Хуучин төрийн “хулгайч” сайд

0

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь иргэдийн ажилгүйдэл болон ядуурал, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх учиртай. Гэвч манай улс төрчид дээрх үндэслэлээр халхавчаа хийж, жил бүрийн ЖДҮ-ийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилахдаа харилцан адилгүй хэмжээгээр хуваарилж, зарим нь бүр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж дээрх зээлийг завшиж буй явдал гарсаар байгааг бид мэднэ.

Харин энэ үйл явдал болон сэжүүрийн холбогдох гол "эзэн” бол өдгөө УИХ-ын гишүүний сэнтийд заларч буй, хуучин Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байсан Д.Эрдэнэбат гишүүнийг хэмээгээд буй гэх.

АН-ын төрийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд /2012-2016/ ЖДҮ-ийн хөрөнгийг ямар ч хараа хяналтгүйгээр үрэн таран хийж цацсан нэгнийг түүнийг хэмээн хэлж болно. Өнөөдөр ЖДҮ-ийн хөгжлийн сангийн хөрөнгийг өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, шамшигдуулсан төрийн алба хаагчдын нэрс хэдийнээ ил болоод удаж байна. Энэ тоо ч дахин нэмэгдэх хандлагатайг үгүйсгэхгүй. Зээлийг хариуцаж буй яамны сайд нь ч ажлаа хүлээлгэн өгч, хариуцлагаа хүлээсэн.

Гэхдээ "овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр зээлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон болон төрийн албан хаагчдад зээлийг олгох эрх бүхий давуу эрх зэргийг Д.Эрдэнэбат сайдын гаргасан шийдвэр угтаа ийм байдалд хүргэсэн гэдгийг дараах баримтаар батлая.

Үүнд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийг дэмжих хөрөнгө мөнгөнөөс сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгосон талаарх Сангийн яамны ахлах байцаагчийн албан шаардлагаас харж болох юм.

 

Эдгээрийг дурдвал:

Баримт 1: 2015 оны зургадугаар сарын 8-ныөдөр тэрбээр 108 тоот тушаал үйлдэн "Само” компанид хоёр тэрбум, "Он энд офф” компанид нэг тэрбум, "Гэт женероус” компанид 988 сая төгрөг, "Сити палас” компани нэг тэрбум 40 сая гээд нийтдээ 5.02 тэрбум төгрөгийг хөнгөлттэй нөхцөлөөр сангийн эргэн төлөлтөөс өгчээ.

Баримт 2: 2015 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 170 тоот тушаалаар "Топ шилэн хийц” компанид 350 сая төгрөг, "Замбага трейд” эмнэлгийн өргөтгөлд 350 сая төгрөг, "Бум констракшн”-д 430 сая төгрөгийг олгосон байна.

Баримт 3: 2015 оны арван нэгдүгээр сарын 17-ныөдөр 183 дугаар тушаал гаргаж "ВИДҮ” компанид хоёр тэрбум төгрөгийг сангийн эргэн төлөлтийн мөнгөнөөс олгох шийдвэр гаргасан бөгөөд хүү болон зээлийн эргэн төлөлтийн хугацааг тусгаагүй.

Баримт 4: 2016 оны дөрөвдүгээр сарын сарын 11-ний өдрийн 61 тоот тушаалаар "Глобал аппарел лимитед” компанид хоёр тэрбумыг өгчээ.

Баримт 5: 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд нийт 40 төсөлд хоёр тэрбумыг сонгон шалгаруулалтгүйгээр мөн олгохоор шийдвэрлэж, үүнээс "Буян Од” компанид 987 тэрбум төгрөгийг өгчээ.

Баримт 6: 2016 оны тавдугаар сарын 4-ны өдөр "Ораметалл” компанид 1.3 тэрбум төгрөгийг сонгууль болохын нэг сарын өмнө олгожээ.

Баримт 7: Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа 2016 оны зээлийн эргэн төлөлтөөс 1.7 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсэн иргэдийн дийлэнх нь Сэлэнгэ аймгийн харьяа иргэд буюу өөрийн тойргын иргэд байжээ.,

Баримт 8: "Тэгшхэн” ХХК, "Эн Жи Ди” ХХК ба М.Золзаяа /Шилдэг ширмэл ХХК/, "Левел Юнит” ХХК-иудын болон Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбор, төрийн өмчийн оролцоотой хаалттай хариуцлагатай компани гэрээ байгуулснаас хойш зээлийн хүү төлсөн мэдээ байхгүй байна.

Баримт 9: Аж үйлдвэрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас "Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хувьцаат компанитай байгуулж үүнээс хэдхэн хоногийн дараа тус компанид хүүгүй, барьцаагүй 1.800.000.000 төгрөгийн зээл олгожээ. Үүнийгээ Говийн бүсэд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан УнгарынЕвройпкомпанийн ажлын хөлсөнд шилжүүлсэн нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Баримт 10: УИХ-ын сонгуулиас ердөө зургаахан хоногийн дараа буюу "Локал менежмент” ХХК-д 600.000.000 төгрөг, иргэн Н.Гүрбаатарт 200.000.000 төгрөг, "Ё-Эс-Би” ХХК-д 500.000.000 төгрөг, нийт 1.3 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд дээрх компаниуд ямар нэгэн сонгон шалгаруулалтад хамрагдаагүй бөгөөд дээрх зээл олгох шийдвэрийг Д.Эрдэнэбат Аж, үйлдвэрийн сайд байхдаа баталж байжээ.

Хуучин төрийн

 

Хуучин төрийн

 

Хуучин төрийн

 

Хуучин төрийн

 

Хуучин төрийн

 

Хуучин төрийн

Гэвч энэ үед ил болоогүй түүний хэргийг баримт улмаар сайдын суудлаас ховхорсон даруйд дэлгэгдэх учиртай байсан уу. Эсвэл хэрэг хуучирдаггүйн үлгэрээр ингэж түүнийг шантаачилж буй явдал уу. Ямартай ч хулгайч баригдсаныхаа дараа хулгайчыг бариарай гэдэгчлэн тэрээр өнгөрсөн сард хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ "ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр, эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авч байсныг гаргаад ир. Хуулийн дагуу зохих шалгуурыг нь хангаад, иргэн хүнийхээ хувьд авсан уу эсвэл эрх мэдэл албан тушаалаар далайлгаж авсан уу гэдэг нь чухал” гэж байсан юм.

Эрхэм сайдын одоогийн энэ дүр үнэнийг эрэлхийлэгч, сайн ноёныг илтгэж буй боловч цагтаа төсвийн хөрөнгөөр сэвж, халгиж цалгиж явсан үе байсныг нуух юун.

Хуучин төрийн


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex