Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байна
Дэлхийн банкнаас гаргасан урьдчилсан судалгаагаар энэ онд таваарын болон металлын ханш сайнгүй байх төлөвтэй байна. Тэдний таамаглаж байгаагаар газрын тосны ханш ч тааруухан байх нь. Тодруулбал, газрын тос, нүүрсний ханш өмнөх онтой харьцуулахад 39 хувиар унах төлөвтэй байгаа бол металлын тухайд 10-12 хувиас багагүй хэмжээгээр үнэ ханш нь буурна гэж Дэлхийн банк тооцоолж байгаа юм.