Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Тулга жаргалант” компани Их дугуйгаас нүүгээгүй байна

0

Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: “Тулга жаргалант” компани Их дугуйгаас нүүгээгүй байна

Чулуу унагавал торох юмгүй ниссээр тэртээ доор мушгиран цавцайх Өлзийт голын мөсийг мөргөн газардах эгц цавчим 

хясааны ирмэгээр, хоёр морьтон халз тулгарвал зөрөхөд бэрх нарийхан жимээр явах сүрдэм аж. Өнгөрсөн намар ирэхдээ энэ нутгийн сайхныг дутуу мэдэрчээ. Одоо ч явсан замаасаа цаашихыг, хараа хүрэхээс бусдыг, бар-таа ихт сүрлэг уулс салаа нугачаа бүртээ ямар гайхамшиг нууж буйг мэдэхгүй билээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт III багийн нутаг Их дугуйг зорьж яваа минь энэ. Хүрэх газрын зам амаргүйг багцаалах тул аймгийн төвөөс туулах чадвар сайтай машин хөлсөлж, Галуут сумаар дайран, байгаль хамгаалагч Ц.Ганчөдөрийг суулгаж аваад хөдөлсөн ч "Голын мөс ачаатай тэмээ даахгүй цөмөрч байна. Машинтай гарна гэж саналтгүй” гэсэн нутгийн малчны үгэнд орж, тэднийхээс морь гуйж унан газар дөхөж яваа хэрэг.

Хэзээ хайлж дуусна даа гэмээр их мөс очир эрдэнэ мэт гялалзавч нэг л өдөр нүсэр чимээ гарган цөн түрж, их усанд түрэгдэн оддогийг хэдэн үеэрээ энэ голыг бараадан амьдарсан малчид юу эс андах вэ. Гол цөн түрчихвэл хаваржаандаа мөддөө бууж чадахгүй болох тул эртхэн ачаалж, дулаан өвөлжөөгөө орхисон Дэлгэрдалайнх дөнгөж гэрээ барьж байхтай таарсан нь бидний хувьд аз байв.

Тэднийх таараагүй сэн бол бид "Арай ч цөмөрчихгүй биз. Машинтайгаа гарчихъя” хэмээн ярилцаж явсан юм. "Гэр ачсан тэмээний хөлөөр голын мөс тасхийн цуурч, юу юугүй цөмрөх нь үү гэмээр болсон ч азаар тэслээ. Та нар манайхтай таарсан нь зол” хэмээгээд эмээлтэй гурван морио унуулсан малчин Дэлгэрдалайд талархсанаа илэрхийлье.

Бидэнд газарчлан, зорьсон газар маань хүргэх, далимаар нь тухайн нутаг орны байдлыг ажиглаж, үүрэгт ажлаа амжуулах зорилготой Галуут сумын байгаль хамгаалагч Ц.Ганчөдөр, гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин бид гурав огцом өгсөж, уруудсан хэд хэдэн гуу жалга гаталж, 3-4 км орчим яваад Их дугуйд хүрэв. Өнгөрсөн намар албадан нүүлгэхээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг очиход "Удахгүй нүүчихнэ” гээд үлдсэн "Тулга жаргалант” компанийнхан өнөө хүртэл нүүгээгүй, усан буу нь Өлзийт голыг "онилсон” хэвээрээ зоолттой, гэрүүд нь бариастай, техник хэрэгсэл нь зогсоолдоо, голын онцгой хамгаалалтын бүсэд ухсан нүх нь ч янзаараа байна. Өөрөөр хэлбэл, компанийнхан өнөөдөр очоод ажлаа эхлүүлсэн ч чадахаар, бүх зүйл нь зэхээстэй.

"Тулга жаргалант” компани 2017 оны зун уг газарт алтны уурхай ажиллуулахаар очиж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Долдугаар сард ажилчдын түр байраа төвхнүүлж, техник тоног төхөөрөмжөө авчирч, суурилуулан, голын онцгой хамгаалалтын бүсэд хаягдлын нуур хийх нүхээ ухан, юу юугүй олборлохоор дайрсан. Уурхайн ажилчид нутгийн иргэдтэй маш бүдүүлэг, дээрэнгүй харилцаж, энэ нь хурцадсаар есдүгээр сарын сүүлчээр хутга шөвгөндөө тулсан эмх замбараагүй байдал үүссэн талаар бид "Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилгадаа дурдсан билээ.

Өлзийт голыг "онилсон” алт угаах төхөөрөмж

Нутгийнхны хүсэлтээр тэнд сурвалжилгаар явж байхад иргэд "Биднийг чирч гулдарна, харааж доромжилно. П..., г..., л... гээд хэл халтирмаар үгсийг бидэн рүү зогсоо зайгүй чулуудна. Салаавч гаргаад ам руу чихдэг. Гэрийн хаяагаар машинтай гарах тоолондоо дунд хуруугаа гаргаж харуулдаг. Ална гэж заналхийлдэг” хэмээн ярьж, түүнийг нь батлах мэт уурхайн ажилчин балмад эр хутга барин цамнаж, сумын Засаг даргыг ИТХ-ын гишүүдтэй нь, нутгийн иргэдтэй нь зогсоож байгаад "Дошноосоо гарч үзээгүй п...-нууд, нэг нэгээр чинь ална аа, та нарыг” хэмээн харааж, занаж байсан нь санаанд тодхон.

"Тулга жаргалант” компанийн ухахаар зэхсэн газар нь Бөөнцагаан нуур, Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав бөгөөд дэлхийд нэн ховор, дархан цаазат амьтан болох цоохор ирвэс, аргаль, янгир тогтвортой нутагладаг, байгалийн өвөрмөц тогтоцтой, унаган төрхөөрөө байгаа нутаг гэдгийг бид сурвалжилгаараа гаргасан. Энэ бүхнээс илүүтэйгээр алтны эрэлчид Монгол Улсын хуулийг уландаа гишгэж буйг нь онцолсон билээ. Уул уурхайн олборлолт явуулах зөвшөөрөл авахын тулд хамгийн түрүүнд байгаль орчинд нөлөөлөх  байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх ёстой.

Тус компани үүнийгээ хийлгэсэн гэж байгаа ч тэр нь хэдэн жилийн өмнө авлигын хэргээр ажлаасаа халагдаж, хуулийн байгууллагын хаалга татсан хүний гарын үсэгтэй, БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн санд бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл, хуурамч болох нь тодорхой болоод буй. Мөн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах, ус ашиглах дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-гүйгээр ашигт малтмал хууль бусаар олборлохоор завдсан гэж албаны хүмүүс хэлж байв.

Ингэж хуулийг уландаа гишгэсэн компани Их дугуйг ухахаар нутгийнхантай "дайтаж” буйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн анхааралд хүргэсний ачаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас малчдын өвөлжөө, хаваржааны түшиц нутаг, гол мөрний урсац бүрдэх эх, эмийн болон ховор ургамал, нэн ховор амьтдын өлгий болсон уг газрыг 15 жилийн хугацаатайгаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан.

Эл шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир газар дээр нь ажиллан, "Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоож, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулсан нь нутгийнхны магнайг тэнийлгэсэн юм. Гэтэл уг компани уурхайн ажилчдын байр болох гэрүүд, машин техник, тоног төхөөрөмжөө одоо болтол нүүлгээгүй л байна.

Байгаль хамгаалагч Ц.Ганчөдөр "УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ачааны машинтай ирээд зарим гэрийг нь буулгаж ачаад явсан. Үлдсэн гэр, машин техник нь ингээд өвөлжиж, хаваржлаа. Бид ойр ойрхон ирж хянадаг. Ямар ч байсан олборлолт хийгээгүй. Өвөл "нинжа” (гар аргаар алт олборлогчид) нар Их дугуйг ухаад байна гэсэн мэдээлэл тарсан. Тэгэхэд нь ирэхэд "нинжа” нар байгаагүй” гэв.

Нутгийн иргэд "Хааяа том хар машин ирчихсэн харагддаг. Эзэд нь эргэж, тойрдог байх. Хамаг юм нь бэлэн байгаа юм чинь нэг л өдөр хэдэн балмад залуу авчраад, өнгөрсөн жилийнх шиг биднийг доромжилж, дээрэлхэж байгаад ухаад эхлэх байх гэж санаа зовж сууна. Ямар ч байсан ухуулахгүй, тэмцэнэ. Өнгөрсөн онд нутгаа ухуулахгүй гэж овоо идэвхтэй явж байсан нэгнийг маань манаачаар ажилд авчихсан байна билээ. Манай голынхон түүнийг үзэхээ больсон.

Нутаг орноо хэдхэн халтар цаасаар сольж байгаа бол хөөж явуулсан ч яадаг юм, мөнгө өгдөг хүмүүсийнхээ хаяанд очиж амьдарна биз гэцгээж байгаа” хэмээн ярьсан. Уул уурхайн компаниудын шалгарсан увайгүй аргуудыг "Тулга жаргалант” тэнд хэрэглэж буй.

"Нинжа” нар ухлаа гэсэн мэдээлэл тараах, гар аргаар алт олборлогчдыг зохион байгуулалттайгаар оруулаад, өөрсдөө араас нь ухах, эсэргүүцэж буй нутгийн иргэдээс өөрийн талд оруулж, эсэргүүцэгчдийг дотор нь хагаралдуулан, хүчийг нь сарниулах зэрэг нь уул уурхайн компаниудын хэзээнээс нааш хэрэглэж ирсэн технологи билээ.

"Тулга жаргалант” компанийн захирал Мөнхболдтой утсаар холбогдож зарим асуултад хариулт авсан юм.

-Галуутын Их дугуйг аймгийн тусгай хамгаалалтад авч, уурхайн үйл ажиллагааг зогсоохдоо нөхөн төлбөр нэхэмжлэх хугацаа заасан байсан. Тэр хугацаанд нь тооцоогоо гаргаж өгсөн үү?

-Өгөөгүй.

-Өнгөрсөн жил бичиг баримт дутуу гэж байсан. Түүнийгээ гүйцээхээр хөөцөлдсөн гэв үү?

-Манай бичиг баримт бүрдчихсэн.

-Танай компанийг шүүхдээд, энэ жил Их дугуйд ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон?

-Одоогоор тэгнэ, ингэнэ гэсэн юмгүй байна.

-Албадан нүүлгэнэ гэсэн уурхай нь нүүгээгүй, техник тоног төхөөрөмж нь тэндээ байна. Гарахад бэлэн байгаа юм биш үү?

-Энэ талаар салбарын яамны сайд, дарга нараас асуух нь зүйтэй байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд саяхан уул уурхайнхантай уулзахдаа "Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бүх газраа ашиглуулна. Тэгэхгүй бол улс нөхөн төлбөр өгч чадахгүй” гэж ярьсан. Урт нэртэй хуулийн дагуу бүгдийг нь цуцалчих гэхээр улс бөөн төлбөрт орчих гээд, дээгүүрээ яриад сайн цэгцрээгүй л байгаа юм билээ гэв.

Иргэдийнхээ үгийг сонсон, газрыг тусгай хамгаалалтад авсан аймгийн ИТХ, тухайн үед газар дээр нь ажиллан, юу юугүй ухахаар улайран дайрч байсан даруулгагүй компанийн үйл ажиллагааг зогсоож, албадан нүүлгэхээр оролдсон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарт нутгийнхан талархаж буйгаа илэрхийлсэн.

Гэвч энэ газрыг 2036 он хүртэл ашиглах эрхтэй MV-011917 тоот тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа цагт аюул, айдас холдсон гэж бодож болохгүй. "Тулга жаргалант” компанийн захирлын яриа ч үүнийг нотлов. Их дугуйг ухахаар санаархагчид дутуу бичиг баримтаа хөөцөлдөж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай уулзсан шиг л яваа аж.

Үргэлжлэл бий.

 

http://unuudur.mn/article/104302

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex