Гурван хувийн өсөлттэй Монголын эдийн засаг

566

 


                                 -Татварын хэмжээ буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлжээ-

Долдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. 

Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг: Эдийн засгийн өсөлт саарч эхэллээ

2015 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт дөнгөж гурван хувиар өсчээ. Энэ нь өмнөх жилийн өсөлттэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Өмнөх оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 8.2 хувьтай байсан юм. Тодруулбал, эдийн засгийн өсөлтийн энэ гурван хувийг хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын үйлдвэрлэл бүрдүүлсэн байна. Энэ нь манай улсын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамааралтай байгааг илтгэсэн хэрэг хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Мөн гадаад худалдааны бараа эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь эдийн засгийн сааралтад нөлөөлсөн гол шалтгааны нэг болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эхний долоон сард 131 улстай худалдаа хийсэн бөгөөд тэдгээрийн 12-той нь л ашигтай наймаа хийсэн байна. Мөн татварын хэмжээ буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, татварын орлого өмнөх оноос 2.5 хувиар буурсан байна.

Макро эдийн засгийн статистикийн газрын дарга С.Эрдэнэсан: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттөй байна

Хэрэглээний үнийн индекс энэ оны байдлаар өмнөх жилтэй харьцуулбал тогтвортой байна. Оны эхнээс 3,3 хувь өсөлттөй, өмнөх оны мөн үетэй харьцуулвал 6,9 хувийн өсөлттэй гарчээ. Хэрэглээний үнийн индекст голчлон нөлөөлдөг зүйл бол хүнсний бүтээгдэхүүн болон орон сууц, түлшний үнэ юм. Хүнсний бүтээгдэхүүний хувьд оны эхээс мах махан бүтээгдэхүүний үнийн бууралт тогтвортой байна. Харин энэ сард хэрэглээний үнийн индекст гол нөлөө үзүүлсэн бүтээгдэхүүн нь шинэ ургацийн хүнсний ногоо байна. Мөн гурил гурилан бүтээгдэхүүний үнэ бага хувиар өссөн байна. 

Нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг: Баян, ядуугийн ялгаа 5,1 дахин байна

Улсын хэмжээнд 97 мянган ажилгүй иргэн байна. Үүнээс 45 мянган иргэн хөдөлмөр эрхлэх байгууллагад бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа юм. Харин ажил идэвхтэй  хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 37 мянгад хүрчээ. Үүнээс харахад ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7,8 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал 0,6 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй. 

Харин өрхийн сарын орлого дундажаар 976 мянга бол зарлага нь 979 мянган байна. Ингэхээр зардал нь орлогоосоо гурван мянган төгрөгөөр давсан үзүүлэлттэй гарч байгаа юм. Мөн хүн амын амьжиргааг хэрэглээгээр нь тооцдог. Учир нь ихэнх иргэд хувийн ашиг орлогоо төдийлөн сайн хэлдэггүй. Иймээс үндсэн цалин, тэтгэмж, тэтгэврээр нарийвчлан үздэг. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал орлого 5,6 хувиар зарлага 6,4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Орлого нэмэгдэхэд хөдөө аж ахуй үйлдвэрлэл нөлөөлсөн. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдснээс бол зарлага нэмэгджээ. Хэрвээ үнийн өсөлтийг арилгаад авч үзвэл орлого зарлага хоёр нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,5 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарч байна. Мөн орлого зардлыг бүлэглэж авч үзвэл 300,000 төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 12,6 хувийг эзэлж байхад 300 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 8,6 хувийг эзэлж байна. Харин 300-900 мянган төгрөгийн орлого зарлагатай өрх нийт өрхийг 47-48 хувийг эзэлж байна. Мөн 2 сая 100 мянган төргөгийн орлоготой ийм төгрөгийн зардал гаргаж байгаа өрх 6,2 хувийг эзэллээ.

Нийт хүн амыг амьжиргааны түвшингөөр нь авч үзвэл баян ядуугын хоорондын ялгаа 32,8 хувь байна. Мөн үзүүлэлтээр нь авч үзвэл өндөр орлоготой өрх нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж байна. Харин бага орлоготой өрхүүд нийт хэрэглээний найман хувийг хэрэглэж, үүнээс харахад нийгэмд 5,1 дахин баян, ядуугын ялгаа байгаа гэсэн үг. Мөн Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны долоодугаар сарын эцэст 12 их наяд төгрөг буюу 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 232.6 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар буурчээ.


Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны долдугаар сарын эцэст 716.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 112.6 тэрбум төгрөг буюу 18.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 166.3 тэрбум төгрөг буюу 30.2 хувиар өссөн байна. Тэгвэл банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны долоодугаар сарын эцэст 824.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 50.7 тэрбум төгрөг буюу 6.6, өмнөх оны мөн үеийнхээс 224.9 тэрбум төгрөг буюу 37.5 хувиар өсчээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

566 сэтгэгдэл
:

http://www.pebasportes.com/mistake/super-look-robe-noire-bottes-cognac-et-collan
ts-chair-on-adoresuper look robe noire bottes cognac et collants chair on adore
adidas nationalpact backpack black adidas us http://www.pohottuwa.com/but/adidas-nationalpact-backpack-black-adidas-us


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex