Хүн хулгайлах хэрэгт Монголын тал оролцсон уу?

3
Image result for Хүн хулгайлах хэрэгт Монголын тал оролцсон уу?

Монгол дахь Эмпати сургуулиудын захирал Туркийн иргэн Вейсел Акчайг өнгөрсөн баасан гарагт гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн хулгайлсан хэрэг гарч, үүнийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Түүнийг сураггүй болохтой зэрэгцээд Туркийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан нь Вейсел Акчайг хүчээр тус улс руу авч явах нь гэсэн хардлагыг олон нийтийн дунд бий болгоод байсан юм. Вейсел Акчайг хулгайлахыг харсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, улмаар тус сургуулийн салбар сургуулийн захирал Б.Ганбат facebook хуудсаараа мэдэгдэл хийснээр уг хэрэг хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн анхаарлын төвд орсон билээ. Өдөржин үргэлжилсэн эрлийн хүчинд Вейсел Акчай Монголд эсэн мэнд /Эрүүгийн цагдаагийн газар дээр байсан/ олдсон, Туркээс ирсэн тусгай онгоц ч нутаг буцсан. Харин энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын төр, хууль хүчний байгууллагууд зайлшгүй тодорхой болгож, олон нийтэд тайлбарлах ёстой хэд хэдэн асуулт үлдлээ.

Эмпати сургуулиудын захирал Вейсел Акчайг хэн хулгайлахыг завдав? Баривчилгааг хэн хийв? Зөвшөөрөл хэн өгөв? Ямар үндэслэлээр Монголд амьдарч буй Туркийн иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулав? Хүчний байгууллагын зүгээс энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж, ихээхэн нууцалж байгаа. Ингэснээрээ уг ажиллагаа Монголын хууль, хүчний байгууллагын оролцоотой юм биш үү гэх хардлагыг төрүүлж байна. Хоёр жилийн өмнө Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотойгоор тус улс дотооддоо 80 орчим мянган иргэнийг баривчилсан. Баривчилгааг зөвхөн дотооддоо бус хилийн чанадад ч хийж буй. Ингэхдээ АНУ-д цагаачлан амьдардаг Исламын шашны номлогч Фетуллах Гюлений байгуулсан сургуулиудын сүлжээний удирдлагуудыг голлон баривчилж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Тэгэхээр өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар дахь Турк сургуулийн захирлыг хулгайлах оролдлого ч мөн дээрх баривчилгааны нэг хэсэг байх талтай.

ТУРК ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДЭЭ "АВЛАЖ” БАЙНА

Хэргийн зохион байгуулалтыг харахад Туркийн тагнуулын байгууллага бусад оронд хийдэг баривчилгаатай ижилхэн процесс Улаанбаатарт өрнөжээ. Тус улс энэ сарын дундуур Украйнаас туркийн нэрт блогчин Юсуф Инаныг баривчлан авч явсан байна. Уг ажиллагаанд Украины хууль хүчний байгууллагууд оролцсон юм. Энэ явдлаас нэг долоо хоногийн өмнө мөн Туркийн иргэн Салих Зеки Игитийг Украины цагдаа баривчлан Турк рүү илгээсэн юм. Мөн энэ цаг үетэй давхцан Азербайжанаас гюлений бүлгийн гишүүнд сэжиглэгдэж байгаа иргэнийг баривчлан Турк рүү авч явжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард туркийн тагнуулынхан баруун Африкийн Габон улсад нууц ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг баривчилсан юм. Энэ оны гуравдугаар сард Балканы хойгийн Косово улсаас Турк үндэстэн зургаан багшийг мөн баривчилжээ. Уг ажиллагаанд Косовогийн дотоод хэргийн яам туслалцаа үзүүлсэн бөгөөд үүнээс болж тус улс олон улсын өмнө ихээхэн эвгүй байдалд орсон билээ. Косовогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь мэдээгүй хэмээсэн ч, уг баривчилгааг Косовогийн тагнуулын байгууллага хамтарч зохион байгуулсан нь илэрсэн.

Улмаар Дотоод хэргийн сайдаа огцруулж байж Косово олон улсын өмнөх эвгүй байдлаа зөөлрүүлсэн. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан өөрийн улсын дотор болон гадна талд байгаа бүх гюленистуудыг "ангуучлах”-аа амлаж "Бид эдгээр нүгэлт хүмүүсийг чөлөөтэй алхаж явахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн хэлсэн удаатай. Хамгийн гол нь хилийн чанадад хийж буй Эрдоаны "ан ав” гүйцэтгэх ажиллагаа явуулж буй улсынхаа хууль хүчний байгууллагын оролцоо, дэмжлэгтэй байсан нь илэрдэг тул Монгол дахь ажиллагаа ч ийм зохиолтой байсныг үгүйсгэхгүй юм. Тэр тусмаа гэрийнхээ гаднаас хулгайлагдсан Вейсел Акчайг долоо найман цагийн турш хад чулуутай энхэл донхол замаар авч давхисан /Вейсел Акчай өөрөө ийн хэлсэн/ үл таних хүмүүс хэн байв? Вейсел Акчайг Эрүүгийн цагдаагийн газар дээр хэн авч ирэв? хууль, хүчнийхний оролцоо, дэмжлэггүйгээр Туркчүүд Монголын нутаг дэвсгэр дээр ийн гүйцэтгэх ажиллагаа явуулж чадах уу? зэрэг олон асуултад тэдгээр байгууллага, цаашлаад эдгээр агентлагийн үйл ажиллагаа эрхлэх асуудалд нь хамаардаг хууль зүй, Дотоод хэргийн яам хариулт өгөх ёстой юм.

Тухайн өдөр Туркийн өдөр тутмын Daily Sabah сонины албан ёсны вэб сайтад "Туркийн үндэсний тагнуулын газар (MIT) Фетуллах гюлений сүлжээнд (FETO) багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа 8,000 км-ийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Монгол дахь Турк сургуулиудын захирал бөгөөд өнөөдөр түүнийг Монголын эрх бүхий байгууллагын дэмжлэгтэй баривчилжээ” гэсэн мэдээлэл гарч, хэсэг хугацааны дараа устгасан байсан юм. Мөн Вейсел Акчайг Эрүүгийн цагдаагийн газар дээр байгаатай холбоотойгоор тэнд очсон Турк сургуулийн багш ажилчид, Туркчүүдийн ард энгийн хувцастай цагдаа нар зогсон, тэднийг хэвлэл мэдээллийнхэнд ямар нэгэн юм ярих, өөрсдийнх нь зургийг авах, Вейсел Акчай болон тэдний гэр бүлийнхнийг ярилцлага өгөхийг хориглож, асуулт тавих гэж завдсан сэтгүүлчид хүч хэрэглэх /Герман сэтгүүлчийн нүүр лүү энгийн хувцастай хүчний байгууллагын алба хаагч цохисон/ зэрэг хууль, хүчнийхнийг сэжиглэх үндэслэл бүхий үйл явдлууд өрнөсөн юм.

БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Хэрэв Турк багшийг хулгайлахад Монголын тусгай алба оролцсон нь үнэн бол хууль шүүхээс давсан үйлдэл хийсэн этгээдийг олж хариуцлага тооцох ёстой. Харин Монголын талын оролцоо энэ хэрэгт байхгүй бол тусгаар тогтносон улс орны нутаг дэвсгэр дээр дураараа гүйцэтгэх ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдалд нь халдсан Турк улстай дипломат харилцааны асуудлыг ярих ёстой. Вейсел Акчайг хулгайлахаар завдсан өдөр мөн Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийн, мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд дурдсаны дагуу " Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, албадан саатуулах, өөр улс уруу шилжүүлэх нь Монгол улсын үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн, хүний хулгайн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно”.

Мөн гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монгол улсаас тухайн улс уруу шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 43.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү прокурорын саналыг харгалзан Монгол улсын шүүх хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байгаа. Тиймээс Турк улсын иргэн Вейсел Акчай Монгол улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, Турк улс уруу шилжүүлэгдэх гэж байсан уу гэдгийг яаралтай тогтоох нь Монголын цагдаа, тагнуулын байгууллагын үүрэг юм. Улмаар Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, түүнийг Туркэд шилжүүлэн өгөхгүй байх үүргээ цаашид ч хэрэгжүүлэх ёстойг Монгол улс өндөр түвшинд анхаарах ёстой юм.

ЗГМ сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

http://www.xmusiclisten.com/next/chaussures-femme-ext%c3%a9rieure-habill%c3%a9-d
%c3%a9contract%c3%a9-noir-gris-beige-talon-aiguille-talons-tongs-sandales-talons
-shop-ebbchaussures femme ext茅rieure habill茅 d茅contract茅 noir gris beige talon aiguille talons tongs sandales talons shop ebb
skullcandy backpack classic marley ras http://www.jurnalistsumbar.com/door/skullcandy-backpack-classic-marley-ras

:

http://www.aslamyatbok.com/drink/adidas-coeeze-sweats-a-capuche-rouge-femmeadida
s coeeze sweats a capuche rouge femme
8 photos kids plain yellow backpack student double shoulder bagputer bag with http://www.gidtechnologies.com/stomach/8-photos-kids-plain-yellow-backpack-stude
nt-double-shoulder-bagputer-bag-with

:

Гадаад улсын хүчний байгууллага Монгол улсад тусгай ажиллагаа тэр дундаа хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэж байхад Манай улсын хууль хяналт таг дуугүйл байж байна бид чинь тусгаар улсын иргэд биздээ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex