С.Насанбуян: Миний мөрөөдөл “Мисс, мистер олимп”-ийн аварга болох

1009

С.Насанбуян: Миний мөрөөдөл “Мисс, мистер олимп”-ийн аварга болохЧ.ЗОТОЛ

Монголын бодибилдинг фитнесийн баг тамирчид Макаод болсон   Азийн аварга шалгаруулах   тэмцээнд багаараа амжилттай оролцжээ.  Эмэгтэйчүүдийн модель ангилалд алтан медаль хүртэж Азийн аварга болсон С.Насанбуянг "Баасан гаригийн зочин”-оор урьсан юм.  

-Бодибилдинг фитнесийн спортод монгол бүсгүйн  ур чадварын гайхамшгийг  харуулж, Азийн аварга болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.  Тэмцээний ямар ангилалд оролцож амжилт гаргав ?

- Баярлалаа. Олон улсын чанартай том тэмцээнд анх удаагаа оролцож аварга болсондоо баяртай байна.  Өмнө нь Монголдоо  клубын болон улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд орж байсан.  Энэ удаагийн тэмцээн бол  Макаод болсон Ази тивийн  аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээн юм.  Манай тамирчид багаараа амжилттай оролцсон. Нийт   15 тамирчин  оролцож  есөн медальтай ирлээ. Манайхан нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн.  Мөн эмэгтэй тамирчид  багийн дүнгээр хүрэл цом авч, багийн нийт дүнгээр тавдугаар байрт орлоо. Миний хувьд эмэгтэй модель ангиллын 160 см-ийн төрөлд  оролцсон юм. Манай багийнхнаас  модель ангилалд  оролцсон   Д.Саруул, эрэгтэй фитнес ангилалд  оролцсон Н.Хүсэлтүвшин   нар  мөнгөн медалийн эзэн болсон.  Мөн эмэгтэй модель ангилалд Б.Энхцацрал хүрэл,  эрэгтэйчүүдийн атлетик физик ангилалд Г.Жамц багш  хүрэл, эрэгтэй бодибилдингийн төрлийн 55 кг-ийн жинд Н.Мянганбилэг хүрэл, 65 кг-д Д.Саруулбат хүрэл, 75-80 кг-д Э.Ганзориг хүрэл, 85 кг-д Ж.Нурлан хүрэл медаль   хүртсэн амжилттай эх орондоо  ирлээ.

-Тэмцээний онцлогийн талаар сонирхуулахгүй юу? 

-Анх удаа оролцсон болохоор том тэмцээн гэхэд  зохион байгуулалт сайтай юм байна гэж харж байлаа. Харин дасгалжуулагч, шүүгч нар  "Ази тивд  48 дахь удаагаа зохиогдоход хамгийн олон орон оролцсоноороо онцлог боллоо” гэж  ярьж  байна лээ.  Нийт 29 орны 300 гаруй тамирчин оролцсон. Мөн Макао тэмцээнийг маш сайн зохион байгуулдаг гэж манай дасгалжуулагч, Монголын бодибилдингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын шүүгч  С.Одбаатар ах  хэлж байсан. Макао сүүлийн  20 жилд олон улсын тэмцээн хүлээж аваагүй. Харин энэ удаа Азийн аваргын  тэмцээнийг  хүлээж авч зохион байгуулж байгаа юм билээ.

-Өөрийг чинь гадаадад суралцаж байгаад тэндээсээ тэмцээнд шууд оролцсон гэж дуулсан.Эх орондоо түр ирээд байна уу?

-Би  Малайзад  сурч  байгаа. Тэндээсээ Макао руу очиж эх орноо төлөөлж тэмцээнд оролцсон юм. Тэмцээний дараа Малайз руу явах байсан ч сэтгэл хөдлөөд эх орондоо ирмээр санагдсан. Ингээд багийнхантайгаа хамт хүрээд ирлээ. Удахгүй буцна.  

-Ингэхэд энэ спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?

-2009 оноос эхлэн хичээллэсэн. Гэхдээ тасралтгүй хичээллэж бас чадаагүй. Гурван жил завсарлаад өнгөрсөн жилээс дахин хичээллэж сая тэмцээнд оролцлоо.

-Бодибилдинг  урт богино хугацаагаар амралт авч, бас  дуртай үедээ  завсарлаж  болдог спорт уу?

-Яалаа гэж, дасгал, сургуулилтаа хийлгүй яахав. Харин тэмцээний бэлтгэлтэй адил шахуу  цагаар хичээллэхгүй  гэсэн үг. Түүнийгээ  гурван жил завсарласан гэж байгаа юм.

-Тэвчээр их шаардана биз?

-Спортын бусад төрөлтэй адил тэвчээр шаардалгүй яахав. Ялангуяа тэмцээний өмнөх гурван сар бол маш шахуу бэлтгэл хийдэг хүнд үе байдаг. Тамирчдыг шалгах гол хэсэг бол тэр.

-Хамгийн хэцүү нь?

-Тухайн хүн бэлтгэлээ анхнаас нь системтэй хийвэл хэцүү биш. Харин тэмцээн тулсан үед огцом жин хасах л хэцүү. Хааяа тийм зүйл гардаг. Тэр бол хэцүү бөгөөд эрүүл мэндэд маш муу нөлөөтэй.

-Тэгвэл энэ спортын сайхан нь юунд байдаг вэ?

-Амжилт үзүүлэхийн тулд тамирчид хэдэн жил, зарим нь хэдэн сар бэлдсэн байдаг. Тэгэхээр хамгийн сайхан нь тайзан дээр гэрийн даалгавраа амжилттай  гүйцэтгэж бүх дасгалаа хийж дуусгах. Мөн хэнээс ч дутахгүй  эрүүл чийрэг, гоё   бие бялдартай байх нь сайхан.

-Таныг боловсролдоо их анхаардаг гэж сонссон юм байна?

-Би МУИС-ийг хүнсний чиглэлийн  мэргэжлээр  төгссөн. Сүүлд Удирдлагын академийг бизнесийн удирдлагаар  төгсч магистр хамгаалсан. Одоо Малайзад сурч байгаа.

-Сурахын зэрэгцээ бодибилдинг фитнесээр хичээллэхэд ямар санагдаж байна?

-Үнэнийг хэлэхэд оюуны ажил, биеийн хүчний ажлыг хослуулах хэцүү  юм байна лээ. Нэг бол хичээлээ орхиод, ямар нэгэн бичиг цаасны ажилтай зууралдалгүй дасгал сургуулилтаа хийх, эсвэл спорт хөөлгүй хичээлдээ шамдах хэрэгтэй санагдаад болохгүй байсан. Тиймээс сүүлийн нэг сар хичээлээсээ  завсарлага авсан. Завсарлах ч гэж бараг л тасалсан.  Гэхдээ түүнийхээ  үр дүнд хүрлээ.

-Энэ спортыг сонгосон шалтгаан юу байв?

-Аравдугаар ангид байхдаа спортын бүх төрлийн тэмцээн, уралдаанд ордог байлаа. Манайх Баянхонгорын айл.  Аав, ээж, ах, эгч  маань  спортоор хичээллэдэг, бүгд  спортын мастер. Ихэнхдээ ширээний теннис, гар бөмбөг тоглодог. Аав, ээж хоёр маань  настай хүмүүс гэлтгүй одоо ч ахмадын тэмцээн, уралдаанд байнга оролцдог. Энэ байдал надад нөлөөлсөн байх. Хамгийн анх Бодибилдингийн Азийн аварга Г.Сугарсүрэн эгчийг хараад энэ спортоор хичээллэхсэн, түүн шиг гоё биетэй болсохсон гэсэн  хүсэл төрсөн. Тэгээд 2009 оноос хичээллэхээр шийдсэн. Харин намайг дасгал сургуулилт хий гэж шахаж шаарддаг хүн бол Д.Саруулбат багш. Багш намайг тэмцээн, уралдаанд ор гэж байнга хэлж, зөвлөдөг юм.

-Энэ тэмцээнээс өмнө гаргаж байсан амжил­туудаас дурдахгүй юу?

-Улсын аваргын тэм­цээнд эхний тавд ор­дог байлаа. Том шаг­нал, урамшуулал авч байгаагүй.

-Цаашид ямар зорилго тавьж байна?

-Нэг тэмцээнд ороод одоо боллоо гэдэггүй юм байна. Алтан медаль хүртэж, Азийн аварга  гэсэн энэ том шагналыг хүртсэн болохоор болих хүсэл алга. Дараа, дараагийн тэмцээнд  амжилт үзүүлэхийг хүсч байна.

-Тухайлбал, ямар тэмцээнд оролцохыг хүсч байна?

-Дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Түүнээс цааш Америкт болдог "Мисс, мистер олимп” гэж тэмцээн бий. Тэр бол хамгийн том тэмцээн. Насны ангилал нь залуучууд, идэрчүүд, мастер гэж гурав хуваадаг. Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, дараа нь "Мисс, мистер олимп” руу мацахыг л  хүсч байна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1009 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex