Н.Ганбадрал: Алга болсон 70 орчим хүүхдээс 24 нь олдчихсон

0

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр тус сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг, найман настай, 130-150 см өндөртэй Д.Сэржмядаг охин алга болсон. Охины сураг чимээ одоо болтол гараагүй, эрж хайх ажиллагаа үргэлжилсээр   байгаа юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж охиныг эрэн хайх ажиллагааг орон даяар үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ "2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охины алга болсон талаарх мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүн холбогдох эргүүл харуулын маршрутуудаар байх ёстой бүх газруудаар эрэн хайх ажиллагааг явуулсан.

Тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21 цагт яаралтай арга хэмжээ аваад холбогдох байгууллагуудын дэмжлэг, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд үндсэндээ 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагааг шөнөжин хийсэн. Маргааш өглөө нь Замын–Үүд сумын онцгой байдлын комиссын шийдвэр гараад хүн хүч техник хэрэгслээ нэмээд, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний  бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа үргэлжлээд явж байна. Цагдаагийн байгууллага Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэхээс авахуулаад бүхий л байж болох төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэл чиглэлийн албадууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хуулинд заасан зүйл заалтын хүрээнд ээж ааваас нь байцаалт авсан. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Эрэн хайх ажиллагаа цаг минут тутамд үргэлжилж байгаа.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод суугаа Консулд Замын-Үүдийн  цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг явуулсан бөгөөд Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллаж байгаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс охиныг эрж хайх ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүнийг 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.

Нэмэлт мэдээлэл болгоход, Эрэн сурвалжах ASAP сан гэж бий. Өчигдөр телевизийн мэдээгээр 70 орчим хүүхэд алга болоод олдоогүй гэж мэдээлсэн. Эндээс 24 нь олдчихсон. Тэдгээр олдсон хүүхдүүд дунд хил давуулах гэж байсан талаарх мэдээлэл байхгүй. Эрэн сурвалжлагддаг хүүхдүүдийн ерөнхий байдлыг тогтоогоод үзэхэд удаа дараа алга болдог, удаа дараа эрэн сурвалжлагдаж байдаг, ар гэртэйгээ таарамж муутай, архи дарс уудаг, PC тоглоомд донтдог зэрэг тэнэмэл амьдралтай хүүхдүүд байдаг.

Нөгөө талаар манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг гэдгээрээ онцлогтой. Өчигдөр гэхэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 15 настай хүүхэд малд яваад алга болсон. Сумын Засаг даргын орлогч тэргүүтэй эрэн хайх баг тухайн өдрөө хүүхдийг олсон. Судалгаагаар өдөртөө дунджаар 10-15 хүүхэд алга болдог ба тэдний 50 хувь нь өдөртөө олддог. Үлдсэн нь нэг хоёр хоногтоо олддог.

Одоогийн байдлаар 2015 онд алга болсон гурван хүүхэд, 2016 онд дөрвөн хүүхэд алга болоод олдоогүй, тэд Архангай аймгийн Орхон голлд сэлэхээр явсан байдаг. Хүүхдүүд байгалын давагдашгүй хүчин зүйл, ан амьтны довтолгоонд өртсөн байх магадлалтай. Цагдаагийн байгууллага эдгээр хүүхдүүдийг тасралтгүй эрэн хайж байдаг.

Замын-Үүдийн камерт ашиглалтын засвар хийгдээгүй байсан юм билээ. Иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газруудад камер байрлуулсан. 100 хувь ажиллаж байна. Мөн манай шуурхай удирдлагын төв хянаж байна. Иргэд сүүлийн үед  хувийн эзэмшлийн хашаандаа хяналтын камерууд суурилуулж байгаа нь үр дүнд хүрч байна. Тэдгээрээр зарим гэмт хэргийг илрүүлж байна.

Дашрамд хэлэхэд, аж ахуй нэгж байгууллагууд шинэ барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхдөө хяналтын камертай байна гэсэн заалтыг мөрдөж байх ёстой” гэлээ.

П.Наран


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex