Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүй байна
МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-аас хэд, хэдэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнд холбогдох хэргийг сөхвөл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан байцааж эхлээд байгаа юм.
Тэгвэл түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын байгууллагаас хянаж байгаа эсэхийг Э.Амарбат даргаас тодруулахад "Н.Энхбаярт холбогдох хэрэг одоогоор прокурорын байгууллагад шилжиж ирээгүй байна" гэлээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.