итгэл алдарсны тод жишээ. Оюутолгойн хөрөнгө оруулалт дууссан болохоор байдал ийм байгаа гэж өнөөгийн эрх баригчид, Засгийн газар тайлбарлаад байгаа юм. Гэтэл өнөөгийн энэ нөхцөл уул уурхайн томоохон төслийн ганцхан үе шат дууссанаас болж байгаа юм биш.

Оргил үед Оюутолгойгоос орж ирсэн хөрөнгө оруулалт нь бол тухайн үед орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалтын 20-30 хувийг эзэлж байсан. Өнгөрсөн жилүүдэд Оюутолгойгоос орж ирсэн хөрөнгө оруулалт 60-70 хувийг эзэлж ганцхан төслөөс хамааралтай болох нөхцөл байдал үүссэн. Ганц Оюутолгойгоос бус бусад уул уурхай, дэд бүтцийн төслөө урагшлуулж чадахгүй цаг алдаж байгаагаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийн биднийг тоохгүй, бусдад тоогдохгүй байна гэдэг муу үр дагавартай. Ялангуяа бусадгүйгээр урагшаа явахын аргагүй даяарчлагдаж буй энэ цаг үед улам их сөрөг дагавартай.

МАН төрийн эрх хүлээлгэж өгөхөд манай улсын валютын нөөц 2,8 тэрбум ам.доллар байсан. 2012 оны төгсгөлд буюу Засгийн газрыг хүлээлгэж өгсөн ч тэр эрчээрээ явсан дүнгээр тооцвол дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Сонгуулийн дараа олон алдаатай бодлого явуулсны уршигаар валютын нөөц эрс буурсан. Өнөөдөр Хятадын юанийн свот хэлцлээр аргацаах хэлбэрт оржээ.

Төр засаг нь хямралын өмнө хоёр гараа өргөж Гректэй ижил түвшинд хүрчээ

Биднийг Засгийн эрхийг хүлээлгэж өгөхөд төгрөг, ам.долларын ханш 1300 байсан бол өнөөдөр 2000 төгрөгт тулчхаад байна. Үүнээс муу мэдээ Монгол Улсын гадаад өр хуульд заасан босгоос давж хэрээс хэтэрлээ.

Нийт гадаад өр энэ оны хагас жилийн байдлаар 21,6 тэрбум ам.доллар буюу 42,3 их наяд төгрөг боллоо. Өрийн хэмжээ 2015 оны хүлээгдэж буй ДНБ болох 24 их наядтай харьцуулах юм бол 180 хувиар давчихсан. Хамгийн аюултай нь Засгийн газар болон төв банкны өр нийлээд 5,6 тэрбум ам.доллар болж өссөн. Өмнө нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн банкнуудаас урт хугацаатай зээл авдаг байсан бол өнөөдөр богино хугацааны арилжааны зээл авах нөхцөл бүрдсэн.

Засгийн энэ өрийг татвар төлөгчдийн халааснаас төлж таараа. Эрх барьж буй намын лидер, хотын дарга Э.Бат-Үүл ирэх хавар гэхэд Грек шиг хямарна гэж ярьсан байсан. Грекийн хямралыг статистикаар харьцуулж харахад гадаадын өр нь ДНБ-ийнхээ 165 хувьд хүрснээс үүсч эхэлсэн. Гэтэл манайх энэ үзүүлэлт 180 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл гадаадын өрийн хэмжээ хямралтайгаа эвлэрчихсэн.

Төр засаг нь хямралын өмнө хоёр гараа өргөж Гректэй ижил түвшинд хүрчээ. Өрийн өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт Монгол Улс бичигдэж байна. Сүүлийн гурван жил урагшлах бус ухарч өртэй, үнийн өсөлттэй, үндэсний мөнгөн дэвсгэрт нь ханшийн уналттай орчинд Монголын ард түмэн хүн шиг амьдарч чадах боломжгүй боллоо. Монгол Улс өрсөлдөх чадвараар дэлхийн 148 орноос 107 орлоо. 2011 онд 99-д, 2012 онд 96 дугаарт байрт явж байсан.

Манай Засгийн газраас 4-5 дахин их санхүүгийн эх үүсвэр байсан ч бодлого тааруухан байлаа

Цаашид яах ёстой вэ. Өнөөдрийн хуралд эдийн засагчид олноор оролцож санал бодлоо хэлэх учраас эдийн засгийн онолын биш бодлогын талаас нь хэд, хэдэн зүйлийг хэлмээр байна. Улс орон мөнгөгүй болоод эдийн засаг ухарсан уу гэвэл үгүй. Мөнгө байсан уу гэвэл байсан. МАН-ын Засгийн газрын үед төсвийн нийт зарцуулалт дөрвөн их наяд орчим төгрөг байсан бол Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 7,5 их наяд болж нэмэгдсэн.

Үүнд 1,5 тэрбум ам.долларын эх үүсвэртэй "Чингис бонд", "Самурай" бонд, Монголбанкны 3,5 их наядын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, манай Засгийн газраас өвлөж авсан Хөгжлийн банкан дахь 580 сая ам.доллар хөрөнгө гээд санхүүгийн боломж байсан. Үндсэндээ манай Засгийн газраас 4-5 дахин их санхүүгийн эх үүсвэр байсан ч бодлого тааруухан байлаа.

Сонгуулийн дараа олон алдаатай бодлого явуулсны уршигаар валютын нөөц эрс буурсан.

Мөнгө дангаараа биш сайн бодлого, санхүүгийн эх үүсвэр хосолж байж хөгжлийг бүтээдэг, эдийн засгийг өсгөдөг нь харагдаж байна. Өнөөгийн хямрал дэлхийгээс хамааралтай биш бодлогын алдааны уршиг. Хямрал бол хаана ч, аль ч улс оронд урилгагүй ирдэг зочин гэж бид ярьдаг. Харин Монголд бол урилгаар хямрал ирчихлээ. Улс орон бодлогогүй байна гэдэг хөгжилд хүрэх газрын зураггүй байна гэсэн үг.

Шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан, мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан хөгжилд хөтлөх тогтвортой хөгжлийн суурийг тавих бодлого хэрэгтэй. Ийм л замын зураг хэрэгтэй байна. Аль ч нам Засгийн эрх барихдаа хөнддөггүй хэрэгжүүлээд явдаг замын зураг байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр замын зураг алга. Уул нь бол өгөгдлүүд нь бол бэлэн байж байгаа.

Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын судалгаагаар сул талууд заагаад өгчихсөн.

  • Дэд бүтцийн хөгжлөөр 140 орноос 112-д,
  • Макро эдийн засгийн орчноор 133-д,
  • Санхүүгийн зах зээлийн хөгжлөөрөө 125-д,
  • Аж ахуй нэгжийн хөгжлөөр 113-д явж байгаа.

Энэ бүхнийг шийдэх бодлогоо гаргах ёстой. Төрийн мөнгөөр шийдэх биш бодлогын орчинг сайжруулах замаар шийдэх хэрэгтэй.

Цээжний бангаар нэг удаагийн сонгуулийг аргалдаг үе дууссан. Цаашид энэ байдлаар байвал байрандаа хий эргэсээр дэлхийгээс дахиад л хоцорно. Мэдлэгт суурилсан эдийн засаг, хөгжлийн судалгаа, цогц цуврал бодлого хэрэгтэй. Бидний эцсийн зорилго бол нийгмийн чинээлэг давхаргын зонхилох буюу 70 хувьд хүргэхэд орших ёстой. Бодлого нь хүнээ дээдэлсэн байх юм бол зөв засаглал болно.

Ийм засаглалтай байвал хүндрэлийг хамтдаа даваад туулж чадна гэж бодож байна

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

738 сэтгэгдэл