ЭЗ-ийн ил тод байдлын тухай хуулийг дэмжлээ

735



УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулахдаа "Энэхүү төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгасан нь урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан. Уг хуулийг баталж, хэрэгжүүлснэр илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болно. Ингэснээр татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм” гэсэн юм.

Ингээд хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжсэн юм. Харин байнгын хорооны хуралдаанд МАН-ын нэг ч гишүүн оролцсонгүй.

Мөн Байнгын хорооны гишүүд "Тендерт шалгарч, өөрсдийнхөрөнгөөр ажил гүйцэтгэсэн компаниуд төсвөөс мөнгөө авч чадахгүй байгаа. Уг асуудлыг шийдэж, мөнгө гаргах асуудлыг нягтлах ажлын хэсэг байгуулъя" гэсэн санал гаргав.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

735 сэтгэгдэл