Та машинаа хүйтэнд асаасаар байна уу
Автомашины хөдөлгүүрийн хэвийн ажиллах хамгийн тааламжтай хэм нь +110С - +120С байдаг. Хөдөлгүүрийн эд ангиуд маш бага буюу микрометрийн нарийвчлалтай хийгддэг ба асар их даралт болон үрэлтийг нарийн тооцоо, тохиргоо, тослогооны ачаар дааж гардаг.
Гэвч гадаа -10С болон түүнээс илүү хүйтэн болсон үед хөдөлгүүрийн эд ангиуд өөр өөрөөр агшдаг . Моторын блок гэх хэсгийг ихэвчлэн ширэм юм уу хөнгөн цагааны хайлшаар хийсэн байх нь хүйтэнд нэг янзаар агшина, харин поршин гэх эд ангийг хатуу ган төмрөөр хийдэг ба хүйтний агшилт нь өөр. Бусад эд ангиудын орц, зузаан нимгэн нь мөн адил өөр өөр. Эд ангиуд ингэж өөр өрөөр хүйтэнд агших нь нөгөө үйлдвэрийн нарийн тохиргоог үгүй хийж огцом элэгдэх гол шалтгаан нь болдог. Энэ үед нь түлхүүр дарахад хэдийгээр асах боловч дуу чимээ нь нэг л өөр, өндөр "хаазтай” мөн чичиргээтэй байдгийг бид мэднэ. Хүйтэнд асаасан мотор бүрэн халах буюу 10-30 минут болсны дараа л энэ элэгдэл зогсож хөдөлгүүр хэвийн тааламжтай горимдоо орно.
Монголын өвөл нь их урт, нөгөө элэгдэл эхлэх -10 хэм нь 10-р сарын шөнөөс эхэлж дараа оны 3-р сарыг дуустал үргэлжлэнэ. Энэ хугацааны нийт хүйтэн асаасны элэгдлийг тооцвол 40,000км -60,000км явсантай дүйх тоо гардаг. Гэтэл дундаж автомашин эзэмшигч нэг жилд 15,000км-20,000км л явдаг шүү дээ. Зөвхөнд хүтэнд асааснаас болж бодит хэрэглээнээсээ 2-3 дахин илүү элэгдэл хорогдол давхар явагдаж байдаг байх нь. Бидний ихэнх нь автомашинаа 2-3 жил хэрэглээд сольдог. Уулаасаа 2-3 өвлийн дараа хөдөлгүүр суларч түлшний зарцуулалт эрс ихэсэн мөн тос "идэж” эхэлдэг. Бараг эхний машиныхаа зээлийг төлж дуусаагүй байтал зарж дараагийн зээл хөөцөлдөх болдог нь хэцүү.
Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ бүх бэрхшээлийг шийдэх "халуун тогоо” хэмээх технологийн мотор халаагч байдаг. Та бидний машины түлшний саванд буй бензинээс 200гр авч үзэхэд тэнд 8800кДж энерги байдаг ба энэ нь зөв чиглүүлбэл ямар ч машины моторыг бүрэн халааж хүрээд илүү гарах энэрги юм. Зарим жолооч нар жишээ нь паялник эсвэл примуск ашиглаж энэ энэргиэр машина халаадаг боловч энэ нь цаг их авсан мөн гар ажиллагаа ихтэй арга юм. "Халуун тогоо” мотор халаагч нь паялниктай төстэй зарчимаар ажилладаг, чип-эн удирдлагатай, олон янзын мэдрэгчтэй, өөрөө асаж унтардаг орчин үеийн аюулгүй бүтээгдэхүүн юм.
- Энэ халаагч яаж ажилладаг вэ?
"Халуун Тогоо” технологийн мотор халаагч нь таны машины банканд буй бензин/дизелийг тусгай түлшний насос болон нарийн хоолойгоор татаж 2 давхар төмөр битүү хананы дотор жижиг дөл асааж дулааныг давхар хананы дундуур урсах моторын хөргөгч шигэн рүү дамжуулан богино эргэлт үүсгэж моторыг асаахгүй халаана.. Шингэн дулааныг мотор луу тасралгүй дамжуулснаар 20-30 минутад мотор +70С хүртэл халж дөнгөж саяхан унтраасан мэт амархан асна. Халаагч компютер удирдлагатай ба температур мэдрэгчтэй тул халсан даруйд өөрөө унтарна.
- Түлш зарцуулалт нь хэр их вэ?
Моторыг -20С хүйтэнд нэг удаа халаахад 200-250гр түлш зарцуулна. Машинаа асаахаас 20-30 минутын өмнө л халаагчаа нэг удаа ажиллуулна. Та машинаа хэд хоног асаахгүй орхисон ч бай яг асаахаасаа өмнө халаагчаа нэг удаа ажиллуулахад таны мотор +70С болж маш амархан асах ба салон руу бүлээн агаар үлээнэ.
- Аккумлятор суулгадаг уу?
Ном журмын дагуу ашиглаж буй үед аккумлятор суухгүй. Халаагчийг нэг удаа ажлуулахад аккумлятор маш бага энерги зарцуулна. Халаагчийг 20-30мин ажиллуулсны дараа та мотороо асааж дунджаар 20мин хөдөлгөөнд оролцон аккумляторын цэнэгээ нөхөх ёстой, ингэж цэнэг нөхөлгүй бага мин явах/асаах, мотороо асаалгүй хөргөж халаагчаа олон удаа дарааллуулан ажиллуулсан үед л аккумлятор суух магадлалтай.
- Ашиглалтын хугацаа нь хэр удаан бэ?
Энэ мотор халаагч нь заасан ашиглалтын хугацаа гэж байхгүй ба зөв ашиглаж байгаа үед ажиллаж л байдаг. 10-20 жил ажиллах бол хэвийн. Бензинээр ажилладаг энгийн паялникийг ихэд боловсронгуй, аюулгүй, компьютер удирдлагатай, олон тооны мэдрэгчтэй систем болгосон орчин үеийн төхөөрөмж юм.
- Машинаа зарах бол яах вэ?
Халаагчийг машинд угсрахдаа яамар нэгэн хийцийн өөрчлөлт хийгддэггүй мөн цахилгаан хэлхээнд оролцдоггүй тул та халаагчаа салгуулаад шинэ машиндаа угсруулж болно.
- Эвдэрвэл яах вэ?
Бид зарж буй халаагчдаа 1 жилийн чанарын баталгаа өгдөг мөн оношилгооны программ, төхөөрөмж, сэлбэгийн нөөцтөй тул хэзээ ч оношилж засвар хийх боломжтой.
- Али улсад үйлдвэрлэсэн бэ?
Бид Шанхай хотод үйлдвэрлэсэн халаагч борлуулж буй ба уг үйлдвэр нь СЕ, ISO 9001 чанарын шаардлага хангасан Европ, Канад, Швед, Норвеги зэрэг 20 гаруй улсууд руу экспортлодог гол үйлдвэрлэгч юм.
- Халаагч ямар үнэтэй вэ?
Манай зарж буй халаагч 1,550,000 төгрөг байгаа нь ижил төрлийн бусад халаагчаас хоёр дахин хямдхан үнэ юм. Энэ төрлийн халаагч нь өөр дээрээ компьютертэй, олон тооны хөнгөн цагаан хайлшаар хийсэн эд ангитай мөн дөлний, дулааны, хэт халалтын мэдрэгчүүд, ноцоолтын сэвчээ, шингэн шахах өндөр чанар бүхий насос, түлшийг нарийн хэмжээ даралтаар шахах насос гэх мэт олон нарийн эд ангиудаас бүрдэх тул үйлдвэрлэх өртөг нь өндөр байдаг.
- Гар утаснаасаа яаж асааж унтраадаг вэ?
Энэ халаагч нь өөр дээрээ GSM системийн сим карт орох удирдлагын багцтай хамт ирж байгаа. Өөр гар утасны дугаарыг (сим карт) тэр үүрэнд хийж тэр дугаар луугаа кодтой мэссэж явуулснаар халаагчаа асааж мөн унтраана.
- Ямар автомашинд угсарч болдог вэ?
Энэ халаагчийг жижиг тэрэг, жийп автомашины аль алинд нь угсарч болдог ба таардаг. 5kw дулаан гаргах чадалтай загвар байгаа нь жижиг хөдөлгүүртэй машиныг 20 орчим минутанд харин том хөдөлгүүртэй жийп автомашиныг 30 орчим минутанд халаана. Халаагч нь мөн дотроо дизел ба бензин гэсэн 2 түлшинд тааруулсан хийц тохиргоотой байдаг ба хүчин чадал нь ижилхэн тул үнэ нь мөн ижилхэн 1,550,000төгрөг, энэ үнэнд угсралт болон gsm/гар утаснаас асаах/ удирдлага нь орсон, чанарын баталгаа нь 1 жил. Мөн энэ халаагчийг 4,500сс хүртэл моторын багтаамжтай ачааны автомашинд /портер, майти г.м./ угсарч болно.
Хайбрид автомашинд мөн угсарч болно. Автомашин болгон хөдөлгүүрээс салоны паар луу хөргөлтийн шингэнээ шахаж эргээд мотор луу орон эргэлдэх резинэн хоолой байдаг ба тэр зам дээр мотор халаагчийг угсардаг. Автомашины цахилгаан хэлхээнд огт орлцдоггүй мөн хийцийн өөрчлөлт хийдэггүй онцлогтой.
- Халаагчийг худалдаж аваад өөрсдөө угсарч болдог уу ? Бусад хот аймагт.
Мотор халаагчны угсралт нь 6-8 цаг болдог нарийн төвөгтөй чимхлүүр ажиллагаа ихтэй. Угсралтын бага зэргийн алдаа гаргахад ажилдаггүй тул та манай угсралтын төвд ирж туршлагатай мэргэшсэн ажилтнаар угсралтыг хийлгэх нь дээр.
- Энэ халаагч ямар давуу талуудтай вэ?
Таны машинд нэг удаа угсраад л болоо, та ямарч ч хүйтэнд гэрийнхээ гадаа, ажлынхаа гадаа мөн агаар салхинд гарах үедээ машинаа амархаан асаана. Дулаан гарааж өндөр үнээр худалдаж авах хэрэггүй, хоногийн гараажанд өвөл бүр 1,5-2,0 сая төгрөг зарлагадахгүй, шороо тоостой бүтээлэгтэй өдөр бүр ноцолдохгүйгээс гадна таны машины мотор хүйтэн асалтаас болж элэгдэх явдал бүрэн зогсоно. ‘Бүтээлэг’ нь дулаан ялгаруулдаггүй ба гадаа буй хүйтнийг 5-6 хэмээр л багасгадаг, хөдөлгүүр арай бага хүйтэнд асаж элэгдэл явагдсан хэвээр. Моторыг ‘зайнаас асаагч’ мөн ‘цаг тутам асаагч’ зэрэг төхөөрөмжүүд хөдөлгүүрийг байнга хүчээр асааж элэгдүүлж байдаг. Машиныг нэг жил унахад дунджаар 15,000 - 20,000км явдаг боловч Монголын эрс хүйтэн нэг өвлийн турш өдөр бүр хүчээр асаахад 40,000 – 60,000км явсантай адил элэгддэг. Монголын 2-3 өвлийг давсан машинуудын мотор эрс суларч түлш зарцуулалт нь ихэсдэг нь үүнтэй бас холбоотой.
Энэ халаагчийг гар утаснаасаа мэссэж явуулан асааж унтрааж болдог нь нэн таатай. Та өглөө гэрээсээ гарах эсвэл орой ажлаасаа гарахаас 20-30мин өмнө халаагчинд асах команд өгөөд цайгаа уугаад эсвэл ажлаа дуусгаад гарч ирэхэд машины мотор тань +70С- +80С халсан тул нэг даралтаар асаж салон руу бүлээн агаар үлээж эхэлнэ.
NME ХХК нь энэ төрлийн хөдөлгүүр халаагчийг 5 дахь өвлөө борлуулж, угсарч мөн сервис үйлчилгээг нь хийж байна.
Та доорхи вэб сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хаяг: Эх Нялхасын Эмнэлгийн арын хөндлөн зам дагуу орших "Их Хэнгэрэг” байрны 1-р давхарт, "ОЧ МОТОРС” –ын оффист. NME ХХК. Утас: 8806 5272