Л.Энхболдын популизм ИТХ-ын дарга Х.Сугирт халдварлажээ

0

Л.Энхболдын популизм ИТХ-ын дарга Х.Сугирт халдварлажээ

Сүүлийн үед "поп” нэрээрээ олонд танигдах оролдлого хийж эхэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын Өмнөговь аймаг дахь төлөөлөл гэж болох тус аймгийн Иргэдийн хурлын дарга Х.Сугир хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Төлөөлөл гэсний учир нь Х.Сугир Л.Энхболдын Төрийн ордонд популизм хийдэг гүтгэлгийн шинжтэй жижүүрийн хэдэн үгсийг хэвлэл мэдээллээр тоть шиг давтан хүргэхийг оролдсон хэрэг. Тиймдээ ч бусдын үгийг давтан дайх гэсэн оролдлого нь сэтгүүлчдийн ундууцлыг баахан төрүүлээд авав.

Учрыг тодотговол, "Тавантолгой транс” компанид хаягласан хэвлэлийн хурал зарлаж "байж болзошгүй”, "тийм зүйл ажиглагдаж байна” хэмээн учир битүүлэг зүйл ярьж олныг алмайруулахдаа шүүх хяналтын байгууллагаас эцэслэн шийдээгүй зүйлийг "хийсэн” мэтээр нийтэд зарлан ээлжит гүтгэлгээ хийв. Тэрбээр урьд өмнө хүн гүтгэсэн хэргээр шүүхийн хаалга татаж байсан учраас ийнхүү "ээлжит” хэмээн онцолсон хэрэг.

Жишээ нь, "Тавантолгой транс” компани нь Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 390 мянган тонн нүүрс хулгайлсан мэтээр тайлбар хийсэн ч шүүхээр эцэслэн тогтоогоогүй юм. Энэ тухайд Төрийн өмчит, Орон нутгийн өмчит хоёр компанийн хооронд маргаан дэгдсэн ч эцэстээ хэн нь хэнийхээ талбай руу орсон нь ч бүрхэг болсон тул чимээ намдаасан зүйл юм. Тэгээд ч шүүхээс өнөөдөр дээрх хоёр компанийн аль алийг нь буруутгаж, бас зөвтгөөгүй л байна. Монгол Улс өөрийн гэсэн хууль дүрэмтэй, шүүх засаглалтай учраас Л.Энхболд, Х.Сугир нараас арай дээр бодитой мэдээллийг түмэн олонд өгч таарна.

Тиймээс сэтгүүлчид Х.Сугир даргаас "та шүүхээр эцэслэн тогтоогүй байхад ийм зүйл ярьж байгаа нь ААН, хувь хүний нэр хүндэд халдсан хэрэг биш үү” гэхэд тэрбээр "Засгийн газар, холбогдох агентлаг газруудаас дүгнэлт гаргаад цагдаагийн байгууллагад шалга гэсэн үүрэг өгсөн юм билээ, тиймээс би "болзошгүй” гэж ярьж байна” хэмээн булзааруулан гүтгэлгээ цааш үргэлжүүлсэн.

Ингэхдээ "Тавантолгой транс” компанийн удирдлагууд Орон нутгийн өмчит Таван толгойн мөнгөнөөс хувийн банкинд байршуулж 10 гаруй хувийн хүү авдаг хэмээв. Энэ мэтчилэн Х.Сугир 16 зүйл бүхий гүтгэлгийн шинжтэй зүйлийг дурдсанд нь нэг ч баримт байсангүй. Эцсийн байдлаар баримт нэхэхээр "Засгийн газар, агентлаг газрын дүгнэлт гарсан учраас би шүүх хүчний байгууллагад сануулах үүднээс ийнхүү хэвлэлийн хурал зарласан” гэж будилах нь Л.Энхболдын захиалгаар ингэж ч явах гэж дээ гэсэн сэтгэгдлийг хэнд ч төрүүлэхээр. Хувь эзэмшдэг хэн ч гэсэн өөрийн хувьд оногдох мөнгөө хаанахын ч, аль ч банкинд байршуулах нь хувь хүний сонголт гэдгийг Иргэдийн хурлын дарга маань даанч мэдсэнгүй.

Х.Сугирын энэ мэт гүтгэлгийн шинжтэй баримтгүй мэдээллүүдийг харж байхад орд газар дахь бусдын эзэмшил хувь руу илүү харсан, өмнөговьчуудыг Төрд төлөөлж буй Л.Энхболдын захиалгаар гэж болохоор мэдээлэл тарааж байгаад хамаг учир оршино. Нөгөө талаар "Тавантолгой транс” компанид хувь эзэмшдэг Д.Бат-Эрдэнийн эсрэг турхирсан улс төрийн шинжтэй, айсуй 2020 оны сонгууль баримжаалан өрсөлдөгчөө "намнах” гэсэн оролдлого зэрэг нуугдаж байх талтай харагдана.

Уг нь Монгол Улс өөрөө Л.Энхболдыг, Х.Сугирыг оролцуулахгүйгээр хууль хяналтын байгууллагатай бүрэн улс шүү дээ. Үнэхээр алдагдсан нүүрс байгаа бол тэд гаргаад ирнэ. Үнэхээр буруутай бол бурууг нь, зөв бол зөвийг нь тогтоогоод өгдөг эрх мэдэл бүхий байгууллагатай улс орон шүү дээ.

А.Болд

Шуурхай.мн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex