Есөн настай сурагч 62-той эмгэнтэй гэрлэж, дэлхийн хамгийн залуу сүйт хархүү боллоо
Есхөн настай сурагч хүү ээжээс нь эгч буюу 62-той эмгэнтэй гэрлэсэн хачирхалтай үйл явдал Өмнөд Африкт болсон байна.
Ингэснээр есөн настай сурагч Saneie Masilela дэлхийн хамгийн залуу сүйт хархүү болж байгаа гэнэ.Тэд өвөг дээдэс нь хүссэн учраас энэ хуримыг хийж байгаа гэж хачирхалтай гэрлэлтийн шалтгаанаа тайлбарлажээ.
Сүйт бүсгүй Хелен Shabangu урд нь гэрлэж байсан таван хүүхэдтэй нэгэн аж. Түүнчлэн түүний рекорд тогтоосон сүүлийн хуримын ёслолд анхны нөхөр болон таван хүүхэд нь оролцсон байна. Сүйт бүсгүйн хувьд хоёр дахиа гэрлэхийг маш их хүсдэг байсан тул гэрлэх ёслолын үеэр тун ч аз жаргалтай байжээ. Түүнчлэн "Хуримын дараа ч аз жаргал үргэлжилнэ. Бид хамтдаа унтаж, хамдтаа амьдарна " гэж мэдэгдсэн байна.
Мөн "Би хүмүүс юу гэж хэлэх бол гэдгээс санаа зовохгүй байна" хэмээн нэмж хэлжээ.
Харамсалтай нь хуримын ёслолын дараа бүх зүйл сүйт бүсгүйн санаснаар болоогүй байна.
Тодруулбал сурагч хүүгийн ээж түүнийг хэл сурах хэрэгтэй гэсэн
шалтгаанаар өөр тийш явуулжээ. Гэвч насны зөрүү ихтэй хосууд ойр ойрхон
уулздаг гэнэ.
Харин сурагч хүүгийн ээж энэ гэрлэлтийн талаар "Энэ бол ердөө бэлэг тэмдэг төдий зүйл, хууль ёсны зүйл биш" хэмээсэн байна.