УИХ-ын гишүүдийн утасны дугаараар мессеж илгээсэн хэргийг ТЕГ-аар шалгуулна

1254

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан иргэдэд ташаа мэдээлэл хүргэсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдаатар, "УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, Bankof China болон Төмөр замын царигтай холбоотой асуудлаар мессежийг Мобиком корпораци, Юнител группын үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд тараасан үйлдэл гарсан. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуульд заасан Иргэний халдашгүй байх эрх, УИХ-ын халдашгүй байдлыг хөндсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн УИХ-ын тухай хуулийн УИХ-ын харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл нь төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах шуудан харилцаа холбооны мэдээллийн нууцад халдахыг хориглоно зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тиймээс УИХ-ын дарга Тагнуулын Ерөнхий газарт энэ хэргийг шалгах үүрэг өгсөн. Мөн УИХ-ын даргын зөвлөлөөр үүнийг хэлэлцэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ажлын хэсэг байгуулж шалгах болсон” гэв.

Мөн тэрбээр, "Зөвхөн УИХ-ын гишүүн гэлтгүй энгийн иргэдийн гар утасны дугаарыг ашиглаж хуурамч мэдээлэл тараахыг үгүйсгэхгүй. Мобиком корпораци өөрсдийгөө буруугүй гэсэн утга бүхий мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үүрэн телефон хэрэглэгч хүн бүрийн хувийн захидал харилцааны нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байгаа” хэмээн ярилаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимэгээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1254 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex