Төрийн зохицуулалт гэж төгрөг мөнгө төдий юм биш ээ

0

 

УИХ-ын чуулганаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Сонсож байхнээ уг хуулийн шинэчлэл тийм ч сайн биш болохоор юм санагдана. Төсөл дутмаг байна гэсэн үг л дээ.
Үйлдвэр үйлчилгээнд зарцуулах хөрөнгө, зээл авах нөхцөл, шалгуур, зээлийн хүү, хэмжээ гэсэн юм яригдаж байх юм. Энэ бүхэн өмнө нь барагаараа байсан заалт. Зээлд олгох мөнгөний тоог л өсгөсөн байна билээ. Харин шинэ юм нь юу байна гэвэл гойд гялтайх юмаар тун тааруу. Яагаад ингэж хэлээд байна, чи юу нэхээд байгаа юм бэ? гэл дээ.
Авууштайг нь эхлээд хэлье. Жижиг дунд бизнес эрхлэхэд зориулах хөрөнгийн хэмжээг жил бүрийн улсын төсвийн 10 хувиас доошгүй мөнгөн хөрөнгөөр тэтгэнэ гэж зохицуулсан гэж байна.
Бас үйлдвэрлэгчдийн банкнаас зээл авах нөхцлийг нь хөнгөвчлөх, алив дарамтыг багасгах, цаашлаад зээлийн хүүг бууруулахаар төлөвлөсөн зэрэг нь сайн л хэрэг. Мөн орлогынх нь албан татварыг нэг хувь болгоно гэнээ. Энэ бүхэн дэвшил үү. Тийм.
Тэгэхдээ жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд төрийн зохицуулалтын гол асуудал орхигдоод байна. Улсын хэмжээнд 800 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг нэгж бий гэсэн тоо байдаг юм билээ. Гэтэл тэднээс авсан зээлээ төлөөд ашигтай ажиллаж байгаа нь хэд бол. Ийм тооцоо уг хуулийн шинэчлэл хэлэлцэх явцад төдийлөн  яригдахгүй л юм. Улмаар энэ салбарынхны үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуу­лалт, худалдан авалт ямар байгаа нь төрийн бодлогын гадна байна. Тийм ч байсаар ирсэн.
Манайханд нэг сүрхий гаж ойлголт хаа хаанаа байна шүү дээ. Тэр нь мөнгө хөрөнгө л байвал ямар ч төрлийн бизнес цэцэглээд байх юм шиг боддог тал нь гажуудал яах аргагүй мөн. Одоо хэлэлцэж буй хуулийн шинэчлэлтийн төсөлд банкнаас зээл авах нөхцөл, шалгуурыг багасгаж 500 сая төгрөг хүртлэх зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяаас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг банкаар дамжуулан олгох зохицуулалт хийнэ гэж төсөлдөө тусгажээ. Энэ ч боломжийн хэрэг. Гэхдээ зөвхөн мөнгөөр угжаад үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө гэж эзэх нь буруу байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ч мөнгө зээл чамлалтгүй өгсөөн. Гэвч санаснаар хөгжсөнгүй. Зээлээ төлсөн, төлөөгүйн хооронд хаалгаа барьсан үйлдвэр, үйлчилгээний газар олон байсан.
Мөнгө хөрөнгө нь байсаар байтал хөгждөггүй, дэвждэггүй нь юуных вэ? гэвэл тэр  800 мянган жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн зөв зохицуулалт дутсан. Зөв зохицуулалт гэж юу хэлээд байнав гэвэл хот, хөдөөд алинд нь ч үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохдоо зөвхөн ямар мөнгө, хөрөнгөтэй байна гэдгийг нэн тэргүүний шалгуур гэж хардаг. Тухайлбал банкнаас өнөөдөр зээл авсан хоёр нөхөр маргааш дэлгүүрийн зөвшөөрөл авахыг хүсдэг.
Бизнес эрхлэгч хоёр маань нэг жижгэвтэр шинэ хотхонд адилхан хүнсний дэлгүүр ажил­луу­лахаар зөвшөөрөл авчихна. Тэгсэн дэлгүүр нь зэргэлдээ хоёр сууцанд бий болж байгаа юм.
Тэдний орлого сайн байх уу? мэдээж үгүй. Дэргэд нь бас хүнсний мухлагууд байршсан байх. Тэгэхээр тодорхой хугацааны дараа хэн хэний нь орлого тарамдаж нэг нь нөгөөгөө "цохиж унагах” байдал бий болно.
Юун зээлээ төлөх, ашигтай ажиллах ийм л бэрхшээлтэй учирна. Бас гудамж бүхэнд цайны газар, сууц бүхэнд ресторан, зочид буудал, эмийн сан байх болсон. Нийслэлийн автобус­ны буудлуудад байсан ТҮЦ-үүдийг эмхлэх юм болсон. Ачиж булааж сүр үзүүлсэн шүү дээ. Тэгсэн одоо оронд буудал бүрийг томоос том модон байшингаар дүүргэчихсэн. Бүгд шахам хүнсний мухлаг. Энэ нь ТҮЦ  цөөрөөгүй олширсон. Тэд одоо олдохоор өлдөхийн зовлонтой өдөр хоног өнгөрүүлж л байгаа.
Энэ нь учир,  утгагүй бодлогогүй зөвшөөрлийн үнэн дүр зураг. Тэдний зарим нь төдөлгүй  хаалгаа барьсан дуулдах. Энэ нь жишиж хэлэхэд нэгийг нь нөгөөгөөр нь намнуулахыг төр, засаг маань хийгээд байгаа хэрэг.
Ердөө арав гаруйхан мянган хүн амтай аймгийн төвд гэхэд талх, нарийн боовны цех 3-4 байх юм. Гэтэл хот газраас улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн зөөж л байдаг. Ингэхлээр хэрэгцээнээс давсан бүтээгдэхүүн овоорч нөгөө орон нутагт байгаа цехүүд нь орлого муутай бизнес эрхлэгчид хохирч байна. Үйлдвэр нь ч бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөлгүйдэнэ. Үйлдвэрлэл нь үлгэн салган ажилтай байна гэсэн үг л дээ. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл зөвшөөрөл олгогчид хэн нэгнийг дэлгүүрийн зөвшөөрөл авахаар ирлээ гэхэд эхний ээлжинд байршлыг анхаарах учиртай. Хэрэв зөвшөөрөл авах хүний хүссэн газарт хэд хэдэн дэлгүүр ажилладаг бол байршлыг өөр газарт сонгуулах, нэг бол өөр чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болохыг зөвлөдөг баймаар. Ер нь тухайн хотхон юмуу хороонд хүн амын нягтрал суурьшил ямар байдаг бас тэнд ямар төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ шаардлагатай талаар судалгаа байх учиртай.
Үүндээ түшиглэж үйлдвэрлэл, үлчилгээний зөвшөөрөл олгодог байвал зохино. Тэгж гэмээнэ бизнесийн орчинд нэг чухал зохицуулалт бий болно. Нөгөө талаар улс ч бай, аймаг ч бай тэр дотоодын зах зээлээ хамгаалдаггүйгээс жижиг, дунд ч төдий биш өөрийн үйлдвэрлэлээ хөгжүүлж чадахгүй байна.
Аль ч Засгийн газрын үед ийм л байсан. Бүр 1990-ээд онд Монголын тариаланч, ногоочид арвин ургац авч төмсний хувьд улсынхаа нийт хэрэгцээг хангахуйц амжилт олж байлаа. Гэтэл тухайн үеийн төр, засаг тэдний бүтээлийг дэмжихийн оронд Хятадаас, Оросоос зуун, зуун тонноор нь төмс ногоо авч хэрэгцээний илүүдэлд оруулж байсан даа. Энэ мэт жишээ олоон.
Будаа тариагаар ч гадаадаас импортлоод байх шаардлагагүй он жилүүд ч байсан.
Зөгийн бал гэж Мон­голд өөрийн үйлдвэр­лэлийн жинхэнэ ориг бүтээгдэхүүн байна. Гэтэл хойд, урд хөршөөс Германаас гээд хаа газраас оруулж ирсэн элдэв янзын найрлагатай, дийлэнх хувь нь саахар зөгийн бал дэлгүүр бүхэнд л байх юм. Цаана нь хөөрхий зөгийн аж ахуйнхан хөдөлмөрөөрөө хохирч байна. Өндөг үйлдвэрлэгчид ч ялгаагүй дээ. Илүүдэл дунд л ажиллаж, амьдарч яваа.
Ерөөс төлөвлөлтгүй, эрх зүйн олигтой зохицуулалтгүй юм ийм л уршигтай.
Чөлөөт зах зээл гэдэг чинь учир хамаагүй өрсөлдөхийг хэлдэггүй байхаа.  Төр, засгийн цогц зохицуулалт дутснаас жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээнийхэн маань тулааны тамирчид рингэнд байдаг чадлаа үзэхийн адил л байна шүү дээ. Учир нь нарийн тооцоо судалгаа, ухаалаг бодлогын үндсэн дээр хийсэн ажлын талбар дээр шударга үйл өрнөх ёстой юм. Юуны өмнө хэрэглээний өсөлт гэсэн ерөнхий ойлголтоосоо салах цаг болж.
Хэрвээ төр, засгийн бодит зохицуулалттайгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлье гэж байгаа бол дэмжлэг гэдэг талыг зөвхөн мөнгө хөрөнгө биш олон талаас нь хармаар байна.
Хууль шинэчлэлтийн төслийг санаачлагч нь УИХ-ын эрхэм гишүүн Ж.Ганбаатар юм билээ. Нэртэй бизнес хүн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний талын жаргал зовлонг сайн мэдмээр байна.
Гэтэл энэ тал нь төс­лөөс төдийлөн харагдсангүй ээ. Харин ч огт дэмжмээргүй нэг зүйл тэнд байна. Тэр нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн агентлаг байгуулах санаа. Одоо данхайгаад оргилдоо хүрчихсэн энэ төрд бас нэг агентлаг дутлаа гэж үү. Хуульд өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэхээр л өөр нэг шинэ байгууллагын нэр нэхэж байдгаа болих хэрэгтэй байхаа.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex