Монголчуудын зиндаархал буюу 9911…

0

Монголчуудын зиндаархал буюу 9911…

 

Миний бие Япон улсад олон жил сурч ажиллаж байгаад Монголдоо ирээд гадаад худалдааны компани байгуулаад ажиллаж байгаа энгийн нэг хүн.

 


Утасны дугаар бол 99……… гэсэн олон жил хэрэглэсэн дугаараа л хэрэглэдэг.Гэтэл Монголд бизнес эрхэлж байгаа бол дараа төлбөрт дугаартай байх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна.Гар утас болон дугаар бол уг нь хэрэглээ шүү дээ.Дугаар бол бүүр онцын чухал биш.Гар утасны дугаараараа бие биедээ зиндаархаж харьцдаг энэ үзэгдэл манайхаас өөр улсад байдаг болов уу?


Японд гар утас бий болох үед ийм үзэгдэл хальт гарч байсан гэж сонсож байсан юм байна.


Манайхны улс төр болон бизнесийнхэн ч нь ч хүмүүсийг дугаараар нь ялгаж харьцдаг нь сонирхолтой санагддаг.
Японд бол иймэрхүү гар утасны дугаараар ялгаж харьцах зүйл байдаггүй болохоор амар шүү.


Утасны компаниуд ч Монголчуудын зиндаархуу зан араншинг маш овжин ашиглаж чадаж байна шүү!


Одоо бол Мобиком энгийн дугаарыг ч дараа төлбөрт болгож болдог үйлчилгээ эхлүүлсэн болохоор энэ хийрхэл удахгүй алга болох байхаа.
Манайхан өөртөө хэрэгтэй зүйл бус хүнд л мөнгөтэй сайхан амьдарч байгаа юм шиг харагдах гэж л амьдраад байгаа л санагдах юм.


Хүнд гайхуулж атаархуулж амьдрана гэдэг энэ байхаа.


Эрүүл мэнддээ мөнгө зарцуулахаас илүү алт мөнгөн эдлэл,үнэт чулуу,хөөрөг,булган эдлэлд амиа зориулах юм даа.
Үхэхийн цагт энэ үнэт зүйлс хэрэг болох болов уу?


Ийм зүйл бичсэнээрээ муу хүн болох л байх. Гэхдээ гашуун үнэнийг бид мэдэж мэдэрдэг байх хэрэгтэй!


А.Галбадрах


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.