Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүгийн хар тамхины хэргийг тусгаарлаж, бусдыг нь шүүхэд шилжүүлжээ Онцлох мэдээ 2018/01/26 0 Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах "Рояал Кэтстл” хотхоны дугаар байрны 12 давхраас жүжигчин Баатархүүгийн хүү Х унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллагын зүгээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү болох Хүлэгүгийн гэрийн цонхноос Х нь үсэрсэн болохыг олж тогтоосон талаар тухайн үед мэдээлж байсан юм. Тухайн үед хэрэг үйлдэгдсэн байранд мансууруулах төрлийн бодис байгаа эсэхийг шалгаж тогтоохоор үзлэг хийсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвөөс хар тамхины чиглэлээр тусгайлан бэлтгэсэн хоёр нохой болон сургагч нарын хамтаар шалгуулжээ. Үнэрч ноход хэргийн газарт үнэрлэж мансууруулах төрлийн бодис татахдаа хэрэглэсэн гаанс, гял гар уут зэргийг олж, дээрх зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан юм. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгүгийн гэрт байсан 11 залуугийн шээс, цусанд шинжилгээ хийхэд олонхид нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд тэдэнд өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуулийн 188.2. 192.3.4. 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг эцэслэж шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар, "10 хүнийг гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор хэргийг шүүхэд шижлүүлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгүд холбогдох үйлдлийг нь тусгаарлачихаад, хавтаст хэрэг нь хяналт тавьж байгаа прокурорийн шүүгээнд байгаа” гэх мэдээллийг прокурорын байгууллагын эх сурвалж Өнөөдөр сонинд өгчээ. Х.Онон 0
Сэтгэгдэл байхгүй байна.