Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хэн ажиллах нь хэнд, ямар хамаатай вэ?
Нэг. Хяналт, хамгаалалт
Хоёр. Үндсэн хуулийн цэц гэж чухамдаа юу, эсвэл хэн бэ?
- хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТОХИРОМЖГҮЙ ЭТГЭЭДИЙГ ТОМИЛБОЛ:
- Онол, мэдлэгийн түвшин зөрж үл ойлголцол нэмэгдсэнээр мэргэжлийн хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандах нь цөөрнө. Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, шийдвэрүүд нийгэмд олноор үйлчилж эхэлнэ.
- Улс орны хэмжээний томоохон шийдвэрүүд Үндсэн хуулийн шударга хяналтын хүрээнээс гарч, буруу, зохисгүй агуулгыг хязгаарлах боломж хомсдоно /Ингэснээр аль нэг улс төрийн хүчин, бүлгийн ашиг сонирхолд зориулагдсан буруу шийдвэрүүд хэрэгжиж, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд хүчингүй болох эрсдэлтэй/;
- Үндсэн хуульт ёс зохих ёсоор хамгаалагдаж чадахгүй болсноор Үндсэн хуульд итгэх, түүнийг хүндэтгэх олон нийтийн итгэл буурч яваандаа ард түмний ардчилалд итгэх итгэл мөхөсдөнө, нэг хүний дарангуйллыг муйхраар хүсэмжилнэ;
- Төрдөө итгэх ард түмний итгэл буурснаар массын хуйлрал хүчээ авч гадаадын суртал ухуулгад улам амархан автдаг болно, хууль тогтоомжийн хэрэгжилт улам буурна, гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэснэ, хэлбэр улам бурангуй болно.
Сэтгэгдэл байхгүй байна.