Нүцгэн телевизийн шоу хүчээ авсаар л +18
Америкийн нэгэн ТВ шоу олны анхаарлыг маш ихээр татаж байна. "Datingnaked” нэртэй уг шоу нь оролцогчид аливаа даалгаврыг биелүүлэхдээ чармай нүцгэн байдгаараа онцлог юм. Шоуны эхний дугаар өнгөрөгч долдугаар сарын 17-ны өдөр анх удаа цацагдсан юм. Уг шоу нь одоогийн байдлаар Канад, Австрали улсуудад давхар гарч байгаа юм байна. Шоуны зохион байгуулагч "Хүмүүс дүр эсгэх дуртай. Гэтэл нүцгэн байхдаа хүн хуурамч дүр эсгэх аргагүй байдаг. Учир нь тэд бие биенээ нэвт шувт харж байдаг шүү дээ” хэмээн шоуныхаа талаар тайлбар өгчээ. Уг шоу нь залуусыг хооронд нь танилцуулж, хосоо олоход нь туслах зорилготой гэжээ.