As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Өнөөдөр болох үйл явдлууд

0

 

Өнөөдөр болох үйл явдлууд

 

Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 29-ний Даваа гарагт болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

 


"ТУУШИН" ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: "Туушин" Зочид буудлын "Соёмбо" танхимд малчдын хүүхдүүдийн боловсрол хэрхэн сайжирсан талаар семинар болно.

11:00 цагт: "Туушин" Зочид буудлын "Сүлд" танхимд Люксэнбургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Эх, нярайн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх" төслийн төгсгөлийн шатны төслийн гэрээнд гарын үсэг зурна. Энэхүү зайн оношилгооны төсөл нь 21 аймагт хэрэгжиж, Монгол улсын эхийн эндэгдлийг бууруулах МХЗ-д хүрсэн дэлхийн 9 орны нэг болоход чухал хувь нэмэр оруулсан юм. Хамгийн сүүлд төслийн санхүүжилтээр 2016 оны 12-р сард 1,2 тэрбум төгрөгийн эх, нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгсөн юм. Утас: 99906118


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

09:30 цагт: Эрүүл мэндийн яамны А зааланд "Эрүүл хотыг хөгжүүлэх" чиглэлээр туршлага солилцох сургалт, семинар 9.30 - 16.30 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно.  Утас: 99030381, 95570207


Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

10:00 цагт: Батлан Хамгаалах яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно.


"ДҮНЖИНГАРАВ" НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

11:00 цагт: Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Дэлхийн Банкны "Улаанбаатар Цэвэр агаар" төслийн хамтарсан "Дулаалга" аяны нээлт болно.  Утас: 312194, 99188746


"МОНГОЛНЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Ботаникийн эцэст байрлах "Well Mart” худалдааны төвийн хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91305006

11:30 цагт: Элэгний С вирусын "Хепсинат-ЛП" эмийн эхний курсыг үнэ төлбөргүй хийх гэж байгаа талаар Хаппи Веритас" оношилгооны төв хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас 99051040


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын Үндэсний Бөхийн Холбооны "ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.