Ц.Элбэгдорж С.Эрдэнэ хоёр БЗД-ийн АН-ыг хөлдөө чирлээ
Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм хэмээн цэцэрхэж намаасаа хөөсөн УИХ-ын гишүүддээ хэвлэлээр агсамнаж байгаа С.Эрдэнэ дарга өнөөдрөөс дөрөвхөн сарын өмнө БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдагааг сүр дуулиантай намаасаа хөөж байлаа. Үүнийг олон нийт өнөөдөр мартчихсан хэмээн С.Эрдэнэ дарга андуурав бололтой. "Намын бодлогын эсрэг явсан тул” хэмээн хөөж туун гаргасан Д.Пүрэвдаваагаа Ц.Элбэгдоржийн шахаагаар буцаагаад тус дүүргийн АН-ын даргаар сэмхэн томилсоныг олон нийт харин мэдээгүй өнөөдрийг хүрсэн юм. Угаасаа л МАНАН-гийнханы шилдэг логик бол "ард түмэн бол цагаан цаас” болохоор С.Эрдэнэ дарга ийнхүү Баянзүрхийн АН-аар дураараа тоглон суудаг биз ээ.
Нийслэлийн хамгийн том дүүргийн АН өнгөрсөн амралтын өдрөөр болсон дүүргийн X, XIX хорооны дахин сонгуулиар өвдөг шороодсон нь ч чухамдаа Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёрын нэгдэлд буюу МАНАН-д ҮГҮЙ гэсэн хариуг өглөө. Ингэснээр АН 2012 оноос хойш долоон жилийн засаглалаа МАН-д алдлаа.
Д.Пүрэвдаваа сонгогчдын саналыг худалдан авахаар 60 мянган төгрөг гуч гучаар нь таслан иргэдийн дансанд нь ХААН банкны экспресс банкнаас шилжүүлсэн ч сонгогдож чадсангүй. Үнэхээр ч долоон жил БЗД-ийн нүүр царай хэрхэн уруудан доройтсоныг яриад дуусахгүй биз ээ.
М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах хоёр сарын улс төрийн хямралын үеэр ах дүүс, амраг садан фракцаа мэдэлцэн хошуу холбосон Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн МАНАН фракц ийнхүү нийслэлд цорын ганц засаглаж байсан БЗД-ээ алдан АН-ыг барьцгүй болгож хөлдөө чирлээ.