EРӨНХИЙ САЙД ГЭМТЭЛ АВСАН УУ, ЗУГТСАН УУ?
Өглөө /2018.11.17/ УИХ-ын чуулган хуралдлаа. Хуралдаанаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр "Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэгггүй. Төрийн ажил явдгаараа явна” гэв. Үүгээр чуулганы хуралдаан түр завсарлаж, Хууль зүйн байнгын хороо хуралдах боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Updown.mn
Сэтгэгдэл байхгүй байна.