Дэлхийд Монголыг “тамгалах” Хийморь

0

Дэлхийд Монголыг “тамгалах” Хийморь

 Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээсэн "Хийморь” түүхэн уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Гурван жил дамнан хийгдсэн тус бүтээлд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, Б.Ялалт, нарын чансаатай жүжигчдээс гадна ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайз зэрэг олон орны уран бүтээлчид хамтран оролцжээ.

Тухайлбал, OXУ-ын гавьяат жүжигчин Василий Мищенко, Казахстан улсын Ардын жүжигчин Айдос Бектемир, гавьяат жүжигчин Нурлан Алимжанов, Акниет Беласарова зэрэг алдартнууд оролцон  тоглосон байна.

Харин киноны хөгжмийг Монгол улсын филармоны симфони оркестр, морин хуурийн чуулга хамтдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд пост продакшн ажлууд АНУ-ын Vertualmix studio-д хийгджээ.

Киноны sound designer –аар "March of the Penguins”, "Legends Of The FaLL", "JFK", "Bad boys”, "True Lies”, "Last of Mohicans” зэрэг кинонууд дээр дууны найруулагчаар ажилласан холливүүдад miracle man гэж алдаршсан Willy Allen ажилласан байна.

Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр "Ажнай” корпораци ажиллаж, "Three Flames”, "Nomadia”, "Belgute” pictures хамтран бүтээжээ.


Эх нутаг, ижилдэн дассан эзэн рүүгээ давхих хүрэн морь. Түүнийгээ санагалзан бэтгэрэх өнчин хүү хоёрын саад бэрхшээлийг туулан уулзах торгон агшин. Эхлэлээсээ төгсгөл хүртэл уйлуулж, ухааруулж, бодуулж чадсан эл бүтээлд товчхондоо монголчуудын нүүдэлчин амьдрал, соёл ахуй, ёс заншлыг тэр тусмаа дэлхийн талыг эзэлсэн монгол морины шандас, эх нутагтаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлжээ.


Киног жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг ур ухаанаа шингээж бүтээсэн бүтээлийнхээ талаар хүүхэд залууст монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор "Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаа нь орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, танин мэдэхүйн талаас эх орноороо бахархах хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тус дэмтэй төдийгүй Монгол зохиол, монгол уран бүтээлчдийн ур ухаан, авьяас чадвар нэвт шингэсэн гэдгийг тодотгож байлаа.

Түүний хувьд "Аав”, "Үргээлэг-2”, "Яллагч” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар "Би чамд хайртай-2”, "Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд "Аав” киногоороо шилдэг найруулагч болж байсан билээ. 


"Хийморь” киноны гол дүрд тоглосон 12 настай жүжигчин хүү Э.Ариунболдын хувьд дүр шалгаруулалтанд ганцаараа тэнцэж,  үзэгчид уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, ирээдүйтэй жүжигчнээр нэрлэгдэж байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. Киноны найруулагч Г.Эрдэнэбилэг "Киноны гол дүрд тоглосон Ариунболд хүү маань мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосонд хувийнхаа зүгээс их талархаж байгаа.

Маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай, мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосон. Намайг болон кино багийнхны урмыг хугалаагүй. Үзэгчид энэ хүүгийн тухай киноноос үзээрэй. Аравхан настай хүү кинонд ийм мундаг тоглоно гэж бид төсөөлөөгүй” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.


Тэрбээр үргэлжлүүлэн "Атгахан шорооноос эх орон эхэлдэг гээд киноныхоо постерт бичсэн байгаа. Унага байхаасаа эх орныхоо шороог хүйгээрээ дамжуулан мэдэрдэг учраас дараа нь хаашаа ч явсан, төөрсөн ч хаанаас ч Монгол морь гэдэг эх нутаг руугаа зүтгэж гүйж байдаг. Эх оронд ан амьтад л үнэнч байдаг. Энэ санааг хэний ч төсөөлөөгүй хүүхэд, морь хоёроор илэрхийлэхийг зорьсон. Үүнийг хүн бүр ойлгоосой, эх оронч байгаасай, байгаль дэлхийгээ хайрлаасай гэсэн олон санааг гаргахыг хүссэн. Цаашлаад киногоо олон улсын тэмцээн уралдаанд сойх төлөвлөгөө бий” гэдгээ ч нуугаагүй юм.

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва "Хүмүүн бид том зүйлийг мөрөөдөх  нь зөв боловч ямар их зүйл гээсэн юм бэ гэдгийг санах нь чухал байгааг ойлгуулах бүтээл болсон болов уу гэж бодож байна. Анх энэ кинонд тоглох урилга хүлээж авсан цагаасаа эхлээд өмнө нь тоглож байсан кинонуудаас илүү аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, ярьж, бодох боломж олгосон нь талархалтай байлаа. Хамтарч ажилласан уран бүтээлчид маань дандаа залуучууд байсан. Эд нар маань том зүйлийн ард гарсан гэхээр сэтгэл өег байна.

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр "Киногоо үзээд сэтгэл маш өндөр байлаа. Өмнөговьд нэлээд удаан хугацаанд зураг авалттай байж байгаад ирсэн. Дуу дүрсийг нь гадаадад хийгээд өнөөдөр уран бүтээлээ толилуулж байна. Залуучууд маань бүтээлч, сайхан байна. Бүгдэд нь амжилт хүсье


УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл:”Түүхэн уран сайхны кинон  дээр эсрэг дүр болох бадарчингийн дүр дээр ажилласан. Г.Эрдэнэбилэг ахтайгаа  дэлгэцийн гуравдахь уран бүтээл дээрээ хамтран ажиллалаа.

Өмнө нь Яллагч мөн Аав УСК-ны туслах дүр дээр ажиллаж байсан. Түүхэн кинон дээр ажиллана гэдэг бол уран бүтээлч миний хувьд  зорьсон зорилго, дотроо бодож байсан тэр бүх хүссэн хүслийг маань биелүүлж өгсөн найруулагч Г.Эрдэнэбилэг ахдаа баярласан талархсанаа илэрхийлмээр байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex