АН-ынхан Ц.Элбэгдоржийн хуульгүй мэт дураар авирлаж байсан жилүүдэд ардчиллаа хэрхэн өмөөрч байсан юм бэ?

1

АН-ынхан Ц.Элбэгдоржийн хуульгүй мэт дураар авирлаж байсан жилүүдэд ардчиллаа хэрхэн өмөөрч байсан юм бэ?

"Ажлаа хийдэггүй, авлигалд идэгдсэн, эрүүдэн шүүдэг хуулийн байгууллагуудын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулдаг хуулийн өөрчлөлтийг Ерөнхийпөгч санаачилж, УИХ баталлаа."

З.Энхболд. ЕТГ-ын дарга

Үймэгсэд ба үнэн бодит байдал

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой зэрэгцэн Ардчилсан намын удирдлагад байгаа болон байсан хүмүүс онцгой эсэргүүцэл үзүүлж, шөнө дөлөөр яаран хэвлэлийн хурал зохион байгуулав.

-Онц их хурлаа зарлав, цуцлав.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийнхнийг дуудан шүүхгүй байснаас сайдгүй байсан нь дээр хэмээн "номлов”.

-УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өөрийгөө "шударга бусын хонгилоор чирэгдсэн” гэх хэрнээ "миний хэргийг эд хэрэгсэхгүй болгосон тул одоо өөрчилж болохгүй” хэмээн будилах зэргээр ихэд үймэлдэн сандралдав.

Үймэгсдийн гол буруутгал нь "Шүүх засаглалын хараат бус байдлыг устгалаа”, "ардчиллыг үгүй хийлээ” юм.

Удаа дараагийн социологийн судалгаагаар иргэд "төрийн албадаас хамгийн шударга бус, хамгийн их авлигад идэгдсэн, хамгийн ихээр нөлөөлөлд автдаг, хамгийн их улстөрждөг байгууллага нь "шүүх” гэсэн үнэлгээг өгөх нь ихэссэн билээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахад хүргэсэн бодит нөхцөл нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой санхүү, албан тушаалын хэргүүдийг шүүх, прокурор огт шийдвэрлэхгүй гацаах, хэрэгсэхгүй болгох нь хэвийн үзэгдэл болсонтой шууд холбоотой. Томоос нь дурдвал:

-Эрдэнэтийн 49 хувийг

УИХ-д мэдэгдэлгүйгээр төрийн мөнгөөр хувьчилсан хэрэг;

-Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан, хуурамч баримт бүрдүүлж, Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэг;

-Төрийн албыг наймаалцах ажлыг далайцтайгаар хийх төлөвлөлт гаргаж, сонгуулийг будлиантуулсан, төрийн эрхийг хууль бусаар авах ажлыг зохион байгуулсан гэх 60 тэрбумын хэрэг;

-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, нөлөөллөө ашиглан зээл авсан, зориулалт бусаар ашигласан гэх хэргүүд;

-Таван толгойн ордыг гадаадын компанид үнэ төлбөргүй, хууль бусаар, 100 жилээр хувьчлан өгөхийг завдсан хэрэг;

-Утаатай тэмцэх нэрээр олон зуун тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан, хуурамч тоног төхөөрөмж шахсан хэрэг 

-Салхитын мөнгөний ордыг тойрсон албан тушаалтны хэргүүд;

-Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд мөнгө угаасан, байршуулсан гэх хэргүүд;

-Банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй хэрнээ төрийн сангуудын болон иргэдийн даатгал, хадгаламжийн мөнгийг их хэмжээгээр татан төвлөрүүлж, үр ашиггүй зарцуулалт хийж дампууралд хүргэсэн Капитал банкны хэрэг гэх зэрэг хохирол нь хэдэн арван тэрбумаар хэмжигдэх хэргүүдийг огт шийдвэрлэхгүй удааж, буруутнуудад хуулийн шийтгэл оногдуулахгүй байгаа нь олон нийтийн эгдүүцлийг хамгийн ихээр хүргэх болсон билээ.

Шүүх, прокурор болон АТГ-ын үйл ажиллагаанд шударга бус байдал, илэрхий улс төрийн нөлөөлөл хэзээ бий болж, бэхжсэнийг он цагаар нь мөшгин харвал 2009 оноос эхтэй ажгуу.

 

ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫН БАГАНУУДЫГ ХЭРХЭН БОСГОВ?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн анх Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Цэрэнбалтавыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Бусад албан тушаалтнууд нь албан тушаалаа өгөх сонирхолгүй байгаагаа ил далд хэлбэрээр илэрхийлж байсан бөгөөд огцруулах давалгааг Ерөнхий прокуророос эхлүүлсэн нь түүнд дарамт учруулах хэмжээний мэдээлэл баримтыг Ц.Элбэгдорж гартаа оруулсантай холбоотой байжээ.

Дуулиан багатайгаар түүнээс салахын тулд юуны өмнө прокурор М.Алтанхуягийг гадаадад эмчилгээ хийлгэж байх үед нь "өргөдлөө өгч, огцрох" гэж байгаа талаарх мэдээллийг өөрийн нөлөөллийн хэвлэлүүдээр цацсан аж. Мэдээлэлдээ М.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үедээ "Томилгооны минь хугацаа ирэх 2010 онд дуусгавар болно. Гэхдээ түүнээс наана албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах бодолтой байгаа” хэмээн хэлсэн гэх "зааварчилгааг” хавсаргахаа ч мартсангүй.

М.Алтанхуяг яаравчлан Монголд ирж, Ц.Элбэгдоржтой уулзсаныхаа дараахан "хүсэлтээрээ хэл амгүй” огцров. Түүний оронд Ц.Элбэгдорж итгэлт хүн Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор болгосноор дараачийн дарга нарыг авч хаях урьдах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Дараагийн бай Ерөнхий шүүгч С.Батдэлгэр болжээ. Олигтой өө, барьц олдохгүй байсан хэдий ч Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэрт хэмээн хаягласан, "хуурамч дипломтай нэр бүхий 13 шүүгчид хариуцлага тооцохыг шаардсан" албан тоотыг 2010 оны зургадугаар сард  илгээжээ. Хариу ирэх зуурт хэвлэлээр С.Батдэлгэр "Манай шүүгчид хуурамч байх эсэх нь Ерөнхийлөгч танд падгүй" гэсэн утгатай үг чулуудаж, хэдэрлэлээ” гэх шуугианыг тархаав.

Ерөнхий шүүгч С.Батдэлгэр ч Ц.Элбэгдоржтой ганцаарчлан уулзсаныхаа дараагаар бас л хугацаанаасаа өмнө "өөрийн хүсэлтээр” ажлаас чөлөөлөгдлөө. Эсэргүүцэл тэмцэлгүй огцорсныхоо шагналд "Монгол Улсын гавьяат хуульч" цол, тэмдэг авахаар тохирсныг Ц.Элбэгдорж буухаасаа өмнө гүйцэлдүүлсэн байдаг.

С.Батдэлгэрийн оронд томилогдсон Ерөнхий шүүгч эрүүл мэндийн хувьд асуудалтай, албан үүргээ гүйцэтгэхээсээ илүүтэйгээр эмнэлэгт хамаг цагаа өнгөрөөж байсан ч "дуулгавартай байдал” нь илүү чухал тул Ц.Элбэгдорж 2016 онд хугацааг нь сунгасан байна.

2010 оны дунд гэхэд Ц.Элбэгдорж хуулийн байгууллагын гол удирдлагуудыг мэдэлдээ оруулж авсан ч 2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын санал болгон томилуулсан АТГ-ын дарга Ч.Сангарагчааг буулгаж авах нь ихээхэн түвэг удсан ажил болох нь тэр. Ц.Элбэгдорж "АТГ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Авлигын мөн чанар руу нэвтэрч чадахгүй байна. Том олгиархиудын ивээлд багтсан "Авлигатай тэмцэх биш, авлигатай тэнцэх газар болсон байна”. Иймд удирдлагуудтай нь хариуцлага тооцох учиртай” хэмээн мэдэгдэж байв. Д.Дорлигжав ч Ерөнхий прокурор болмогцоо АТГ-ын дарга Ч.Сангарагчааг огцруулах асуудлыг удаа дараа тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж эхэлсэн нь Ц.Элбэгдоржийн үүрэг, шахалтаар хийгдсэн нь маргаангүй биз.

Багахан хэмжээний дажин зохион байгуулж, адал явдалт зохиомж гаргасны хүчинд 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд "Төрийн нууц задруулсан, доод албан тушаалтнаа (Э.Амарбатыг) тагнаж, чагнаж хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүний (АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн) нэр төрд халдсан” гэх зэргээр АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг буруутган шүүхээс 2.4 жилийн хорих ялыг тулган оноожээ.

Хачирхалтай нь Ч.Сангарагчаа нар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг албан тушаалаасаа буусны дараа 2017 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрсдийнхөө гэм буруугүйг тогтоолгон АТГ-аас тус бүр 43.484.199 төгрөгийг нөхөн олговор хэмээн гаргуулан авсан байх юм.  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийг болон түүний томилсон шүүхийн удирдлагыг үхэн хатан хамгаалж байгаагийн учгийг ч эндээс хайж болохоор санагдав.

Саяхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед захиалгаар томилогдсон 40 гаруй хүн байна” гэж мэдэгдсэнээс харахад Ц.Элбэгдоржийн хууль хяналтын байгууллагад тогтоосон нөлөөлөл нь хэр тархацтай, тэр хэмжээгээрээ аюултай болсон нь ойлгогдно. Тэд албан тушаалтнуудын үйлдсэн гэм хэргийг хаацайлсан, Ц.Элбэгдоржийн улс төрийн өрсөлдөгчдөд зохиомол хэрэг тулган хилсдүүлсэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх "онцгой санаачилга” гарган ажиллах явцдаа сэжигтнүүдийг эрүүдэн тамлах замаар хэрэг хүлээлгэсэн зэрэг ноцтой баримтууд ар араасаа илэрч эхэллээ.

Ийм байтал Ардчилсан намын зарим гишүүд, улстөрчид "шүүх жигтэйхэн шударга ажиллаж, хараат бусаар хэрэг шийдэж байсан, гэнэтийн аюулд өртлөө, шүүх засаглал сөнөлөө” гэж сүржигнэх нь явуургүй "мэх” төдийгөөр олон нийтэд ойлгогдож байна.

Тэд Ц.Элбэгдоржийн хуульгүй мэт дураар авирлаж байсан жилүүдэд юу харж, ардчиллаа хэрхэн өмөөрч байсан байх вэ? Ц.Элбэгдорж бүдүүлэг тулгалт, шахалт дарамт, айлган сүрдүүлгээр шүүх, прокурорын удирдлагыг сольдог, нөлөөлдөг байсныг УИХ- аар хэлэлцээд, хуулийн дагуу шийддэг болголоо. Аль нь илүү ардчилсан зарчим бэ?

Одоо хууль хяналтын байгууллагын удирдлага дахь хяналт нөлөөллөө хадгалах, хамгаалахын тулд бүлэглэл эцсийн мэх болгон гадаад ертөнц рүү буруу мэдээлэл өгөх, цацах ажлыг зохион байгуулж эхэллээ. Шүүх, прокурор, АТГ зэрэг төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь ардчиллын үндсэн шаардлага болох хүний эрхийг хөсөрдүүлэн эрүүдэн тамлах аргаар хэрэг хүлээлгэдэг болсон, шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөрдүүлэн хууль, шүүхэд итгэх нийгмийн итгэлийг үгүй хийчихсэн, шударга ёсыг хөсөрдүүлэн албан тушаалтнуудад үйлчилдэг болчихсон нь илэрхий баримтуудаар нотлогдчихоод байхад "Ардчилал аюулд орлоо”, "Шүүх засаглалын хараат бус байдал алдагдлаа”, "ардчиллаас ухарлаа” хэмээн улиглаж, үүнийгээ гадныхнаар дэмжүүлэхийг хичээх боллоо. Энэ нь дотоод зөрчлөө гадны нөлөөллөөр саармагжуулах, давуу тал олж авах гэсэн ядмаг оролдлого төдий зүйл юм.

Бодит байдал дээр шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор хэлэлцдэг байдал огт өөрчлөгдөөгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуулийн 49.4-т заасны дагуу шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүхийг бие Даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасны дагуу ажиппах боломж хэвээр хадгалагдаж байна. Гагцхүү алдаа, завхралаас нь сэргийлэх, даамжруулалгүй зогсоох асуудлыг УИХ-д оруулж, хэлэлцүүлэх субьект хуулиар заагдаагүй байсныг нөхөж "ҮАБЗ-д” энэ үүргийг оноосон нэмэлт өөрчлөлт хийгдсэн юм. Нэмэлт өөрчлөлтөөр ҮАБЗ-д олгогдсон эрх нь ердөө л "үүргээ биелүүлэхгүй байгаа удирдах ажилтныг чөлөөлөх асуудлыг УИХ- аар хэлэлцүүлэхээр оруулах”, ялангуяа "үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөний эсрэг үйлдэл, хандлагыг нь хянах, УИХ-д оруулж хэлэлцүүлэх” л болж байна. Шүүх, прокурорын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж танилцуулж ирсэн уламжлал 1992 оноос эхтэй. Томилогдсон албан тушаалтныг хугацаанаас нь өмнө өөрчлөх бол "өөрийнх нь хүсэлтээр” л огцруулах ёстой байсныг нэмэлт өөрчлөлтөөр үүрэгт ажлаа шударгаар биелүүлэхгүй байгаа нөхцөлд хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг ҮАБЗ-өөс УИХ-д танилцуулан, хэлэлцүүлдэг болсон. Энэ нь хууль тогтоох засаглалаас шүүх засаглалаа хянаж байгаа ардчиллын хэм хэмжээнд нийцсэн шийдэл юм.

 

ЦАГИЙН АМЬСГАЛ

Германы их сэтгэгч Хегелиэс үүдэлтэй zeitgeist- цагийн амьсгал, цагийн сүнс гэх ойлголт бий. Түүхэн цаг хугацаа бүрт үзэл санаа, хандлагын нэгдэл, төвлөрөл үүсч тэр нь нийгмийн олонхын итгэл үнэмшил, баримжаа болсноор тухайн цагийнхаа сэтгэл зүйн уур амьсгалыг тодорхойлно. Ийм нөхцөлд эсрэг байр суурь нь хуучныг, үеэ өнгөрөөснийг өмгөөлсөн гэж ойлгогдох ба цагийн амьсгалд дарагдан арчигддаг жамтай болохыг сэтгэгчид тодорхойлон сануулж иржээ.

Монголчууд эртнээс zeitgeist-ийг "тэнгэрийн бошго” хэмээн өөрийнхөө тодорхойлж ирсэн бөгөөд суут Чингис хаан тэнгэрийн бошгыг чандлан дагадаг удирдагч байлаа.

Бидний амьдран байгаа цаг үеийн амьсгал нь нам дамнасан бүлэглэлийн төрд бий болгосон хуйвалдааны тогтолцоог нураахын төлөө байна. Хэрвээ шүүх, прокурор хуулиар оноогдсон үүргээ биелүүлдэггүй, шударга ёсны хямрал нүүрлэж, хуулийн систем бүхэлдээ ялзарсан нөхцөлийг хэвээр үргэлжлүүлэн, "өөрсдөө хүсэлтээ гаргах", томилгооны 6 жилээ дуусгах цагийг хүлээсэн бол Монголын олон нийт, нийгэм удаан тэвчихээргүй байна. Тэвчээрт хязгаар бий. Шударга бусыг үзэн ядаж, тэсэрсэн олон нийтийн бухимдал юунд ч хүргэж болохыг 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бэлээхэн харуулсан билээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиг үүрэг нь нийгмийг хамарсан үймээн самуунаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг сахиулах, хадгалах замаар үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах учраас тэд үүргээ л биелүүлж байна. Маш том, ужигран сунжрах магадлалтай эрсдэлээс тэд үндэстнээ сэргийлж чадлаа. Одоо шударга бусын хонгил, тэдний төрд шургалуулсан бүтэц цагийн жамыг даалгүй жам ёсоороо нуран унаж байна. Үүнийг зогсоох гэж оролдсон хэн болов ч, хичнээн сайхан уриа хангинууллаа ч нурангидаа дарагдан мөхөх болно.

Цагийн амьсгалыг сонсогтун, мэдрэгтүн.

 

Гансүхийн МӨНГӨНЧИМЭГ

(Харилцааны стратегийн магистр, Queensland-ын Их сургууль) 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

барьдаггүй юмуу. зүгээр л шоу юмуу

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex