Чингэлтэй дүүргийн иргэд ЭМ-ийн хууль санаачлахыг хүслээ
Ардчилсан намаас "Монголоо сонсъя” аян орон даяар өрнөж байна.
Энэ аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын 65-р тойрог буюу 12,13,14,15-р хорооны иргэдтэй өнгөрөгч амралтын өдрүүд буюу зургадугаар сарын 09, 10-нд уулзалт өдөрлөг зохион байгууллаа.
Аяны хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хот тохижилт, төрийн үйлчилгээний хүнд суртал, татвар хураамж, банкны зээл зэрэг иргэдийн амьдралд тулгарч буй бүхий л асуудлаар санал хүсэлтийг авч эрх баригчдад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дэд дарга Батхуяг иргэдтэй уулзаж ярилцан саналыг сонслоо.
Уулзалтын үеэр "Монголоо сонсъя” аяны хүрээнд иргэдээс татвар, хураамжийг судалгаагүй гэнэт нэмж, иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, төрийн байгууллагаас гарч буй бодлого, шийдвэр тооцоо шийдвэр муутай улмаас төсвийг үр ашиггүй үрсэн, амьдралд нийцэхгүй байгаа талаар маш их санал, хүсэлт гарсан байна. Хоол хүнсний аюулгүй байдал, агаар, хөрсний бохирдол болон иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдалт хангалтгүйн улмаас Монгол Улс хорт хавдараар өвчилж, нас барсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Тийм ч учраас хорооны иргэдэд энэ удаагийн өдөрлөгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хорт хавдрын талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт иргэдийн 60-иад хувь нь ЭМ-ийн даатгалд хамрагддаггүй байна. Эдгээр бүх иргэдийг ЭМ-н даатгалд даатгуулж, урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулж чадвал нас баралтын зонхилох шалтгаан болох хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Иймд иргэдээс гарсан саналын дагуу ЭМ-ийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулж, хуулийн төсөл санаачлах саналыг УИХ-дахь АН-ын бүлэгт хүргүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл байхгүй байна.