У.Хүрэлсүхийн олноос нууцалсан амралтын газартай танилц!!!

3

У.Хүрэлсүхийн олноос нууцалсан амралтын газартай танилц!!!

"Иргэд нь 00.7 га газраа авч чадахгүй байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдэн га-гаар нь хашаалж баячуудад зориулсан уушийн газар байгуулжээ” гэсэн мессеж өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар тарав. Тиймээс бид уг мэдээллийг нягталж ажилласанаар, Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байдаг ч эрх мэдэлтнүүд яг ЖДҮ шиг өөрсдөдөө тааруулан хууль гаргаж тусгай хэрэгцээт газрыг цөлмөж дуусгахаар улайрч байдгийг өөрсдийн нүдээр харсан гэж болно.

Тусгай хамгаалалттай газрыг авсан гэрчилгээ

 

Учир нь Ерөнхий сайд маань "баячуудаас хэд гурван төгрөгийг нь салгах” гэж Горхи Тэрэлжийн нутаг дэвсгэрт байрлах Тусгай хамгаалалттай газар нутагт 1.5 га газар авсан нь үнэн байв. Мөн манай шударга Ерөнхий сайд ямар ч бизнесгүй хэрнээ энэ тансаг зэрэглэлийн амралтын газрыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьж байгаа вэ гэдэг нь анхаарал татсаныг бас дурдах хэрэгтэй. Түүний олноос нууцалсан энэхүү амралтын газар нь хэдэн саяар үнэлэгдэх дүнзэн байшин гээд олны анхаарлыг татах зүйлс олон байсан учир. Мөн тэр хавийн оршин суугчдын анхаарал татсан нэг зүйл нь ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ юм байна.

 

Дашрамд дурдахад, "Бид дараагийн дугаартаа иргэдийн хэлсэнчлэн зурагт байгаа хэдэн арван сая төгрөгийн үнэтэй өндөр хүчдэлийн энэхүү шугамыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр татсан, мөн жил болгон төлөгдөх ёстой газар ашиглалтын төлбөр төлөгдсөн эсэх тухайг эрэн сурвалжилж мэдээллэх болно”

Харин уг асуудлаар бид холбогдох хүмүүстэй уулзаж зарим нэг баримтыг тодруулсан юм. Ингэсээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус газрыг 2015 оны наймдугаар сарын 06-ны өдөр хуучнаар БОНХАЖ-ийн Тусгай хамгаалалттай удирдлагын газрын дарга Ч.Батсансараас авчээ. Тэрбээр дээрх тусгай хамгаалалттай газрыг олгохдоо "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн олгожээ. Ингэхдээ Налайх дүүрэгт орших Горхи Тэрэлжийн Тусгай хамгаалалттай нутаг нутгийн "Бугатын адаг” нэртэй гэх газарт 1.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон аж.

Ингэснээр, Ерөнхий сайд маань баячуудад зориулсан тансаг зэрэглэлийн амралтын газраа бий болгохын тулд Тусгай хамгаалалттай газар нутгийг өөрийн болгож чадсан нь энэ. Харин оршин суугчид, "хэрвээ энэ сайхан Буга үржүүлгийн газрыг Тусгай хамгаалалтаас гаргаж иргэдэд өгөх байсан юм бол яагаад орон нутгийнханд өгөөгүй юм бэ. Бид энэ байршилд газар авсан бол амралтын газар бус мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх байсан. Эргэн тойрон сайд дарга нарын алжаалаа тайлах амралтын газрууд зөндөө байна" хэмээж байсныг дурдах хэрэгтэй юм.

Эдгээр байшинг ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьснаа тайлбарлаач Ерөнхий сайд аа.

 

Харин хот, дүүрэг, аймгуудын аль өнгөтэй өөдтэй гэсэн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэтийн том албан тушаалтнууд өөрийн болгосоор байгаагийн нэг бодит жишээ энэ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Харин "шударга ёсны төлөө амиа өгөхөөс ч айхгүй” гэж сайрхдаг Ерөнхий сайд маань ядарсан ард иргэддээ бус баячуудад зориулсан тансаг амралтын газраа ашиглалтад оруулахаар зэхэж байгаа нь түүний яриад байдаг ШУДАРГА ЁС мөн үү.

Ард иргэд нь алга дарам газраа авч чадахгүй байхад Ерөнхий сайд маань бүр тусгай хэрэгцээнд байсан газрыг хэдэн га-гаар нь хашаалж авсан нь шударга явдал уу гэсэн асуултад шударга үнэний "туйл” болсон Ерөнхий сайд маань хариулангаа тансаг зэрэглэлийн амралтын газраа ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьсан тухайгаа тайлбарлаж өгнө гэдэгт итгэж байна…

Энэхүү өндөр хүчдэлийн шугмыг улсын хөрөнгөөр босгосон уу.

 

 

Эх сурвалж: Erennews.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

Бие биенийхээ бөгсийг ухаж эхлэх шив дээ. Шударга ёсыг тогтоохоор тэмцэж байгаа ерөнхий сайд Хүрэлсүхийг дэмжиж байгаа Амжилт хүсье

:

ЖДҮ-г хамгаалаад байсан топор архаг жду-чин бна шүү

:

Ми.Энхболд, Хаянхярваа нарын эсэргүүцэл илэрч байна. Тэрбумын хөрөнгөтэй хүнд ийм юм байх. Олон жил бизнес хийж байсан гэр бүл. Ми.Энхболд төрөөс өөр газар ажиллаагүй 3 тэрбум хөрөнгөтэй 300 адуутай 60 тэрбумын асуудлаа нуугаад явж л байна. Хуулийн өмнө өөрөө очихгүй бол удахгүй хэрэг сөхөгдөнө өө