О.Содбилэгийг сонирхсон нь
Өчигдөр МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах талаар мэдээлэл
хийсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ж.Энхбаяр
нартай цуг О.Содбилэг гишүүн мэдээлэл хийсэн нь зарим сэтгүүлчдийг
гайхшруулаад авна лээ.
С.Бямбацогт
гишүүн "За одоо МАН-ын нарийн бичгийн дарга Содбилэг мэдээлэл хийнэ”
гэвэл зарим эмэгтэй сэтгүүлчид "Өө бүр нарийн бичгийн дарга юм уу” гэсэн
нь УИХ-ын гишүүн О.Содбилэг ямархуу нууцлаг нэгэн болохын илэрхийлэл
биз ээ.
УИХ-ын нэгдсэн чуулганд хааяа нэг жинтэйхэн үг хэлдэг тэрбээр байнгын
хорооны хуралдаан дээр бараг л дуугардаггүй. Чимээгүйхэн өмнөх ажлаа
хийгээд явдаг нь түүнийг ийнхүү зарим нэг залуу сэтгүүлчид сонирхоход
хүргэв.
Харин УИХ дахь МАН-ынхан ойрын үед тун их идэвхжиж байгаа тул О.Содбилэг гишүүн ч удалгүй бүх талаар танигдах байлгүй дээ.
Эх сурвалж: