“ХарЖагсаалт”-ыг МАНАН-ынхан “тэргүүлсэн” байна
Олны анхаарал татаж, янз янзын хэл дагуулсан Хар/Цагаан жагсаалтын "эзэд” өнгөрсөн долоо хоногоос эхлээд ил боллоо. "Хар жагсаалт”-анд орсон хүмүүсийг 2016 оны УИХ-ын болон ИТХ-д сонгож болохгүй, нэр цэвэр, хар мөргүй "Цагаан жагсаалт”-ынхныг сонгоё хэмээн МЗХ, Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийнхөн олон нийтэд уриалаад байгаа юм.
Эдгээр жагсаалтанд бүх намын төлөөлөл багтсан бөгөөд "ХарЖагсаалт”-ыг МАНАН-ынхан "тэргүүлсэн” байна. Тодруулбал, Жагсаалтад АН 92, МАН 97, МАХН 59, ТТЭНН 32, БНН 35 хүнийг "хар” хэмээн тодотгогджээ. Харин "Цагаан Жагсаалт”-нд287 нэр дэвшигч байгаагаас МАН 31, АН 25 хүнийг л нэр цэвэр хэмээн жагсаалтанд багтаажээ. Үлдсэн 200 орчим хүмүүс нь бие даагч болон бусад намынхан байгаа аж.
Үүнээс харахад өнгөрсөн 25 жил ээлжилж төр барьсан Монголын хоёр том нам гэгдэх АН, МАН-аас иргэд аль хэдийн залхжээ. Тиймдээ ч ард түмний төлөөлөл болсон, шинэ залуу үеийнхнийг "Цагаан жагсаалт”-д нэрлэж, улс төрд шинэ цус сэлбэхийг хүссэн бололтой.