Facebook олон нийтийн сүлжээний хор хөнөөлийн талаар өгүүлжээ
Тус компанийн судлаачид тогтоосноор, мэдээллийг өнгөцхөн гүйлгэн үзэх нь хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна.
Facebook компанийн судлаачид Дэвид Гинзберг, Мойра Бурке нар "Олон нийтийн сүлжээнд өнгөрөөсөн цаг хугацаа бидэнд хор хөнөөлтэй юү” гэсэн судалгаа явуулаад хортой байж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай компанийн блогт мэдээлсэн байна.
Уг судалгааг явуулахдаа тэд Мичиганы их сургуулийн оюутнуудаас хоёр бүлэг үүсгээд нэгд нь сүлжээний мэдээг унших, нөгөөд нь зүгээр найз нөдөдтэйгээ харилцах үүрэг өгчээ. Эцсийн дүнд нь мэдээний туузыг уншсан хэсэг нь үдээс хойш нөгөө хэсгийнхнээсээ илүү ядарсан байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.