Онгоцоор ирсэн түрэгүүдийг гаалиар нэвтрүүлээгүй бол ХЭН түрэг багшийг хулгайлав ...?

0

Монгол улс ардчилсан орон гэдгээ харуулж хулгайлагдсан түрэг багшийг аваад үлдэж чадлаа.  Тусгай үүрэгтэй ирсэн гэх Түрэгийн засгийн газрын онгоц гар хоосон буцлаа. Өдгөө гадаадын тагнуулын байгууллага манай улсад гүйцэтгэх ажиллагаа явуулж хүн хулгайлсан талаар дотоодын маргаанаа цэцгцлэх цаг ирлээ. Үнэндээ гадаадын тусгай албад манайд чөлөөтэй ажилладаг. Хятадын цагдаа нар ирж өвөрмонголчуудыг баривчлаад буцдагт ганц нэгхэн хүн л дуугардаг. Хамгийн сүүлд Монголоор дамжин Америк гарах гэсэн ордос залуу Батжангааг урд хөршийн тусай албад манайхан хамтарч бариад явсан. Оросууд ч манайд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Улаан-Үдээс ирсэн орос хурандаа Алтанбулагийн гаалийн газарт ирээд тусгай өрөө гаргуулан манай гаальчдыг толгой дараалан дуудаж байцааж байсан.  Дээрхи ажиллагаанд монголчууд орос, хятад цагдаатай хамтран ажилласан байдаг. Энэ удаад ч мөн адил. Хэрэг явдалд манайхан оролцсон байж болох тухай хардлагийг эхлээд нийтлэлч Баабар цахимаар цацсан.

Дараа нь Түрэгийн хамгийн том сонинд Вейсэл Акчайг хулгайлахад Монголын тусгай алба тусалж хамтран ажилласан гэх мэдээлэл гараад тэр дороо татагдсан.

Эх сурвалжийн мэдээгээр баг өмссөн хүмүүс түрэг багшийг хулгайлж хүчээр машинд суулган авч одсон. Гэтэл шуугиан тариад байгаа Түрэгийн тусгай үүрэгт онгоцоор дөрвөн хүн иржээ.

Тэд  бичиг баримтаа шалгуулахаас татгалзсан тул Буянт-Ухаагийн гаалиар нэвтрүүлээгүй. Өөрөөр хэлбэл Монголд орж чадаагүй.  Тэгвэл хэн хулгайлсан бэ гэх асуудал яах аргагүй манайхан дээр бууж байна. Энэ тухайд АН-ын дарга С.Эрдэнэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандахдаа асуудлын голыг олжээ.

ТЕГ  нь Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг. Хэрвээ манай тусгай алба түрэгүүдтэй хамтарч тусгай ажиллагаа явуулахаар тохирсон, явуулсан бол Ерөнхий сайдад мэдэгдэх ёстой байсан.  Тагнуул шууд захирагдах Ерөнхий сайдад мэдэгдэхгүйгээр ийм ажиллагаа хийхгүй нь лавтай. Харин огт мэдээгүй бол Ерөнхий сайдад харьяалагддаг тагнуул тун тааруу ажиллаж байна гэсэн үг.  Энэ ажиллагаанд манай эрх баригчид оролцсон бол хариуцлагаа хүлээж шат шатандаа огцрох  ёстой. Болсон явдал Монгол дахь түрэг сургуулийн сурагчдын нэгэн онцлогийг харууллаа. Тэд багшдаа сургуульдаа дэндүү гэмээр үнэнч аж. Сурагчдын энэ байдал бараг үг дуугүй дагах, захирагдах хэмжээнд хүрсэн байна. Энэ нь нэг талаараа түрэг сургууль дагалдагчдыг далдуур бэлтгэдэг байх гэсэн хардлагийг баталж байна. Түрэгийн одоогийн удирдлага дэлхийгээр тарсан түрэг сургуулиудыг зүгээр ч нэг хаагаагүй биз ... Одоогоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрхи хэрэгт ХЗ-н сайд, Ерөнхий сайд холбоотой нь батлагдвал огцруулахаар тэмцэхээ мэдэгдсэн. Үйл явдлын өрнөлийг харахад "ШХАБчид" оролцсон байх магадлалтай байна.

 

НУУЦ.мн


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex