116 дугаар сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлалаа
Хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116 дугаар сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлажээ. Тэд өмнө нь "Харааны бэрхшээлтэй хүүхдүүд биднийг сурахад томчууд та бүхэн бүү саад болооч" хэмээн уриалж, багш нарын мэдлэг боловсрол, ёсзүйг дээшлүүл, түүх, нийгмийн багш Д.Сарантөгсийг эргүүлэн ажилд нь оруулж өгөөч гэсэн шаардлагуудыг сургуулийн удирдлагад тавьсан боловч хүлээж авахгүй байна гэх шалтгаанаар хичээл хаялт зарлаж байсан юм.
Мөн хичээл хаялтынхаа хүрээнд, Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж, шинээр олгох өгөх, Асуудлаа мэддэггүй, сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн шаардлага тавьж байсан юм.
Тэгвэл, тэд өнөөдөр дахин хичээл хаялт зарлажээ. Энэ талаар тус сургуулийн сурагч
А.Сайханцэцэгээс тодруулахад, "Бид өнөөдөр шаардлагынхаа хариуг нэхэж хичээл хаялт зарлаж байна. Бидэнд тавдугаар сарын 17-нд хариу өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу алга, сургуульд ч гарсан өөрчлөлт алга тиймээс бид дахин хичээл хаялт зарлахаар болсон" гэв.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.