Монголын уран гимнастикийн багийн хүүхдүүд ОХУ-д осолджээ
Тодруулбал, Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд буюу олон улсын А-350 зам дээр осолдсон байна. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, гурван том хүн буюу багш нар нь байжээ.
Автобусанд байсан 15 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Харин үлдсэн хүүхэд, багш нарынх нь биеийн байдал сайжирч байгаа гэлээ.
Б.Анир
Сэтгэгдэл байхгүй байна.