Барьц алдуулсан “ТЭГ ЗОГСОЛТ” буюу шахааны томилгооны БАЛАГ

0

Барьц алдуулсан “ТЭГ ЗОГСОЛТ” буюу шахааны томилгооны БАЛАГ

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрхүүдийн халаалтыг өгдөг. Энэ жилийн тухайд юун халаалт өгөхтэй, манайтай улсын эрчим хүчний гол төв "ДЦС-IV”-т гэмтэл гарч, тэг зогсолт хийсэн. Богино хугацаанд  мэргэжилтнүүд гэмтлийг шуурхай илрүүлэн  завсарлаж хэвийн үйл ажиллагаанд оруулаад байгаа ч цаашид дахин "тэг зосголт” хийхгүй гэх баталгаагүй гэдгийг салбарын сайд хэлж байна. 

Ер нь нийслэлчүүдийг эрчим хүчээр хангаж байдаг III, IV дүгээр ДЦС-д  техник, технологийн шинэчлэл байнга хийгдэж байдаг гэсэн ойлголт олон нийтэд  байдаг. Учир нь ДЦС-ууд бол  манай улсын  дэд бүтцийн онцгой объект. Тиймээс ч тэнд ажиллаж байгаа боловсон хүчнийг байнга мэргэшүүлэн сургахаас эхлээд техникийн шинэчлэл ч үргэлжлэн явагдаж байх ёстой.   Атал өнгөрсөн бямба гаригийн Улаанбаатарын "тэг зогсолт” нийслэлчүүдийг барьц алдууллаа.

Цахилгаан тасрахтай зэрэгцээд ус тасарч, дэлгүүрүүдийн мөнгөний цахим карм уншигч машин цэнэггүйн улмаас  бэлэн мөнгөөр үйлчлэхээс аргагүйд хүрч,  замын гэрлэн дохио унтарснаас түгжрэл үүсэх зэрэг нь наад захын асуудал байлаа.

Харин ямар ч үед бэлэн байдалд,  эрчим хүчний нөөц тэжээлтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагынхны хувьд ямар нэг асуудал дэгдээгээгүй,  үйл ажиллагаагаа чимээгүй үргэлжлүүлж байсан. Бодвол, гэнэтийн тэг зогсолтод  барьц алдалгүй,  нөөц бололцоогоо дайчилж ажилласан байх.

Цахилгаан станцад гарсан гэмтлийг салбарын сайд Ц.Даваасүрэн "Нэг хүний мэдлэггүй байдлаас үүдэж, нийтээрээ хохирлоо” гэж анх мэдээлсэн. Тодруулбал, "ДЦС-IV”-т болсон аваар мэргэжилтний хариуцлагагүй үйлдлээс болжээ.  Үйлдвэрлэл, аюулгүй байдлыг ерөнхий инженер нь хариуцдаг байна. Энэ мэргэжилтэнд хариуцлага тооцуулахаар ТӨХ-нд бичиг явуулсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй гэдгийг салбарын сайд онцолсон.

Ер нь аль ч салбарт  салбарт бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчин дутмаг гэхээсээ өнөөх л "шахааны хүн”,  дээрээс шийдвэрлэсэн томилгоо явагдсаар байгаагийн гор гарч байна.  "Сүүлийн үед ялсан намын фракц лидерүүд төлөөллөө дэд захирал, газар хэлтсийн даргаар тавьдаг болоод байгаа. Мөн сайдаар томилогдсон нөхөр компаниулын гүйцэтгэх захирлыг эс чадвал нэг дэд захирлыг, мөн хангамжийн хэлтсийн даргаар өөрийн гарын хүнийг ( цүнх баригч ) мэргэжил үл харгалзан тавьдаг уламжлал тогтоод байна. Гэтэл хуучин жишээ авахад ТЭЦ-ийн захирлаар дулааны инженер, ерөнхий инженерээр цахилгааны инженер мэргэжилтэй станцын нэгжүүдэд ажиллаж байсан дадлага туршлагатай, тухайн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилдог байлаа. Олон улсын жишиг нь ч тийм юм” гэж Түлш, эрчим хүчний  экс  дэд сайд Т.Энхтайван цахимаар байр сууриа илэрхийлсэн байна лээ.  Ер нь шахааны томилгоо аль ч  салбарт энгийн үзэгдэл болтлоо  хүлээн зөвшөөрөгдсөн нь өнөөгийн нийгмийн эмгэнэл. Түүнээс бус эрчим хүчний чиглэлээр манайх дотооддоо төдийгүй гадаадад мэргэжилтнүүдээ бэлтгэн сургасаар ирсэн.  Тус салбарт мэргэшсэн боловсон  хүчнүүд   шахагдаж, халагдаагүй л бол ажлаа хийсээр байгаа.

Басхүү сайд салбартаа сахилга,хариуцлагыг чангатгахаасаа илүүтэй  халаа,сэлгээ  ярьж, хариуцлагаас бултаж байна гэсэн хардлага явж байгаа.   Дээрээ халаа сэлгээ ярьж,  өөр хоорондоо бичиг шидэлцэж байх хооронд   эрчим хүчний салбарт үүссэн доголдол улсыг хохироож хэмжээнд хүрэх нь. Идэр гурван есийн хүйтнээр дахин тэг зогсвол нийслэл тэр чигтээ хөлдөх хэмжээнд аюул нүүрлэхийг үгүйсгэхгүй.

Ийнхүү  У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байгаа ч яам, агентлагуудад халаа сэлгээ үргэлжилсээр байгааг  ЗТЯ-нд болсон ноцтой хэрэг, энэ удаагийн "ДЦС-IV”-ийн аваартай холбоотой ЭХ-ний сайдын үг, үйлдэл ч нотоллоо.  

Шахааны томилгоо, улс төрийн тохирооны балгаар нэг салбар төдийгүй нийтээрээ хохирсоор байх уу. 

Н.Энхбат

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex