Сү.Батболд, Ж.Оюунгэрэлийн танилцуулсан англи иргэнд Б.Чулуунбаатар 25 САЯ ДОЛЛАРОО залилуулжээ /IPO гаргах/

1

Манай бизнесийн томчуудын нэг "Моннис”-ын Б.Чулуунбаатар ийм их мөнгөө Английн пакистан гаралтай иргэнд залилуулжээ. Энэ нь одоогийн ханшаар бараг 50 тэрбум төгрөг бол тухайн үедээ 31 тэрбум байсан гэнэ. Б.Чулуунбаатар бизнесийн өндөр мэдрэмжтэй, хийгүй, хууртагдадгүй, долоон нүүдлийн цаадхийг хардаг гэдэг нь хэдэн жилийн өмнө шуугиулж байсан "Аэро Монголиа”, П.Баатарсайхан нарын хэргээс харагддаг. Гэтэл залилуулах өдөр ирдэг л юм байна. Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 57 настай Мохаммед Ибрахим Мунши нь "Гоби Коал энд Энержи” /Gobi Coal and Energy LTD/, "Зараяа Холдингс” ХХК /Zaraya Holdings LTD/ компаниудын захирлаар ажилладаг, дээрх компаниуд нь Монголд уул уурхайн чиглэлээр их ашигтай том төсөл хэрэгжүүлж байгаа, оруулсан хөрөнгөө олон дахин өсгөх боломжтой, хөрөнгө оруулбал ТУЗ-д нэг суудал өгч удирдлагад оруулна хэмээн Б.Чулуунбаатараас 25 сая долларыг залилан авсан гэнэ. Мөнгийг 2010 онд авсан бол залилуулсан гэх хэл ам гурван жилийн өмнөөс л дэгджээ. Энэ нь нийт 90 хавтастай, мөрдөх байцаах явцад зургаан байцаагч, гурван прокурор солигдсон аварга хэрэг юм. Пакистан эрд энэ ирээд л Монголын том бизнесмэнтэй шууд уулзаагүй нь мэдээж. Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд "Моннис”-ын захиралтай танилцуулсан гэдэг бол Б.Чулуунбаатар нь "Петровис”-ын Ж.Оюунгэрэл "Чингис” зочид буудалд уулзуулсан  гэжээ. Харин пакистан эр үүнийг нь худал гэдэг. Дээр дурдагдсан "Гоби Коал энд Энержи лимитед”, "Зараяа Холдингс” болон "Бумбат Консолидетэд лимитед” бүгд Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй офшор  компани гэнэ. Оюунгэрэлийг "Зараяа Холдингс”-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж пакистан эр мэдүүлсэн. Тэрээр 2009 онд Монголд ирээд ашигт малтмалын ордуудыг судлах лиценз цуглуулах ажиллагаа явуулсан. Удалгүй хоёр компани нь ашиглалтын 10 тусгай тусгай зөвшөөрөлтэй болжээ. Үүнээс  гайгүй нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний уурхайд, Говь-Алтай аймгийн Зээгтын уурхай гэнэ. Хотгорын уурхай нь 100 сая тонн, Зээгт нь 70 орчим сая тонн нөөцтэй гэж  тогтоогджээ. Ингээд уурхайдаа хөрөнгө оруулах, Азийн хөрөнгийн зах зээлд IPO гаргаж мөнгө босгохоор яваад Б.Чулуунбаатартай уулзжээ.

Тухайн үед манай бизнесийнхэн IPO гэгчийг мэддэггүй байсан. Анх хувьцаа гарч байхад баахан захирлууд судалж мэдээгүйгээсээ болж шатаж байсан шиг л юм болжээ. IPO  гэдэг нь англиар "Initial Public Offering” гэсэн үгсийн товчлол бөгөөд монгол хэлнээ компани олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагаа гэсэн санхүүгийн хэллэг.  Энэ нь хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө биржээс гаргахаас өмнө дурын хүн хувьцааг нь худалдаж авах боломжийг нээж өгч байгаа үйлдэл юм. Хөрөнгийн биржийн тоглогч хэн ч гэсэн хувьцааг нь худалдан авах боломжтойгоор олон нийтэд хувьцаагаа санал болгох ажиллагаа аж. Гэхдээ IPO хийх нь тийм амар ажил биш. Пакистан эр монгол эхнэртэй, кувейт саятан Абдул Карим шиг Монголын иргэн болоогүй л болохоос манай улсад зүрх сэтгэлээ өгсөн нэгэн гэнэ. Мөн Б.Чулуунбаатарын ах Жаргалсайхантай 2012 оноос эхлээд баригдах хүртлээ байнгын харилцаа холбоотой явсан гэж мэдүүлсэн.  Чулуунзоригтой нь Шанхай руу хамт явж бизнес хийж байсан гэжээ. 2012-2014 оны хооронд дээрхи хүмүүс нь пакистан эрээс 9.9 сая доллар зээлсэн болж таарсан. Пакистан эрийн батласнаар Б.Чулуунбаатар нь компаниа уул уурхайн чиглэлээр томруулах хүсэлтэй байсан аж. Ингээд тэдний хүсэл сонирхол нэгджээ. Мунши нь "Зараяа Холдингс” компаниа таницууолж хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж байгаа, компанийн нэг ширхэг энгийн хувьцааны үнэ 20 цент, бирж дээр гарсаны дараа ГУРАВ  дахин нэмэгдэж 60 цент болно. Тэгэхээр та гурав  дахин ашиг олно, одоо манай компаний хувьцааг хямд үнэтэй байгаа дээр нь худалдан ав гэжээ. Мөн хөрөнгө оруулбал ТУЗ-д нэг суудал өгнө гэжээ. 70-100 сая тоннын нөөцтай орд гарзуудаа ч гайгүй сайн "сурталчилж” олборлолт явуулаад Хятад руу гаргах боложмтойг ч дурджээ. Ингээд  монгол захирал дээрхи компаний 2.5 сая ширхэг хувьцааг худалдаж авахаар Хонгконгийн "НSВС” банк дахь "Зараяа Холдингс”-ын данс руу таван сая доллар шилжүүлжээ. Дараа нь  "Гоби Коал энд Энержи лимитед” руу нь нийтдээ 15 сая доллар шилжүүлсэн гэнэ. /үргэлжлэл бий/
 

НУУЦ.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Харин ч эсрэгээрээ байх шүү.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex