Д.Сэржмядаг охины авга ахыг шалгаж байна
Алга болсон Д.Сэржмядаг охины авга ахыг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэргээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл өнөөдрийн "Өдрийн сонин"-д гарчээ. Сонинд бичсэнээр, "Охины аав Д.Дашдуламын сэтгэцийг нь шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. Мөн Д.Дашдуламын ах нь бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан тул шалгаж байгаа" гэжээ.
Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтнаас тодруулахад, энэ тухай мэдээлэл ирээгүй байна. Прокуророос нарийн мэдээллийг тодруулах нь зүйтэй юм гэлээ. Үүнийг бид прокурорын байгууллагын эх сурвалжаас удахгүй тодруулан эргэн мэдээлэх болно.
Охин өнгөрсөн сарын 2-ны өдөр алга болсноос хойш эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд үргэлжлүүлсээр байгаа юм. Эрэн хайхад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд ажиллагааны туршид 140 гаруй хүнийг байцаасан байна. Үүнээс 30 гаран хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж.
Хэргийг шуурхай илрүүлэхийн тулд улс даяар эрэн хайх ажиллагааг явуулсаар байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.