УЛААН ЛООЛЬ ЭЛЭГ ӨӨХЛӨХ ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ АШИГТАЙ
Америкийн Тарфтсын их сургуулийн эрдэмтдин мэдээлснээр, улаан лооль, гуав, тарвас зэрэг зарим жимс ногоонд агуулагддаг ликопин хэмээх будагч бодис элэг өөхлөх эрсдэлийг бууруулдаг байна. Мөн төрөл бүрийн үрэвсэлт өвчин хорт хавдар үүсэхээс тодорхой түвшинд хамгаалдаг болох нь тогтоогджээ.
Төрөөд Удаагүй гөлчгийний элгэнд хорт хавдар үүсгэгч канцероген бодис илэрсэн бөгөөд улаан лоолийн нэмэгдэл тэжээл өгч тодорхой давтамжтайгаар шинжилгээ авчээ. Тэгэхэд ликопин биед ашигтай бичил биетүүдийн хөгжлийг дэмжиж зарим бактерийг устгаж ингэснээр гөлчгийний дархлаа сайжирчээ.
Элэгний өөрчлөлтүүд нь ч аажмаар хэвийн болсон гэнэ. Тухайн судалгааг хийсэн эрдэмтэд ликопин дангаараа байхаасаа улаан лоольд агуулагддаг хэлбэрээрээ илүү үйлчилгээтэй гэдгийг онцолжээ. Учир нь ликопин лоольд агуулагддаг Е, С аминдэм, фолат, фолийн хүчил болон эслэгүүдтэй урвалд орсноор илүү "хүчирхэг” болдог.
Ser.mn
Сэтгэгдэл байхгүй байна.