О.НАЦАГДОРЖ БАГШИЙН ҮЗЭСГЭЛЭН БА ХҮҮХДИЙН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙГ МОНГОЛООС НЭХЭХ НЬ
Номин ногоон тал дундуур урсахголын эрэг дээр хоёр морьтон зогсожбайна. Ойр хавьд нь адуу мал бэлчиж, хулсан уурга суналзуулсан байхыг бодоход адуучид бололтой. Харин хачирхалтай нь тэд голоос загас уургалж байх юм...
Хүүхдийнзургийн үзэсгэлэнгээс хамгийн анх анзаарсан зураг ийм дүрслэлтэй. Энэ зургийг 40 шахам жилийн өмнө 10 настай хүү зурж байжээ. Хүүхдийн сэтгэлгээ гэдэг чинь л энэ. Ийм чөлөөтэй, талын салхи шиг дэндүү эрх задгай хийсвэрлэл, юунд ч баригдаагүй илэрхийлэл.
Ардчилсан нийгэмд шилжсэн 30 шахам жил хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдлээ гэж сонсож байсангүй. Харин МУБИС-ийнБагшийн сургуулийн багш О.Нацагдоржийн удирддаг "Уран бийр” хүүхдийн уран зургийн дугуйлангийн сурагчдын ""ЕРТӨНЦИЙГ ХҮҮХДИЙН НҮДЭЭР" үзэсгэлэнУлаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээгдсэнийг ихэд олзуурхан сонирхов.
Энд 70 гаруй хүүхдийн 200 орчим зураг бүтээл тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, Ц.Байды тэргүүтэй Монгол Улсын гавьяат цолтой 11 эрхмээс гаднаОХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга доктор Т.Ч.Будаева,эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид оролцсон ньцар хэмжээ, ач холбогдлыг нь илэрхийлсэн явдал байв.
Боловсролын салбарынхны дунд "Хүүхдийн зургийн таван ноён оргил”хэмээн яригддаг гарын таван хуруу шиг эрхэм бий. Тэд бол 48 дугаар сургуулийн гавьяат багш Ч.Бизъяа, Дундговийн О.Нацагдорж, Хэнтийн Ч.Даваажав, З.Баярмагнай, Говь-Алтайн Д.Цэдэн-Иш нар. Хүүхдийн зургийг уран бүтээлийн хэмжээнд аваачиж, монгол хүүхдүүдийн бүтээлийг дэлхийд таниулсан ачтанууд гэвэл энэ тавыг нэрлэнэ.
Таван ноён оргилын нэг О.Нацагдоржийншавь нарын үзэсгэлэннээгдээд буй нь энэ. Салбарынхан нь Дундговийн Нацагдорж хэмээн тодотгодог ч МУБИС-ийн Багшийн сургуулийн багш. Удирдаж байсан дугуйлангаас нь 20 гаруймэргэжлийн уран бүтээлчид төрөн гарснаас одоо Австралид амьдарч байгааБ.Одонуяа нэр цуутай калиграфич болсон. Ерөнхийлөгчийн сэнтийг урласан Б.Баатарсүрэн "Арга билиг” урлангийн захирлаар ажиллаж байгаа гэхчлэн дурдаж болно. Харин хамгийн ахмад шавь нь телевизээр"Би чадна” нэвтрүүлэг хөтөлдөг шог зураач А.Бат-Эрдэнэ.
О.Нацагдорж багшДундговь аймгийн Дэрэн, Өндөршил, Мандалговь суманд багшилж байхдаа "Уран бийр” дугуйлангаа хичээллүүлж хожим нь Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотод үргэлжлүүлжээ. Одоо цагт хүүхдүүдийн авьяас сонирхлыг нь хөгжүүлэхийнтөлөө ингэж цаг заваа хумсалж яваа багш нар өдрийн од шиг болсон гэдэгтэй мөрийцсөнч яахав.
О.Нацагдорж багшийн зохиосон дүрслэх урлагийн 10 гаруй сурах бичигБСШУС-ын яамнаас зарласан сурах бичгийн тендерт шалгарч, одоо ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэж байгаа юм. Мөн түүнийбагш оюутан, суралцагчдад зориулан зохиосон 20 гаруй ном гарын авлага зөвлөмжөөсМонголын урлагийн зөвлөл, Английн хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр"Дүрслэх урлагийнболовсрол” ном,цэцэрлэгийн хүүхдийн"Дүрслэх урлагийнхичээлийн багц үзүүлэн” ньулсын бүх сургуулиудад үнэ төлбөргүй тараагданашиглагдаж байна.
"Уран бийр”-ийнхэн 30-40 жилийн өмнө туурвьж байсан бүтээлүүдээ энэ үзэсгэлэнгээс олж харах боломжтойгоос гадна мэргэжлийн уран бүтээлчийнхэмжээнд хүрсэн зарим шавь нарынх нь одоогийн бүтээл мөнхамт дэлгэгдсэн байна билээ.
Үзэсгэлэнгийн үеэр О.Нацагдорж багштай товч хөөрөлдлөө.
-Үзэсгэлэн нээсэнд баяр хүргэе. "Уран бийр” дугуйлан хэдэн оноос хичээллэж байна вэ?
- Баярлалаа. Манай дугуйлан 1973 оноос эхлэн хичээллэсэн, одоо 46 дахь жилдээ үргэлжилж байна.
-"Уран бийр”-ийнхэн энэ хугацаанд ямар амжилт үзүүлж байв?
-Монгол хүүхдүүдийн бүтээлийг дэлхий дахинд таниулах, хүүхдийн зураг, сэтгэлгээгээр дамжуулж эх орноосурталчлах нэг боломж нь олон улсын хүүхдийн зургийн уралдаан байдаг.Манай хүүхдүүдийн уран бүтээл дэлхийн наадмаас ганзага хоосон ирж байсан удаагүй.
-Тухайлбал...
-Японы Канагава, Энэтхэгийн Шанкар, Чехийн Ледиц гээд дэлхийн хүүхдийн зургийн томоохон үзэсгэлэнгээс манай хүүхдүүд Гран-При болон тэргүүн байрын медиалууд авсан. Мөн Вьетнам, Польш, ОХУ-д болсон олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн байрыг "Уран бийр”-ийн хүүхдүүд эх орондоо авчирч байлаа.
-Олон медаль авч байжээ...
-Олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс нийт дүнгээрээ 100 гаруй медаль, харин дотоодод болсон уралдаан үзэсгэлэнгээс 200 орчим медаль авсан байдаг юм.
-"Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?
-Ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ гэв.
"Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэнд Монголын хүүхдийн зургийн "Таван ноён оргил” хэмээн нэрлэгддэгтаван багшаас дөрөв нь хүрэлцэн иржээ. Монгол Улсын гавьяат багш Ч.Бизъяа: "Бид нарзалуу, бие биеэ танихгүй. Гэхдээ бие биеийнхээ тухай сонсоод л явдаг байлаа. Би Улаанбаатарт ажиллаж байсан болохоор мэдээлэлд арай илүү ойр байсан. Хожим энэ нөхөдтэйгээ танилцаж хүүхдийн зургийн чиглэлээр санаа оноогоо ярилцдаг болсон. Бидтав өөр өөрийн гэсэн арга барилтай. Манай Нацагдорж багшийн хувьд хүүхдүүдээрээ уран бүтээл хийлгэж, түүнийг нь 30-40 жил хадгалж байгаад одоо дэлгэн үзүүлж байна. Энэ зургийн эзэдийм олон жилийн хойно эргээд хүүхэд настайгаа учирч байгаа гэж итгэж байна” хэмээсэн юм.
Гавьяат багш,ХэнтийнН.Даваажав зорилго нэгтэй багшийнхаа тухай " Манай Нацагдорж бага ангийн багш бэлтгэхийн зэрэгцээ зургийн багш бэлтгэдэг” хэмээн тодорхойлсон юм.
Тэрбээр хүүхдийн зураг бол сэдэв агуулга нь өргөн, ямар нэгэн зүйлд баригдаагүй байдаг гэдгийг онцолсон. Гэхдээ зураг бүхэн бүтээл биш бөгөөдхүлээн зөвшөөрөгдөж, үзэсгэлэн уралдаанд оролцсоны эцэст сая бүтээл гэж нэрлэгдэх эрхтэй болдогийгДаваажав багш хэлсэн. Үүнээс улбаалан "Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэндтавигдсан 200 гаруй зургийг уран бүтээл хэмээннэрлэх нь илүү зохимжтой юм шиг санагдлаа. Бидний сайн мэдэх Гүржээс эхлээд дэлхийн цөөнгүй орон хүүхдийн зургийн галерейтэй байдаг гэсэн. Монгол ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэхбодол үзэсгэлэнгийн танхимд үе үе өндөлзөж байв.
"Сургууль бол авьяастны өлгий” хэмээн Волков хэмээх сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг бий. Энэ өлгийг задалж, хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлж яваа хөтөчийн нэг нь О.Нацагдорж багш ажгуу. Хойч үеийнхний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа ийм хүмүүсийн буян дэлгэрэг ээ.
Сэтгэгдэл байхгүй байна.