Монгол эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ

1105
Монгол эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ
Манай улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны гуравдугаарт хоол боловсруулах замын эмгэг орж , хоолд боловсруулах замын эмгэгийн эхний байрыг элэгний эмгэг эзэлж байна. Манай орон 2009 оноос амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа дэлхийд тэргүүлдэг БНСУ-ын АСАН АУ-ны Төвтэй хамтран ажиллаж эхэлсэн ба АСАН сангийн тэтгэлгээр элэг шилжүүлэн суулгах өндөр технологид суралцаж, 2011 онд Эрүүл мэндийн сайдын 244 дугаар тушаалаар Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, УНТЭ-ийн даргын тушаалаар Эрхтэн шилжүүлэн суулгах Төв зохион байгуулагдаж 9 дүгээр сард анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн билээ. 

Тэгвэл Монгол эмч нарын баг бие даан хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг маш амжилттай хийсэн талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурал Улсын клиникийн төв эмнэлгийн хурлын зааланд болсон юм. 

Энэхүү хуралд ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон болон эмчлүүлэгчид оролцлоо. 

ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа хэлэхдээ "XXI зууны эхэн үед элэг, бөөр зэрэг амин чухал эрхтэнүүдийг цочмог болон архаг дутагдал өвчлөлийн улмаас хүний амийг аварч чадахгүй алдаж байлаа. Тэгвэл одоо эрхтэн шилжүүлэх эмчилгээний шинэ аргыг хөгжүүлсэнээр манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдийн маань маш шаргуу хөдөлмөрийн дүр дүнд бид энэ эмчилгээний аргыг эх орондоо нутагшуулж чадсан. Манай улсад 2007 онд анх элэг шилжүүлэн суулгах төслийг эхлүүлж, 2011-2014 оны хооронд БНСУ-ын "АСАН” анагаах ухааны төвтэй хамтрах амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нийт 18 хүнд амжилттай хийсэн. Тэгвэл 2015 оны тав болон зургадугаар сард амьд донороос элэг шилжүүлэн хагалгааг манай эмч нар бие даан амжилттай хийсэн энэ баярт мэдээг дуулгаж байгаадаа таатай байна” гэсэн юм.Европын улс оронд 250-350 мянган ам доллар, Энэтхэг улсад 100 мянган ам долларын өртөгтэй байдаг элэг шилжүүлэн суулгах хагалгааг монгол эмч нарын баг эх орондоо 60 сая төгрөгөөр хийсэн байна. 

Гэхдээ энэ мөнгө бол эмч нарын ажлын хөлс биш, В вирүсийн эсрэг эмчилгээнд л гэхэд 24 мянган ам долларыг нь буюу 30 сая төгрөгийн зарцуулдаг байна. Мөн дархлаа дэмжих бусад эм тариаг авахад нийт зардал нь 80 гаруй сая төгрөг болдог ч өвчтөнөөс 60 саяыг нь үлдсэнийг нь Улсын клиникийн төв эмнэлэг гаргадаг байна. Энэхүү хагалгааны зардал ирэх намраас нэмэгдэхээс өөр аргагүй гэдгийн хурлын үеэр эмч нар учирлаж байсан. 

Элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулж Засгийн газрын 2012 оны тоот тогтоолоор 1,672,2 сая төгрөг олгож мэс засал эд нийцлийн лаборатори, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний 20 гаруй нэр төрлийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан аж. 

Ингэснээр монгол эмч нар таван 5 жил гаруй хугацаанд бэлтгэсэн хөдөлмөрийнхөө хүчинд Монгол Улсын Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн хамт олон хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийжээ. Эмчлүүлэгч 35 настай Ч.Саранчимэгт хамтаатных нь дүү 26 настай залуу донор болсон бол эмчлүүлэгч 20 настай залууд 46 настай аав нь донор болсон байна. 

Дашрамд сонирхуулахад Монгол улс элэг шилжүүлэн суулгасан 36 дахь орон болж бүртгэгдсэн.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1105 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex