Эрүүл нь эргэлзээ төрүүлэх болсон хүнээр төр, ард түмэн лүү минь бүү нулимуул!
Зохион байгуулагчдын хоорондын зөрчилдөөн, мөнгө төгрөг идсэн уусан гэх маргаан, эдийн засгийг барьцаалах захиалгат ажиллагаа хэмээн зарим нэг нь дүгнэснийг эс тооцвол Монголын Эдийн Засгийн Форум (МЭЗФ) гэж нэрлэгдсэн энэ Бизнесийн Чуулга Уулзалт зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө. Тиймээ, ямар юмных нь Эдийн засаг байх вэ дээ, харин Бизнесийн, хувийн компаниудын Форум шүү дээ. Гэсэн мөртлөө нийт хөдөлмөр эрхлэгчдийн 98.5 хувийг бүрдүүлдэг жижиг, дунд бизнесүүд, баялаг бүтээгчдийн эрх ашиг хөндөгдсөнгүй. Ямартай ч форумыг их мөнгөөр спонсорлосон гадна, дотны томоохон бизнесүүдийн хувьд дуу хоолойгоо төр засагт хүргэх, шийдвэр гаргахад нөлөөлөх гэсэн зорилгоо биелүүлсэн болов уу гэмээр харагдав.
Сэтгэгдэл байхгүй байна.