"Ойлголцох 1 хором" аяны хүрээнд 3000 эрэгтэй оюутанд лекц уншина

0

 

 

 Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг сүүлийн таван жилд нэлээн өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс,  JCI хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ажилтнууд их дээд сургуулийн 3000 орчим эрэгтэй оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж, сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. 

 

Эрэгтэй оюутнуудыг хамруулах болсон шалтгаан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш. Тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй байдаг аж. Тиймээс ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 3000 гаруй эрэгтэй оюутнуудад лекц уншиж, цаашлаад иргэдэд ухуулга, нөлөөллийн ажлууд хийхээр энэхүү аяныг эхлүүлжээ. 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС "ЗАЛУУЧУУДАА ГАНЦ ХОРОМЫН УУР БУХИМДЛАА "УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛЬЕ” ХЭМЭЭН  УРИАЛЖ БАЙНА. 

Аяны талаар ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг"Энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд ихээр холбогдож ял шийтгэл ихээр авдаг. Тус гэмт хэргийн 88 хувийг хөнгөн гэмт хэрэг байна. Ямар нэгэн өш хонзон санахгүйгээр зодолдох, бухимдаж, архидан согтуурснаас хүний биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байгаа. Өнгөрсөн жил "Хуулийн хэрэгжилт” арга хэмжээг зохион байгуулсан бол энэ жил "Ойлголцох Нэг хором” буюу уураа тэвчье гэсэн арга хэмжээг ТББ-ууд, Боксын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, БСШУСЯ, их дээд сургуулиуд хамтран ЦЕГ-аас зохион байгуулна. Нийгэмд байгаа уур бухимдал, стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх энэ гэмт хэргийн хор уршгийг таниулна. Хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр ухуулах ажлыг энэ гуравдугаар сард нилээдгүй хийнэ. "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ” аян нь орон даяар зохион байгуулагдана" гэлээ. 

Дашрамд сануулахад, энэ төрлийн гэмт хэрэг нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, Нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 хув хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна.

Б.Анир 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.