Гэр бүлээ хүйс тэмтрээд, өөрийгөө хөнөөжээ
Энэ сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт маш ноцтой хүн амины хэрэг гарчээ. Тус дүүрэгт оршин суудаг 40 настай Х гэх эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрвөөс арваннэгэн настай хүүхэд, эхнэрийнхээ амийг хөнөөжээ.
Хэрэг болох үед сэжигтэн Х-ийн дагавар охин зугтаж амжсан байна. Харин сэжигтэн олон хүний амь хөнөөснийхөө дараа амиа егүүтгэсэн аж.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл байхгүй байна.