С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЭЦСИЙН ХАРИУЦАГЧ НЬ УИХ БОЛОХ УУ
Монголын ардчиллын алтан хараацайнуудын нэг Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт 36-хан насандаа 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь насаа харамсалтайгаар алдсан юм. 21 жилийн өмнөх тэр аймшигт өдрийг Монголын ард түмэн мартаагүй.
С.Зориг агсан 1992, 1996 онд УИХ-д сонгогдож, Ардчилсан холбоо эвслийн хоёр дахь Засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв. Харин 1998 оны зургаадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн "Сэргээн босголт” банкийг хувийн "Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон юм. Дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрд нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Ийнхүү бүтэн дөрвөн сарын турш Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор ажиллаж байх тэр л үед тэрбээр харамсалтайгаар халдлагад өртөн амь насаа алдсан билээ. Гэвч энэ хэргийн учрыг өнөөдрийг хүртэл тайлж чадаагүй байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлж чадахгүй 21 дэх жилтэйгээ золголоо. Энэ хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч хэн нэгнийг хэлмэгдүүлж, хүний эрхийг зөрчсөн, цаашлаад хэрэгтнийг шүүн таслах процесс нь хууль зөрчсөн байх магадлалтай зэрэг асуудал энэ өдрүүдэд хөндөгдөж байна. Энэ мэт С.Зоригийн амь намыг хөнөөсөн хэргийн буруутнуудыг илрүүлж, ялласан үйл ажиллагаа нь араасаа олон эргэлзээг дагуулж буй учир Олон улсын парламентын холбооноос бодит мэдээллийг өгөхийг хүссэн нь энэ юм.
Энэ дагуу өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулав.
Тодруулбал, С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах Түр хороо байгуулагдсан гэсэн үг. Түр хорооны бүрэлдэхүүнд Л.Болд, Ц.Нямдорж нарын зургаан гишүүн багтаж байна. Ингэснээр 20 жил өнгөрөхөд шийдэгдээгүй, эзэн нь тогтоогдоогүй хэргийг учиг тайлагдах нь хэмээх найдлага нэг шатаар ахиж байна хэмээн үзэх хүмүүс олон байна.
Гэхдээ эргэлзэх гишүүд ч олон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат " Энэ хэргийг "Эрдэнэт”-тэй холбоотой гэж боддог. Анх 1998 онд "Эрдэнэт”-д үүссэн томилгооноос эхлээд энэ асуудал үүсэл болоод, ардчилсан холбоо эвслийн үед олон удаа Ерөнхий сайдыг буцаасан нь үүнтэй холбоотой асуудлаас болоод энэ асуудал үүссэн болов уу гэсэн миний хувийн хардлага байдаг. Харин өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх дуулианы дор С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогч , захиалагчгүй замхарчих вий гэж их санаа зовж байна.
Түүнчлэн баахан хүнийг үндэслэлгүйгээр баривчлаад хориод яллаад явчихвий гэж санаа зовж байна. Мөн дараа нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн эцсийн хариуцагч нь УИХ болчих вий гэж санаа зовж байгаа. Мэдээж, хэрэг илрээсэй гэж бодож байгаа, үнэн зөв тогтоогдоосой гэж олон хүн бодож байгаа. Үүний эсрэг нэг ч хүн байхгүй. Гэхдээ үүнийг далимдуулсан улс төржилт, эзэн холбогдогч, захиалагч байхгүйгээр замхрах ёсгүй. Ц.Нямдорж сайдаа, захиалагчийг нь мэдэж байгаа бол хэн юм. Яагаад зарлаж болохгүй байгаа юм бэ. Эрүүдэн шүүх асуудлыг тусгайлан авч үзэж түр хороог, Их хурлын гишүүдийг холбогдуулж оруулаад байгаа юм бэ? гэдэг асуудал өнөөдөр нээлттэй хэвээрээ үлдэж байгаа гэж би харж байгаа” гэсэн юм.
Үнэхээр ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг учгийг тайлах "эрх”-ийг УИХ авлаа. Нэг үгээр Түр хорооны зургаан гишүүн энэ хэргийн учгийг тайлах хариуцлагыг хүлээлээ.

П.АНИР
Оллоо.мн
Сэтгэгдэл байхгүй байна.