МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН АТГ-Т ДУУДАГДАХ УУ
2016 оны сонгуулийн үр дүнд Улсын их хурлаас томилогдон Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон Н.Баяртсайхан өнгөрсөн удаад Улсын их хурлын дарга М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны төлбөр тооцооны газарын захирал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатрын эхнэр Р.Саранцэцгийг Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын эхнэр Бурмааг Захиргаа хүний нөөцийн газрын захирлаар гэх мэт 11 газрын захирлуудаа өөрийн МАН-аас үүрэг даалгавар авч томилж шуугиан тарьж байсан бол энэ удаад орон нутаг дахь салбарын захирлуудаараа мөн л МАН-аас үүрэг даалгавар авч Говь-Алтай аймаг дахь салбарын захирлаар Говь-Алтай аймгийн засаг даргын эхнэр А.Ганчимгийг, Увс аймаг дахь салбарын захирлаар УИХ-н гишүүн, БОАЖ-н сайд Н.Цэрэнбатын үеэл Т.Бум-Эрдэнийг, Дархан-Уул аймаг дахь хэлтсийн захирлаар Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жавхланг, Ховд аймаг дахь салбарын захирлаар аймгийн МАН-н гишүүн, бизнес эрхлэж байсан Ц.Бат-Эрдэнэ гэх мэтээр томилсон нь тодорхой болж байна.
Эдгээр Монголбанкны салбарууд удирдлагагүй ажиллаж байсан уу гэвэл үгүй. Дээрх хүмүүсийг ажилд оруулахын тулд урд ажиллаж байсан захирлуудыг үндэслэлгүй халах, шинэ орон тоо бий болгох замаар тушаал бууруулан ажиллуулж байгаа юм байна. Үндэслэлгүй халагдсан хүмүүс шат шатны шүүхийн байгууллагад хандаж, эдгээр хохирогч хүмүүсийг ажлын байранд нь эгүүлэн томилох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөж олгохоор шүүхийш шийдвэр гарсан байна. Гэсэн хэдий ч Монголбанк, Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь шат шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удаа дараалласан мэдэгдлүүд, Нийслэлийн Прокурорын газрын мэдэгдэл, Монгол Улсын Хүний Эрхийн Комиссийн шаардлагуудыг үл тоомсорлон өдийг хүрсэн байна. Ингэж "ТОМ ТОЛГОЙ” гаргаснаараа шүүхээр тогтоосон ажилгүй байх 2 жил орчим хугацааны эдгээр хүмүүсийн нийт цалингийн дүн хэдэн зуун саяар тоологдохоор болсон байна. Нэгэнт шүүхийн шийдвэр ингэж гарсан тул Монголбанк энэ хэмжээний зардлыг хэзээ нэгэн цагт гаргах нь тодорхой юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар бол энэхүү нөхөж олгох цалинг Монголбанк зардлаар гаргаад, эргээд буруутай этгээд буюу үндэслэлгүй тушаал шийдвэр гаргасан Н.Баяртсайхан ерөнхийлөгчөөсөө хувиас нь гаргуулж Монголбанкыг хохиролгүй болгох ёстой. Гэвч энэ хуулийн заалт хэрэгжих эсэх нь эргэлзээтэй, магадгүй "шазруун зантай” гэж олон нийтэд шивэр авир яригддаг Н.Баяртсайхан ерөнхийлөгч маань "шазуур зуун” улс эх орноо хохиролгүй болгож ч болох юм. Гэхдээ 2017 онд Монголбанкыг хэдэн зуун саяар ашигтай ажиллуулсан гэж "Цээжээ дэлддэг” энэ хүний хувьд өөрөөсөө төлөх нь юу л бол.
Монголбанк гэх энэ байгууллагыг толгойлж байгаа Н.Баяртсайханд Монгол улсын хуулийг, Монгол улсын анхан шатны, давж заалдах шатны, дээд шүүх, шүүх байгууллагын шийдвэрийг, Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг, Монгол улсын прокурорын байгууллагыг, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад хүндэтгэлтэй хандаж биелүүлж ажиллах тал дээр томилсон байгууллага болох УИХ нь анхаарч ажиллахгүй бол магадгүй тодорхой хугацааны дараа "Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх асуудал, дээрх нэр дурьдагдсан хүмүүс ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо хийсэн гэх гомдлоо АТГазарт гаргаж сүүлийн үед валютын ханшаа алдсан, ЖДҮ-н зээл авсан, УИХ-н гишүүн Аюурсайхны хөндсөн Огцруулах асуудлууд дээр нэхэмгдэж дахиад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг тойрч гарч ирж болох юм.
Foxnews.mn
http://dorgio.mn/g/96610
Сэтгэгдэл байхгүй байна.