Оршил ресорт дахь Better day спорт өдөрлөгийн сурвалжлага
"Бидний тусгал” ТББ-аас зохион байгуулсан спорт урлагийн BETTER DAY өдөрлөг Улаанбаатар хотоос 30 км, Гачууртын эцсээс 17 км-т байрлах "Оршил” ресортод амжилттай болж өнгөрлөө. Өдөрлөгт "Од спорт цогцолбор”, Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо, Монголын Дартс сонирхогчдын холбоо, "Кизомби пейшин” бүжгийн клуб, "Хөгжилтэй аялал” ХХК, "Оршил ресорт” амралтын газар зэрэг байгууллагууд дэмжиж оролцсон юм. Тус арга хэмжээнд зургаан төрлийн спорт /3vs3 гудамжны сагс, ширээний теннис, дартс, сур харваа/ зэрэг сонирхолтой, хөгжилтэй тэмцээн уралдаанууд, бүжгийн шинэ урсгал Бачата бүжиг сурах, Дижи Зологийн цоглог хэмнэлд хөлсөө гартал, хөлөө чилтэл бүжиглэцгээсэн гээд нэгэн өдрийг нийслэлийн залуус архигүйгээр агаарт хөгжилтэй өнгөрөөж болдгийг харуулсан үйл явдал болсон юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс тусгай бэлэг бэлдсэн нь сугалаагаар Байгаль нуур, Улан-Үд рүү аялах эрхийг тодруулснаараа залуучуудын таашаалыг ихээр хүртсэн юм.
Өдөрлөгийн үеэр хийсэн фото сурвалжлагыг хүргэе.