Б.Хурцад хонзогносон Ц.Нямдорж сайд Лу.Болд гишүүнийг Женев рүү илгээсний учир юу вэ
У.Хүрэлсүхийн танхим дахь хамгийн "үнэтэй” сайдуудын нэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Хэдийгээр "Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь ч сайд болохгүй” хэмээн мэдэгдэж байсан ч тэрбээр энэ албанд тав дахь удаагаа томилогдсон. Үүнийгээ "МАН дахь фанатуудын маань хүсэлт, нийгмийн захиалга” гэх гоё үгээр тайлбарладаг. Тиймээс ч дураа хүрэхээр "Хуулийн хайч хөдөлгөнө, сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” хэмээн камерын өмнө мэдэгдэж, дургүйгээ хүрэхээр "Танхимаас чинь гарна шүү” гэж У.Хүрэлсүх тэргүүтнийг айлгадаг гэмтэй. Ийм л нэгэн эрхэм "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан "Монголын зэс” корпорацийнхантай үзэлцэж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг сайдынхаа суудлаас дахин "шүүх” болсоор хагас жил өнгөрлөө.
Сэтгэгдэл байхгүй байна.