Тойрог нэмэхээр Чингисийн нутаг, Алт ухахаар нутаг нь БИШ БОЛДОГ

0

Тойрог нэмэхээр Чингисийн нутаг, Алт ухахаар нутаг нь БИШ БОЛДОГ 

Ямар ч улс оронд өөрийн гэсэн бахархах зүйл байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, зэрлэг амьтад, гайхамшигтай байгаль. Тэр бүгдийгээ хэр тордож, хамгаалж байгаагаас тухайн орны нэр хүнд өсдөг, иргэд нь бахархах зүйлтэй байдаг. Монголчуудын хувьд агуу их түүхтэй гэдгээрээ бусад үндэстнээс ялгардаг, бидний идоль энэ.

Харамсалтай нь, Хүннү гүрэн, дэлхийн талыг монголоор тамгалсан "Мянганы суут хүн” эзэн Чингис хаантай холбоотой их түүхээрээ бид өөрсдөө бахархаж чадахгүй байна. Харин ч өөрсдөө баллуурдах боллоо. Сонгодог жишээ нь, Ноён уул. Энэ ууланд Хүннүгийн хаадыг онголсон гэдэг. Монгол нутагтанхны төрт улсыг байгуулсан хүннүчүүд бидний бахархал мөн үү гэвэл тийм. Маргаангүй мөн. Гэтэл тэнд алт ухахыг Засгийн газар нь зөвшөөрчихсөнийг шоглоом гэх үү, эмгэнэл гэх үү. Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээ өвөг дээдсийгээ онголсон уулыг хөндөж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Харамсалтай нь, тэнд хүчирхэг техникүүд оччихсон, удахгүй уулыг сэндийчээд эхэлнэ.

Бахархлаа гээж шүүрдэн хаяж байгаа дараагийн жишээ нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваа болоод байна. Шалтгаан нь бас л алт.

"АЙВУУН ТЭС”-ИЙНХЭН ЯАРАВЧЛАН БАТШИРЭЭТЭД ИРЖЭЭ

Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Гутайн даваа бол Онон голын сав газрын нэрийн хуудсын нэг. Батширээт сумын нутагт байрлах энэ газар алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд "Айвуун Тэс”, "Гутайн даваа”, "Ю энд Би” гэсэн гурван компани бий. Нэг нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг ашиглалтын лицензтэй "Айвуун Тэс” эзэмшдэг бол үндсэн орд нь "Гутайн даваа” компанийнх. Энэ компани алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.

"Айвуун Тэс” компанийн хувьд Гутайд алтны шороон ордын олборлолт хийх ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Ю энд Би” компаниас 2009 онд шилжүүлэн авсан бөгөөд одоо "МV-002247” тоот тусгай зөвшөөрөлтэй. Энд олборлолт хийж байгаад "Урт нэртэй хууль”-ийн дагуу ажлаа зогсоожээ. Тус компани хуулийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг 2012 онд хийжээ. 30.7 га-д техникийн, 3.4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж ерхөг согоовор, царгас, өлөнгө зэрэг олон наст ургамлын үр цацсан юм байна.

Батширээт сумын удирдлага, иргэдийн төлөөлөл болон компанийн удирдлагуудыг байлцуулан нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авсан бөгөөд угаагдсан овоолгыг дарж багасгах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тус юмпанид даалгажээ. Нутгийн иргэдийн ярьснаар өмнө нь энд өнгийн цэцэгс алаглаж гол горхи урссан үзэсгэлэнтэй газар байсан бол одоо тийм байхаа больсон ажээ.

"Ю энд Би” компани олон зөрчил гаргаж байсны улмаас Гутайн гол ширгэх, тасалдахад хүрээд байгаа талаар өмнө нь нутгийн иргэд холбогдох байгууллагуудад мэдэгдэж байсан гэдэг. Мэргэжилтнүүд газар дээр нь ирж бодит байдалтай танилцаад тус юмпанид арга хэмжээ авна гэж хэлээд явсан байна. Харамсалтай нь, нотлох баримт бүрдэхгүй, голын гольдрол өөрчилсөн төсөл олдоогүй, орон нутгаас нэхэмжлэгчээр оролцох хүн байхгүй зэрэг шалтгааны уямаас "Ю энд Би” компанийг шүүхэд өгч чадаагүй ажээ.

Тэдний оронд ирсэн "Айвуун Тэс” компани ч нэр цэвэр байсангүй. Нутгийн иргэдийн зүгээс гомдол тасардаггүй байж. 2010 оны зун болсон үерээр компанийн тусгай шүүлтүүрийн далан сэтэрчээ. Үүний улмаас Гутайн голд цагаан өнгөтэй бодис урсаж Онон голд цутгах аюул нүүрлэсэн байна. Тухайн үед сумын байгаль орчны байцаагч Мөнх-Очир газар дээр нь шалгаж компанийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан гэдэг. Энэ явдал тэгсхийгээд өнгөрчээ. "Айвуун Тэс”-ийг Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Дамбын компани гэж нутгийнхан ярьдаг. Энэ хүн хариуцлагатай уул уурхай гэж их ярьдаг ч амьдрал дээр өөр дүр зураг харуулж байгаа юм.

"Урт нэртэй хууль”-ийн ачаар Гутайд олборлолт зогсч байгаль эхийн нуруу хэсэгтээ тэнэгэр байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой болжээ. Учир нь, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дэмээр "Айвуун Тэс” тэнд ажиллах эрх дахин нээгдсэн байна. Байгаль хамгаалах байгууллагууд, иргэнии хөдөлгөөнийхөн эсэргүүцээд бараагүй юм. Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг 2016 оны гуравдугаар сарын 4-нд гаргасан тушаалаараа Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлох боломжтой компаниудын жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтад "Айвуун Тэс” компани багтжээ. Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх эрхийг холбогдох албан тушаалтанд өгчээ. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч "Айвуун Тэс”-ийнхэн яаравчлан Батширээтэд иржээ. Уул уурхайн хүчирхэг техникээ авчирч Онон голын гарманд ирэхэд нь нутгийнхан гаргахгүй гэж эсэргүүцсэн байна. Байдал ийм болсон учир тэд аргагүйн эрхэнд буцжээ. Одоо техникүүд нь Батширээт сумын төв дээр байгааг нутгийнхан батлан хэлж байна.

КАНАДЫН КОМПАНИ УУ, ХЯТАДЫНХ УУ

Гутайн даваа дахь хоёр дахь зовлон бол алтны үндсэн орд. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар алт байгааг Монгол-Канадын хамтарсан "Гутайн даваа” компанийнхан тогтоожээ. Тэд 2003 онд тус газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлөө авч байжээ. Хайгуулын явцад алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь "Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд "шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ. УИХ-аас "Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр "Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Уул уурхайн сайд Р.Жигжид энэ асуудлаар” БОНХАЖЯ-наас гаргасан "Далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагаанд үндэслэж Ашигт малтмалын газраас "Гутайн” алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг "Гутайн даваа” компанид хуулийн дагуу олгосон” гэж ярьжээ. Өөрийг нь огцрох шаардлага тавьсан "Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн хариуг өгөхдөө сайд ингэж тайлбарласан байна.

"Гутайн даваа” юмпанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Монгол-Канадын хамтарсан компани байсан "Гутайн даваа” одоо хэний мэдэлд байгаа нь тодорхой бус. Зарим эх сурвалжийн мэдээгээр тэд компаниа нэртэй нь худалдсан бололтой. Хятадууд авсан байж магадгүйг олон хүн хэлж байгаа юм.

Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа дээрх компаниудын ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна.

АЛТ ЧУХАЛ УУ, БАХАРХАЛ ЧУХАЛ УУ
Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь, тодорхой. Учир нь, энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Алт ухаж болохгүйн нэг шалтгаан энэ.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын эко систем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ.

Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианит натри хэрэглэж таарна. "Бороо гоулд”-ынх шиг нуруулдан уусгах технологи ашиглаад ч аюулгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл, энэ технологи өөрөө эрсдэлтэй. Үер болж далан сэтрээд хорт бодис голд орохгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Өмнөх гашуун жишээ мартагдаагүй байна. Ийм эрсдэл байгааг хэлэхээр "Гутайн даваа” компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байгаа ажээ. Эдийн засгийн ашиг талаасаа ингэх ямар ч боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Үнэндээ бол нутгийнхныг тайвшруулсан хуурмаг яриа төдий. Эсвэл Багануурт бариад Хэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу. Бас л болохгүй, хэн ч эсэргүүцэх санал.

Уул уурхайн олборлолт явуулахын өмнө нутгийн иргэдийн, орон нутгийн удирдлагын саналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа олборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ ажлын байртай болно, сумын төсөв нэмэгдэнэ гэж тайлбарлажээ. Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарах ёстой багийн хурал харамсалтай нь эмгэнэлт жүжиг шиг болсныг иргэд ярьж байна. Онон багийн хуралд цөөн хэдэн хүн ирээд л Гутайд ашиглалт явуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болсны нотолгоо энэ бололтой. Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхой болов. Учир нь, "Онон Улз голынхон” хөдөлгөөнийхөн Гутайд алт ухахыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөд 1200 гаруй иргэн Гутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Удахгүй үндэслэл, гарын үсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд илгээх юм байна.

Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн Засгийн газар, ухья гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зураг өнөөдөр бий болжээ. Ийм эгзэгтэй байдалд иргэдийн талд зогсох үүрэгтэй, тэгнэ гэж сонгогдсон УИХ-ын гишүүд нь олдохгүй байгааг нутгийнхан хэлж байна. Саяхан сонгуулийн тойргийг ярих үед Хэнтий аймгийг эзэн Чингисийн төрсөн нутаг гэсэн тайлбар хэлж байгаад мандатынх нь тоог гурав болгосон билээ. Гэтэл Чингис хааны төрсөн нутагт нь алт ухаж, түүхт Онон голыг эрсдэлд оруулах аюул ирээд байхад гишүүд үүнийгээ мартчих юм. Ядаж ичих нүүр гэж байх ёстой шүү дээ. Нутгаас нь сонгогдсон гишүүд болох Б.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ нар таг чиг. Чингисийн төрсөн нутаг гэдэг тайлбараар Хэнтийд нэг мандат нэмснийг Б.Гарамгайбаатар гишүүнд зориулсан гэж хэвлэлээр шуугиж байна. Хэрвээ үнэн бол энэ хүн Онон голын сав газрыг цээжээрээ хамгаалах ёстой. Ер нь тэгэх даалгавар өгч Хэнтийнхэн түүнийг УИХ-д сонгосон биш гэж үү.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, "Урт нэртэй” хуулиар имижээ хийсэн тэрээр төрсөн нутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад чимээгүй сууна вэ. Олны хэлдгээр популист биш л юм бол "Урт нэртэй” хуулийг хамгаалагч гэгддэг тэрээр зүй нь иргэдээ, нутгаа хамгаалан тэмцэх байсан биш гэж үү. УИХ-ын гишүүн гэхээр зөвхөн Төрийн ордонд кноп дараад суухыг хэлдэггүй байх. Дахин сонгогдохыг хүсч байгаа бол нутагтаа очиж гол усаа хамгаалахьн Онон голын сав газрын иргэд шаардаж байна.

Монгол Улс өрөнд ороод байгаа энэ үед мөнгө хэрэгтэй нь үнэн. Тэглээ гээд агуу түүхээ баллуурдаж эзэн Чингис хааныхаа нутагт алт ухаж бахархлаа үгүй хийхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж тогтоолоо эргэн харахыг амьдрал шаардаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд мөнгө л олж байвал байгаль дэлхий хамаагүй гэсэн сэтгэлээр ханддаг гэдэг нь сүүлийн жилүүдэд болсон үйл явдпаар нотлогдож байгаа билээ. Хоёрхон жилийн өмнө Говийн их дархан цаазат газарт алттай газрыг тусгай хамгаалалтаас гаргах гээд ихээхэн шүүмжлэлд өртөж байсан билээ.

Бахархах зүйлтэй байна гэдэг аливаа улсын оршин тогтнохын баталгаа гэж ярьдаг нь учиртай. Үнэ цэнийг нь алдагдуулбал тусгаар улсын нэг багана нурна гэж суутнууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Монголчууд сиймхий гээд гэрээ шатаадаггүй, сэгсгэр гээд ээжийгээ сольдоггүй. Онон голын сав газарт алт ухаж болохгүй!!!

 

Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex